Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Та ганцаардлын энэ 6 төрлөөс алийг нь илүү гүн мэдэрч байна вэ?


Хамгийн хүчтэй бөгөөд хамгийн хор хөнөөлтэй мэдрэмжийг ганцаардал гэдэг. Хүмүүс ихэнхдээ ганцаардлыг өөрийгөө танин мэдэх, бүтээл туурвих зэрэгт сайнаар ашиглаж болдог боловч аливаа зүйл хэтрэхээрээ аюултай гэдэг шиг ганцаардал хэтэрвэл зүрх сэтгэл, оюун ухаан, сэтгэл зүйн хувьд маш том дарамтыг үзүүлдэг байна. Ингээд ганцаардлын 6 төрлийг сонирхуулъя.

1. Interpersonal буюу хувь харилцааны

Энэ нь та дотнын хэн нэгнээ алдсан үед, салж хагацсан мөчид мэдрэгддэг ганцаардал юм. Үгүйлэх, санагалзах, дурсан гуниглах зэрэг нь үүнд багтана.

2. Social буюу нийгмийн харилцааны

Хэсэг бүлэг хүмүүсийн дунд, жишээлбэл ажил болон анги хамт олны дунд ганцаардах, тэдэнд орхигдож буй мэт санагдах. Эсвэл тэд таныг үл тоож, гадуурхах мөчид мэдрэгдэнэ.

3. Cultural буюу соёлын

Өөр төрлийн соёлын дунд уг ганцаардал мэдрэгдэнэ. Та яг л тэр хүмүүстэй хэзээ ч зохицож, тэр дүрмийг хэзээ ч дагаж, түүнд багтахгүй мэт мэдрэмж төрнө. Өөрийгөө өөр гэдгийг мэдрэх, цоо шинэ газар зохицож чадахгүй мэт байхад хамгийн хурцаар илэрдэг.

4. Intellecutual буюу оюуны

Оюун ухаан, мэдлэг, төсөөлөл, ажиллагааны хүрээнд бусдаас өөр гэдгээ мэдрэх. Гэр бүл, бусад бүлэгтэй зөрчилдөх, оюун ухааны тал дээр ганцаардах мэдрэмж.

5. Psychological буюу сэтгэхүйн

Ямар нэгэн өвчин болоод бусад сэтгэцийн асуудал зэрэг үүнд хамаарна. Та бусдаас тусгаарлагдсан мэт, эргэн тойрны хэн ч таныг ойлгохгүй мэт мэдрэмж төрж ганцаардах болно. Гол нь энэ төрлийн ганцаардал маш гүн байдаг ба бусдад тэр болгон анзаарагдахгүй байх талтай. Тэд таныг гайхаж, яагаад ийм байгааг ойлгох гэж хичээх ч энэ бүхэн сэтгэхүйн асуудалтай холбоотойг тэр болгон мэддэггүй.

6. Existential/ Cosmic буюу оршихуйн

Энэ төрлийн ганцаардал үхэлтэй нүүр тулсан хүнд тохиолдоно. Эдгэрэх аргагүй шаналал, өвчин зовлон болоод орших эс орших дээр асар ихээр санаа зовнин байгаа хүнд тохиодог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
2
0
3
17
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bodrol 2019.08.28 202.21.108.161

6s busadana bugd mrgdedeg huntei niitstei baij chadadgui bainga zurdug ymr ch gazar zoruud gojuud bish ghdee l huntei haritsaj ogt chadagui naiz baihgui uuneesee bolj arhi uuj uurteigee yrih durta

0 Хариулах


Zulaa 2019.08.24 66.181.181.228

3 aas busad ni medregded bh yum¿¿

0 Хариулах


L 2019.08.23 202.126.89.89

Cultural

0 Хариулах


Ганцаардал 2019.08.23 202.126.89.229

1, 2, 3, 4-р зүйл ангиуд илрээд буйг яалтай билээ?

0 Хариулах


Зочин 2019.08.26 202.126.89.58

Ndd c bs ilerch bn

0 Хариулах


Зочин 2019.08.22 103.10.22.119

intellecutual

0 Хариулах


. 2019.08.22 192.82.66.25

Psychological

0 Хариулах