Хайх зүйлээ бичнэ үү

Энэ сарын 11-15-нд ХБНГУ-ын Ульм хот дахь Ульмын Их сургуулийн шим тэжээлийн болон таргалалтын судалгааны танхимын тэргүүн, Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D.) Марион Флехтнер-Морс Монгол Улсад ажиллалаа. Түүнийг Монгол улсад ажиллах хугацаанд нь Herbalife Nutrition компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэнгийн хамтаар эрүүл хооллолт, таргалалтын талаар ярилцсан юм. Хоёр зочин маань монголчуудын хооллолттой холбоотой сонирхолтой баримт, мэдээлэл хуваалцсаныг хүргэж байна.  

-Сайн байна уу хатагтай Флехтнер-Морс. Та манай улсад анх удаагаа ирж байгаа. Энд та юу үзэж харахыг сонирхож байна вэ?

-Марион Флехтнер-Морс: Монголын тухай бараг төсөөлөлгүй ирсэн болохоор хамгийн эхлээд Улаанбаатарын гудамжаар алхаж, монголчуудтай болон Улаанбаатар хоттой танилцахыг хүсэж байна. Мэргэжлээсээ шалтгаалаад өөрийн эрхгүй хүмүүсийн биеийн хэлбэрийг хараад байдаг.

-Судлаач болон хоол хүнсний салбарт олон жил ажилласан хүмүүсийн хувьд үүнийг асуухгүй бол болохгүй байх. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд хооллолтын талаар эрс тэс ялгаатай хоёр үзэл зонхилох хандлагатай байна. Эхнийх нь уураг, өөх тос багатай, ногоо түлхүү хэрэглэх нь зөв бол нөгөө нь шар тос, мах гээд монголчууд уламжлалт хоол хүнсээ түлхүү хэрэглэх ёстой гэсэн санаа. Хатагтай Морс, ноён Г.Дэнзэн та хоёрын бодлыг энэ тал дээр сонсмоор байна.

-М.Ф.М: Мэдээж хэрэг уламжлалт хоол хүнсээ зайлшгүй хэрэглэх нь зөв. Миний анзаарснаар монголчуудын уламжлалт хоол хүнс нь маш их мах, өөх тос агуулдаг. Тиймээс орц найрлагад нь илүү анхаарах хэрэгтэй. Хоол хүнсэндээ жимс, ногоо түлхүү оруулбал шаардлагатай эрдэс бодис, амин дэм нэн ялангуяа эслэгийг авах боломжтой. Жимс, ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэснээр шаардлагатай макро шим тэжээлийг хангалттай авч, зарим өвчний уг шалтгаанаас урьдчилан сэргийлж чадна.

-Ганболдын Дэнзэн: Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Доктор Марион шим тэжээлийн талаар онцоллоо. XXI зуунд хүмүүсийн амьдрал маш ихээр өөрчлөгдөж байна. Бидний амьдралын хэмнэл ээж аав, өвөө эмээгийн үетэй харьцуулшгүй хурдтай болсон. Энэ хэрээр хүмүүсийн хооллолтын хэв маяг ч өөрчлөгдсөн. Дэлхийн хаана ч ямар ч хоол хүнс хүрдэг болсон шүү дээ. Монголчууд 20 жилийн өмнө төсөөлж ч чаддаггүй байсан хоол хүнсээ хил гаалиар оруулж ирэн хэрэглэдэг болжээ. Гагцхүү идэж буй хоолных нь хувьд хүний боловсрол маш чухал болсон. Ямар орчинд, хэрхэн хоол хүнсээ зөв идэж, хэрэглэх нь чухлаас гадна тухайн цаг хугацаа, улирлаас шалтгаалаад шим тэжээл авах хоол хүнс нь өөр өөр байдаг. Өвөг дээдсээс уламжлан ирсэн хоол хүнсээ идэх нь зөв. Гэхдээ орчин үед түүнийг орлохуйц хүнсний зүйл олон бий.

Монголчуудын хоол тэжээлийн бүтэц сүүлийн нэг зуунд нэн ялангуяа сүүлийн 30 жилд эрчимтэй өөрчлөгдсөн. Өмнө нь огт хэрэглэдэггүй байсан олон арван хүнс өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Энэ өөрчлөлт таргалалт болон бусад эмгэгийн шалтгаан болох боломжтой юу?  

