Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сурагчдыг шийтгэхийн оронд бясалгал хийлгэсэн нь санаанд оромгүй үр дүнд хүргэжээ


Ихэнх сургууль хэрэг тарьсан сурагчдыг хичээлийн дараа нийгэмд тустай ажил хийлгэх эсвэл шийтгэх арга хэмжээ авдаг. Тэгвэл АНУ-ын Балтимор хотын Роберт Колманы бага сургууль хэрэг тарьсан сурагчдыг уламжлалт аргаар шийтгэхийн оронд бясалгал хийлгэж эхэлжээ. Тэд хүмүүжлийн хувьд доголдолтой, хэт хөдөлгөөнтэй, зүй бус үйлдэл гаргасан сурагчдыг тусгайлан тохижуулсан өрөөнд оруулж бясалгал хийлгэдэг аж. Үүний ачаар хүүхдүүд зөв амьсгалах, тайвшрах, дахин төвлөрөх чадвар нь нэмэгдэж эхэлсэн байна. 

Бясалгал нь хэдэн мянган жилийн баялаг түүхтэй бөгөөд дотроо олон төрөлтэй билээ. Гэвч энэ нь хүний бие, сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухаан саяхнаас л ул суурьтай судалж байгаа юм. Тухайлбал, "Mindful" төрлийн бясалгалаар хичээллэсэн цэргүүд сөрөг, тогтворгүй сэтгэл хөдлөлийг эсэргүүцэх чадвар дээшилж, ой санамж нь сайжирч байгааг судалгаагаар тогтоосон байна. 

Харин Роберт Колманы бага сургуулийн тухайд сурагчдаа бясалгалаар хичээллүүлэхээс гадна орон нутгийн "Holistic Life Foundation" хэмээх ашгийн бус байгууллагатай хамтран хичээлийн дараах хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Уг хөтөлбөрийн хүрээнд тавдугаар ангийн сурагчдын бие, сэтгэхүйн онцлогт тохирсон бясалгал, иогийн хичээл боловсруулжээ. Хөтөлбөрийн зохицуулагч Кирк Филипс "Эхэндээ ийм жаахан хүүхдүүд чимээгүй орчинд суугаад бясалгал хийж чадах болов уу гэж эргэлзэж байсан. Гэсэн ч хүүхдүүд сурсан. Зул сарын баярын үдэшлэгийн өмнө тэд эхлээд бясалгал хийхийг хүссэн. Та боддоо, нүднийх нь өмнө дүүрэн бэлэг өрөөтэй байхад хүүхдүүд тэвчээртэй суугаад бясалгал хийсэн нь үнэхээр гайхалтай" гэж ярьсан юм. 

Бага сургуульд хэрэгжүүлсэн алхам сурагчдад төдийгүй тэдний гэр бүлд эерэгээр нөлөөлж эхэлсэн байна. Энэ талаар "Holistic Life Foundation"-ийн үүсгэн байгуулагчдын нэг Андрес Гонзалез "Нэгэн ээж ажлаасаа нэлээд стресст автсан байдалтай орж ирэхэд охин нь суугаад тайвшир, би танд хэрхэн зөв амьсгалахыг зааж өгье" гэж хэлсэн тухай ярьсан" гэжээ. Роберт Колманы бага сургууль бясалгал, иогийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд нэг ч хүүхэд сургууль завсардаагүй, мөн сурагчдын хичээлийн ирц нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
0
3
0
0
0
2
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.03.01 172.69.252.137

Манайд аль хэдий нь харэгжүүлэх цаг болсон. Барууны орнуудад сэтгэл тогтоох бясалгалыг эмчилгээний зориулалтаар, мөн компаниуд ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, стресс, депресст оруулахгүй байх зорилгоор нэвтрүүлж сайн үр дүнд хүрч байна. Англи улсад дунд сургуулиудад бясалгалын хичээл заагаад удаж байна. Францад туршилт хийж, хүүхдүүдийг сургууль дээр нь бясалгал хийлгэснээр, сурагчдын сурлагын амжилт дээшилж, Сахилга бат, багш сурагч нарын харилцаанд эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоосон.

0 Хариулах