Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Суралцъя, хөгжье” уриатай “RISE” хөтөлбөрийн нээлтээс онцлох 10 зүйл


Амьдралынхаа шинэ шатыг гишгэж, их сургуулийн босгоор алхан орсон нэгдүгээр курсын оюутнуудад мэдлэг мэдээлэл түгээж, туршлага солилцох зорилготой ХААН Банк, Unread-ийн хамтран зохион байгуулсан “RISE” хөтөлбөр хоёр дахь жилдээ “Crocus event hall”-д өчигдөр (2019.09.15) нээлтээ хийлээ. Тус хөтөлбөр нь Монголын ирээдүй болсон оюутан залууст ирээдүйгээ зөвөөр харж, итгэл дүүрэн тэмүүлэх боломжийг олгож байна. 

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “Unread” медиа компанитай хамтран хоёр дахь жилдээ тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь шинээр оюутан болж буй залууст зориулан бие даан амьдрах, хотын соёлд суралцах, санхүүгээ зөв зохицуулах зорилготой бөгөөд бүтэн жилийн турш сонирхолтой олон арга хэмжээ, сургалт, үйл ажиллагаануудаар үргэлжлэн явагдах юм.

1. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт 800 гаруй оюутан хамрагдаж байсан бол өнөө жил 1000 гаруй оюутан хамрагдаж байгаагаараа ихээхэн онцлог болжээ.

2. Нээлтийн үеэр шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг хүргэх зургаан төрлийн булан үйл ажиллагаагаа явуулж байлаа. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-иас нийтийн тээврийн автобусаар хөнгөлөлттэй зорчих цахим картын тухай мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ хэрхэн  бөглүүлэх талаар мэдээлэл хүргэж байлаа. 

3. Мөн “Хотын соёлд суралцъя булан”-гаас гадна ХААН Банкны цахим банкны үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх булан, “Тогтвортой хөгжил, хог хаягдлын менежмент”-ийн талаар мэдлэг олгох, “RISE” хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг олгох  булангууд үйл ажиллагаагаа явуулж хүрэлцэн ирсэн оюутан, залууст мэдлэг, мэдээлэл түгээсан юм. 

4. Уг арга хэмжээний үеэр сүүлийн үед хүүхэд, залуусыг байлдан дагуулж буй “Vandebo” хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.

5. Салбар бүрийн манлайлагч залуус хүрэлцэн ирж, “Оюутан байх хугацаандаа хэрхэн суралцаж, ирээдүйдээ бэлтгэх вэ?” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн нь тун онцлууштай байлаа. Хүрэлцэн ирсэн зочид оюутан ахуй цагаа дурсаж, хэрхэн үр дүнтэй суралцах тухай зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

6. Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ бүхэлдээ “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудыг дэмжиж, хэрхэн хүрээлэн буй орчиндоо ээлтэй иргэн болж төлөвших, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрч, түүнийгээ зөв удирдах талаар оюутнуудад мэдлэг, мэдээлэл түгээж байснаараа онцлог байв.

7. Нээлтийн үйл ажиллагааны хамгийн авууштай зүйл нь зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн оюутан тус бүрийг өөрийн аягатайгаа ирэхийг уриалсан явдал байлаа. Ингэснээр тэд нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж чаджээ.

8. Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд үндсэн хоёр илтгэл тавигдсан юм. Эхний илтгэлийг “АФА” академийн гүйцэтгэх захирал, илтгэгч, сургагч багш Ц.Амартүвшин тавилаа. Тэрбээр оюутан залууст зориулан мөнгийг хэрхэн зөв зарцуулах арга, эрсдэлийг тооцоолж, хуримтлал хэрхэн үүсгэх талаар өөрийн амьдралын туршлага дээр тулгуурлан гайхалтай илтгэл тавьсан юм. Түүнчлэн санхүүгийн сахилга бат нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг олон жишээ баримтаар дурдаж байлаа. Илтгэл дууссаны дараа оюутнуудын төлөөлөл сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Түүний дараагаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Булганчимэг тогтвортой хөгжлийн зорилтын талаар оюутан залууст мэдээлэл хүргэсэн юм. 

9. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны хүрээнд “#RISE 2019” хаштагийг ашиглан фэйсбүүктээ public тохиргоотой зураг, постыг оруулж хамгийн олон лайк, шэйр цуглуулсан оюутан зөөврийн компьютерийн эзэн болсон юм. 

10. Хөтөлбөр нийтдээ жилийн хугацаанд үргэлжилнэ. 

  • 2020 оны нэгээс гуравдугаар сард хувь “Хүний хөгжлийн арга хэмжээ”-гээр дамжуулан оюутнуудад хотын соёл болон санхүү, эрүүл мэндийн боловсрол олгоно. 
  • 2020 оны дөрвөөс зургаадугаар сард “Соёлын урлагийн арга хэмжээ”-гээр дамжуулан урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээнд хамрагдах боломж олгоно. 
  • 2020 оны нэгээс зургаадугаар сард “Мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээ”-гээр дамжуулан салбартаа манлайлагч мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдний туршлагаас хуваалцан , сонирхолтой мэдээлэл авах боломжийг олгоно. 
  • 2020 оны нэгээс зургаадугаар сард “Сайн үйлсийн арга хэмжээн”-ий хүрээнд олон улсын болон дотоодын төрий бус байгууллагын төсөл, хөтөлбөрт сайн дурын ажилтнаар ажиллаж өөрийгөө хөгжүүлэн, туршлага хуримтлуулах боломжийг тус тус олгох ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
9 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.