-М.Ф.М: Зах зээлд шинээр орж ирж буй хоол хүнс бүгд муу гэсэн үг биш. Мэдээж хэрэг сайн хоол хүнс байгаа. Хэрхэн боловсруулахаа тооцоолох хэрэгтэй. Жишээлбэл, загасны мах гэхэд ашигтай тосны хүчил болох омега-3 агуулдаг. Гэхдээ загасаа шарах, жигнэх хоёр эрс тэс ялгаатай. Үүнээс гадна зах зээл дээр шинэ хүнсний бүтээгдэхүүн нэмэгдэхэд хүмүүс сонирхдог. Сонирхсон хүнс нь эрүүл хоол бол хангалттай хэмжээний макро шим тэжээл, уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг тэнцвэртэйгээр хүлээж авна. Гэвч сөрөг нөлөөтэй хүнс ч бий. Нүүрсхүчлийн агууламж ихтэй, илчлэг өндөртэй хүнс жин нэмж, таргалуулах аюултай.

-Г.Д: Манай “Herbalife Nutrition”компанийг үүсгэн байгуулагч хоол хүнс ирээдүйд дэлхий нийтийн анхаарлын төвд орно гэдгийг анзаарч 1980 онд АНУ-д компаниа байгуулсан. Компани маань 40 дэх жилдээ тэнцвэржүүлсэн зөв хооллолтын тухай ойлголтыг түгээж байна. Хүмүүс хоол хүнсийг ямар хэмжээгээр, яаж хэрэглэхээ тэр бүр мэддэггүй. Иймээс аманд орсон хоол хүнс ямар процессыг дамжиж, хэрхэн шим тэжээл болж шингэдэг талаар цогц мэдээллийг хүмүүст олгох шаардлагатай. Манай компанийн гол зорилго бол хэрхэн аз жаргалтай, урт удаанаар амьдрах тухай мэдлэгийг олон нийтэд түгээх юм. Орчин цагийн завгүй амьдралын хэв маягт тохирсон цаг зав хэмнэх боломжтой, олон төрлийн эрдэс бодис агуулсан, уургийн зохистой хэмжээтэй эрүүл хоолыг Herbalife Nutrition компани санал болгодог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын насанд хүрэгчдийн 51 хувь нь илүүдэл жинтэй байна. Тийм болохоор таргалалт зайлшгүй анхаарах ёстой асуудал. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд манай компани цомхон хэмжээнд ч гэсэн анхааран ажиллаж байна.  

-Хатагтай Морс хүүхэд болон өсвөр үеийнхний таргалалтын эмгэгүүдийн талаар судалж байсан. Манай улсад сэтгэл зовоож буй асуудлуудын нэг нь хүүхдүүдийн таргалалт гарцаагүй мөн. Та эцэг эхчүүдэд хандан хүүхдээ хэрхэн зөв хооллох талаар зөвлөгөө өгөөч?

-М.Ф.М: Манай их сургууль 2009 оноос хойш цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд зориулсан эрүүл хооллолтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд багш нарт эрүүл хооллолтын тухай сургалт орж, хүүхдэд ямар хоол хүнс зохимжтойг заахаас гадна идэвхтэй хөдөлгөөн, хүүхдүүдийн дэлгэц ширтэх хугацааг хэрхэн багасгах талаар ч сургалт хийж байгаа. Багш нараар дамжуулж хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ маш сайн өгч байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүддээ нөлөөлнө гэдэг амаргүй бөгөөд ихээхэн хүчин чармайлт шаарддаг. Хамгийн гол нь хүүхдүүдээ өдөрт юу хийдгийг анзаарах хэрэгтэй. Мөн өглөөний цайнд нь анхаарах нь чухал. Хүүхдүүд өглөөний цайнаасаа эрч хүч, амин дэм, эрдэс бодис авах нь маш чухал. Хүүхдийн өглөөний унд нь уураг, эслэг, антиоксидантаар баялаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийнхээ өдрийн цайг гэртээ бэлдэж өгөөд явуулах нь зөв. Мөн орой гэр бүлээрээ гэртээ хооллохыг илүүд үзээрэй.  

