Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сургуулиа төгсөхийн тулд төрөөд 30 минутын дараа шалгалтаа өгчээ


Амаржаад дөнгөж 30 минут болсон шинэхэн ээж сургуулиа төгсөхийн тулд шалгалтын зааланд эргэн очиж, тестээ бөглөж дуусгасан талаар BBC агентлаг мэдээлжээ. 

18 настай Фатумата Курума Гвиней улсын Маму хотод амьдардаг аж. Курумаг мягмар гарагийн өглөө шалгалтаа өгөхөөр очиход сургуулийн ажилчид шалгалтын заал руу оруулах бус эмнэлэг рүү явуулсан байна. Тэрбээр "Даваа гарагийн шөнөөс эхэлж гэдэс өвдөж эхэлсэн. Төрөхийн өвдөлт гэдгийг мэдээгүй. Бие давхар намайг орондоо хэвт эсвэл эмчид үзүүл гэж хэлэх вий гэж санаа зовсондоо шалгалт өгөх гэж буйгаа нөхөртөө ч хэлээгүй. Би бакалаврын зэргээ хамгаална гэж өөртөө амласан" гэж ярьжээ. 

Курума эмнэлэгт ирсэн хойноо л төрөх гэж буйгаа ойлгожээ. Мөн тэрбээр амаржсаныхаа дараа эцэг эхдээ хүүхдээ харуулж үлдээгээд франц хэл, физикийн шалгалтаа өгөхөөр сургууль руу яаравчлан явсан байна. Курума "Намайг очиход шалгалт хэдийн эхэлчихсэн байсан. Гэхдээ тэд намайг шалгалтад орохыг зөвшөөрсөн" гэж BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээлснээр Гвиней улс гурван эмэгтэй тутмын нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлдэг байна. Түүнчлэн Гвиней нь жирэмсэн охид, нялх хүүхэдтэй ээжүүдийн сургуульд сурах, боловсрол олж авах боломжийг бүрдүүлсэн төрийн бодлогогүй Африкийн 18 орны нэг юм байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
2 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
4
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.