-Хүүхдэдээ өгөх хоол хүнсний тухайд жишээ болгохгүй юу?

-М.Ф.М: Өглөөд, чихэргүй овъёос, багахан зөөхий, шинэхэн жимс, шарвин хэрэглэх нь зүгээр. Өдрийн хоолонд жигнэж болгосон мах, ногооны салат, бага зэргийн гоймон, гурил тохиромжтой. Хүүхдүүд ихэвчлэн ногоонд дургүй байдаг учраас эхлээд багахан ногоо өгч үүнийгээ бага багаар нэмэх эсвэл нухаш болгоод өгвөл идчихдэг. Оройн хоолны хувьд багахан мах, их хэмжээний ногоо, бүхэл үрийн гурил юм уу гоймон, эслэг агуулдаг төрөл бүрийн бор будаа тохиромжтой.

-Хүн төрөлхтөн урьд өмнө нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, тэжээл, витамин хэрэглэхгүй амьдарсаар ирсэн. Тэгвэл одоо яагаад эдгээрийн ач холбогдол гэнэт өсөж орхив?

-М.Ф.М: Учир нь таргалалт хаа сайгүй тархаж, хүмүүс илүүдэл жинтэй болчихсон учраас хооллолтдоо анхаарах хэрэгтэй болж байна. Сүүлийн үед “нууцлаг өлсгөлөн” гэсэн нэр томьёо бий болсон. Идээд л байгаа хэрнээ ашигтай шим тэжээлээ авч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, шим тэжээлийн дутагдалд орж байгаа гэсэн үг.

-Г.Д: Бид нар орчин үе болон уламжлалт амьдралын зааг дээр амьдарч байна. Хүн өлсөж, даарч чаддаггүй. Тийм болохоор бие махбодоо цэнэглэх, илчлэг авч даарахгүй байхын тулд хооллодог. Монголчууд 90-ээд оны эхээр картын бараанд шилжиж байсан учраас одоо ч хоол хүнсний дутагдлын айдсаасаа бүрэн салаагүй. Энэ айдас бүрэн арилаагүй учраас хоол хүнсээ биедээ нөөцөлж, удаан хугацаагаар өл даах, даарахгүй байх гэсэн ойлголт нь байсаар л байна. Уг нь хүн өдөрт нэг юм уу хоёр удаа их хэмжээгээр идэх биш өглөө, бага үд, их үд, өдөр, орой гэхчлэн 5-6 удаа бага хэмжээгээр хооллох нь зохимжтой. Нөгөө талаас техник технологи хөгжсөн өнөө үед хүмүүс хоол идэхдээ утсаа оролдох, зурагт үзэх зэргээр хооллохдоо хяналтаа алдаж, хэт их хэмжээгээр эсвэл дутуу хооллох зэрэг үйл явц ажиглагдаж байна. Бидний хувьд дээр дурдсан айдсаасаа салах нь чухал. Өнөөдөр дэлхий нийтэд хүнсний дутагдал биш харин ч илүүдэл буй болоод байна. Энэ бүхнээс шалтгаалаад манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон улсын хоол зүйн мэргэжилтэн, шим тэжээлийн судлаач нарыг урьж, мэргэжлийн болон жирийн иргэдэд хоол хүнстэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг өгдөг. Тэдний нэг нь бидний хамтдаа ярилцаж суугаа доктор Марион Флехтнер-Морс юм.

-Хоол хүнс, шим тэжээлийн хэрэгцээнд тулгуурлаж сүлжээний бизнес хийхийг таашаадаггүй хүмүүс бий. Та энэ тал дээр ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Г.Д: Юуны өмнө сүлжээ гэдэг үгийг зөв ойлгох хэрэгтэй. Англиар networking буюу харилцаа холбоо гэсэн үг. Франчайзынг сүлжээ, супермаркетын сүлжээ, бизнесийн сүлжээ, найз нөхдийн сүлжээ гээд бий. Herbalife Nutrition компанийн нийгмийн сүлжээ бол бие биеийгээ дэмжих харилцаа юм. Бид бүтээгдэхүүнээ дэлгүүрийн лангуун дээр шууд тавьчихвал хүмүүс хэрхэн яаж хэрэглэхийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хэн нэгэн зөв хооллох мэдлэг заавал олгох хэрэгтэй. Жишээлбэл, би өмнөх ажилдаа маш завгүй, хоол хүнсэндээ төдийлөн ач холбогдол өгөөгүй учраас богино хугацаанд 128 кг болтлоо жин нэмсэн. Үүнээсээ болоод маш их стрессддэг байлаа. Ингэж явтал 2008 онд манай найз Herbalife-ын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөсөн юм. Миний эхний ойлголтоор Herbalife тураах үйлчилгээтэй л бүтээгдэхүүн байлаа. Нэг хоёр удаа хэрэглэж үзсэн ч онц өөрчлөлт гараагүй болохоор сонирхол буурч байсан. Аажимдаа Herbalife-ын бүтээгдэхүүний талаар судлаж эхэлснээр үндсэн хоолноос авч чадахгүй байгаа шим тэжээлийг нөхөх зориулалттай болохыг нь ойлгож, 11 сарын дотор 92 кг болж, нийт 36 кг хассан түүхтэй. Би зөвхөн энэ компанийг удирдаж байгаа биш басхүү хэрэглэгч нь юм.  

-Herbalife Nutrition-ий бүтээгдэхүүнүүдийг тураах бэлдмэл эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж хүмүүс ойлгодог. Тэгвэл Herbalife Nutrition бүтээгдэхүүн яг юу юм бэ?

-М.Ф.М: Энэ бол эрүүл хоол юм. Манай улсад өмнө нь хоол орлуулагч гэж нэрлэж байсан ч амьдрал дээр өдөр тутмын хэрэглээ байсан учраас хоол гэж нэрлэх болсон. Манай таргалалтын клиник дээр хийсэн судалгаанаас харвал илүүдэл жинтэй хүмүүсийн өдрийн 3 хоолны 2-ыг нь Herbalife-ын коктейлиор орлуулахад маш сайн үр дүнд хүрсэн. Хэвийн жинд хүрсэн хүмүүсийн жинг барихын тулд зөвхөн нэг хоолыг коктейлиор орлуулахад мөн л эерэг үр дүн гарч байв. Хэвийн жингээ бариад зогсохгүй биед шаардлагатай амин дэм, шим тэжээлээ бүрэн авч байсан. Тиймээс удаан хугацаанд, өдөр тутамдаа хэрэглэж байгаа болохоор эрүүл хоол болж байгаа юм. Жишээлбэл, Германд зарим хүмүүс эслэг агуулаагүй цагаан гурилаар хийсэн талхан дээр жимсний чанамал түрхэж идээд л өглөөний ундаа уусанд тооцдог. Гэтэл коктейль нь биед хэрэгтэй бүх амин дэмийг агуулдаг учраас ердийн өглөөний ундаас хавь илүү.  

-Хагас зууны өмнө л гэхэд таргалалт тулгамдсан асуудал болно гэж хэн ч төсөөлж байсангүй. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн салбар дахь нэг чухал сэдэв болжээ. Ингээд харахаар хүмүүсийн хүнс тэжээлийн чанар цаг хугацааны туршид улам бүр муудаж байна гэж ойлгож болох уу?

-М.Ф.М: Хоолны чанар ерөнхийдөө муудсан гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ бүгд биш. Чанартай, чанаргүй хоол гэхээс илүүтэйгээр хүмүүс маш их хэмжээний илчлэг хэрэглэх болжээ. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хийжүүлсэн ундаа, жүүс зэрэг нь илчлэг ихтэй хирнээ хүнд хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг агуулдаггүй.

-Г.Д: Миний хувьд илүүдэл жинтэй байхдаа уур уцаар, стресс ихтэй явдаг, цаашлаад энэ нь хүмүүстэй харилцах харилцаанд ч илэрдэг байлаа. Гэтэл жин багасахын хэрээр амгалан тайван болж эхэлсэн. Өмнө нь хүмүүс илүүдэл жинг “буяны тарга” гэдэг байсан. Харамсалтай нь үгүй юм. Юу идэхээ тооцдог, хувийн хөтөлбөртэй, хооллолтын талаар мэдлэгтэй хүмүүс илүүдэл жингүй байна. Ингэснээр идэвхтэй, амжилттай амьдарч байна. Өнөөдөр би 39 настай ч үеийнхэнтэйгээ харьцуулахад залуу, идэвхтэй харагддаг. Энэ бол хооллолтдоо ач холбогдол өгч, анхаарсны үр дүн.

-Таргалалтын шалтгаан нь ерөнхийдөө нэг байна уу эсвэл бүс нутгаас шалтгаалаад өөр үү. Жишээлбэл, европ болон азид таргалалтын шалтгаан нь ялгаатай юу эсвэл адил уу?

-М.Ф.М: Бүс нутгаас хамаарахаас илүү юу идэж, хэр их хэмжээний илчлэг авч, түүнийгээ яаж зарцуулж байгаагаас л шалтгаална. Хүн бүхэн өөр. Авсан илчлэгээ бүрэн зарцуулж чадвал хэвийн жинтэй байна гэсэн үг.

-Доктор Флехтнер Морсыг жин хяналтад зориулагдсан хоол тэжээлийн стратегийн хөгжилд анхдагч нь хэмээн тодорхойлсон байсан. Хоол тэжээлийн стратеги гэдэг нь энгийнээр юуг хэлж байна вэ?  

-М.Ф.М: Хоол тэжээлийн стратеги гэдэг нь хооллолтын төлөвлөгөө буюу хөтөлбөрийг хэлээд байгаа юм. Юу, хэзээ идэх вэ гэдгийг л зааж өгч байгаа хэрэг. Энэ хөтөлбөр жингээ хасахыг хүсэж байгаа бол өдрийн гурван хоолны 2-ыг коктейлиор орлуулаад нэгийг нь үндсэн хоолоо идэхийг зөвлөдөг. Харин жингээ хадгалахыг хүсэж байгаа бол өдрийн хоолныхоо нэгийг л коктейлиор орлуулахад хангалттай. Нэмж хэлэхэд хоолныхоо харьцааг зөв тохируулах хэрэгтэй. Мах буюу уургийг нэг дор их хэмжээгээр авбал ходоод боловсруулж дийлэхгүй. Тийм болохоор хуваарилж, хэмжээг нь тохируулж идэх нь чухал.

-Хоолныхоо хэмжээг зөв харьцаатай байгааг хэрхэн мэдэх вэ. Монгол хоолонд бол гурил, мах зонхилдог.

-М.Ф.М: Хоолны зөв харьцааг тооцох нь амар биш. Зөв эсэхийг мэдэх боломжтой гурван арга бий. Нэгдүгээрт, хүн идэж буй хоолоо судалж, мэдээлэл авч болно. Тавгаа гурав хуваагаад хамгийн их хувийг ногоо эзэлж, багахан мах, нүүрсус буюу будаа, гурил мөн л бага хэмжээтэй байх нь зөв. Хоёрдугаарт, нэмэлт хоол орлуулагч бүтээгдэхүүнүүдийн найрлагыг бүгдийг нь нарийн бичсэн байдаг учраас хэзээ, хэрхэн хэрэглэх нь тодорхой байдаг. Гуравдугаарт, хоол тэжээлийн зөвлөхтэй уулзаж мэдээлэл авч болно.

-Сүүлийн жилүүдэд хувь хүнд чиглэсэн хоолны дэглэм болон мацаг барих гэсэн ойлголт нэлээд дэлгэрч байна. Энэ тухайд та хоёр ямар бодолтой байдаг вэ?

-М.Ф.М: Хувь хүнд зориулсан хоолны дэглэм гэдэг нь тухайн хүний биед тохирсон хооллолтыг зохиож, хөтөлбөр боловсруулахыг хэлж байгаа юм. Хүний хүйс, нас, амьдралын хэв маягаас нь шалтгаалж гаргасан зөвхөн тухайн хүнд зориулсан хооллолтын хөтөлбөр юм. Тухайлбал, эмэгтэй хүн 40, 50 нас гараад ирэхээр булчингийн массаа ихээхэн алддаг учраас илүү их уураг авах хэрэгцээтэй. Гэтэл залуу эмэгтэйчүүд ясны сийрэгжилттэй болох магадлал өндөр учраас кальци, цус алддаг учир төмрийн хэрэгцээгээ хангах шаардлага бий. Амьдралын хэв маягаар нь тооцвол тамирчин хүн гэхэд уургийн хэрэглээ өндөр байх ёстой. Гэхдээ хурдны спорт, хүчний спортоос хамаараад мөн л өөр өөр. Хүчний спортоор хичээллэдэг бол уураг, хурдны спортоор хичээллэдэг бол эслэгийн хэрэглээ их байх хэрэгтэй гэхчлэн хүн бүрийн хооллолтын хөтөлбөр өөр байдаг. Мацагны тухайд бол хүн өөрийгөө өлсгөх нь буруу. Ялангуяа нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дагнаж мацаг, хоолны дэглэм барих нь ашигтай шим тэжээл авах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй. Би Herbalife Nutrition-ы “Формула-1” коктейлийг хэрэглэдэг. Мэдээж би өөрөө хэрэглэдэг учраас жингээ хаях, эсвэл барихаар зэхэж буй хүмүүст үүнийгээ л зөвлөдөг. Учир нь би 30 гаруй жил “Формула-1” коктейль хэрэглэж байгаа учраас өөрийгөө “формулачин” гэхээс өөр аргагүй. Үр дүнг нь бие дээрээ мэдэрсэн дээ.  

-Г.Д: Хүн шаардлагатай хэмжээгээр уураг авч чадахгүй бол биеэсээ хайж эхэлдэг. Ингэснээр булчингийнхаа массаа алдах эрсдэлтэй. Хүн аливаа хэрэглэж буй хоол хүнснийхээ тухай мэдээлэлтэй, боловсролтой байхыг л хувьдаа дэмждэг.

-Монголчуудын хооллолтын нийтлэг алдаа гэж байна уу?

-М.Ф.М: Монголчууд хэвийн хэмжээнээс их иддэг байдал ажиглагдсан. Дэлхийн нийтээр хөдөлгөөний дутагдал нэмэгдэж байгаагаас идэвхтэй хөдөлгөөн, дасгал сургуулилалт хийх хэрэгцээ зайлшгүй байгааг дурдах хэрэгтэй.  

-Г.Д: Монголчууд сүүлийн жилүүдэд хооллолтдоо анхаардаг, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх гэж оролддог болсон нь том ахиц дэвшил. Жишээлбэл, манай компани Монголд бие даасан 10 мянга гаруй гишүүнтэй. Гишүүд маань өөрсдийнхөө болон эргэн тойрны хүмүүсийнхээ амьдралын хэв маягийг эрүүлээр өөрчилж байна. Хэнд, хаана амьдралын хэв маягаа өөрчлөх зөвлөмж хэрэгтэй байна бид тэнд байх болно. Зөв хооллолтын тухай ойлголтыг хариуцлагатайгаар түгээж байгаа Монгол дахь бие даасан гишүүддээ баярлаж явдаг.
 



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
0
12
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.10.05 66.181.161.110

Ene herb odoo bolichuul yadin

0 Хариулах


Namuun 2019.09.22 59.153.114.203

Herbalife-iin klubuud hoolloltiin mash sain bolovsrol olgodog shuu, hun udur bur bainga hudulguuntei baih bolomjgui,harin udur bur hool idne,tiimees hooloo l zuv ideh heregtei

0 Хариулах


Зочин 2019.09.20 66.181.161.62

Mash ih taalagdlaa hvn bvhen hoololtondoo anshaarwal mash sain baihsan mash ih bayrallaa

0 Хариулах


Зочин 2019.09.19 182.160.40.90

Цаг үеэ мэдэрсэн сайхан сурвалжлага болжээ талархал илэрхилж байна танай хамт олонд

0 Хариулах


Зочин 2019.09.19 103.212.119.215

Сайхан ярилцлага болжээ олон ч зүйлийг хэлж мэдэж авлаа ажлын өндөр амжилт

0 Хариулах


Tsyenhand 2019.09.18 66.181.161.117

Sain

0 Хариулах