Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Та илүү “утга учиртай” ажил хийхийн тулд бага цалин авахад бэлэн үү?

Санхүүгийн эрсдлээс эмээж өөрчлөлт хийхээс татгалзах эсвэл нөхцөл байдлаа бодитоор дүгнэлгүй карьерын өөрчлөлт хийхийн оронд дараах алхамуудыг хэрэгжүүлээд үзээрэй


Бид өмнөх нийтлэлээрээ утга учиртай ажлыг тодорхойлох 6 шинжийн тухай хүргэж байсан билээ. Хүмүүс ажлаа орлогын эх үүсвэр гэж харахаас илүү нийгэмд хувь нэмрээ оруулах, бусдад туслах, сайн сайхныг мэдрэх амьдралынх нь нэг чухал орон зай гэж үзэх болжээ. Утга учиртай ажлыг эрэлхийлсэн хүмүүс ихэнх тохиолдолд санхүүтэй холбоотой асуудлаас болж карьертаа шинэ салхи оруулахаас зайлсхийдэг. “Тиймээ, ажил дээр зөндөө асуудал бий. Гэхдээ ядаж л цалин хөлсний хувьд тогтвортой, найдаж болохуйц шүү дээ. Карьераа өөрчиллөө гэхэд миний дансны үлдэгдэлд ямар өөрчлөлт гарах бол? Манай гэр бүлийн амьдралын өртөг, хэв маягт яаж нөлөөлөх бол?” гэсэн эргэлзээ хийгээд зовнил хүн бүрийн толгойд эргэлддэг. Бидний хөөхийг хүсэж буй карьер ажлын өдрүүдийг илүү аз жаргалтай, бүтээлч, зорилготой болгох ч цалин төсөөлж байснаас ч бага байх боломжтой гэдгийг мэддэг.

Гэхдээ реалистик байж аливаад бодитой хандах нь ирээдүйд гаргасан шийдвэртээ харамсахгүйгээр сэтгэл хангалуун ажиллах үндэс юм. Тиймийн тул санхүүгийн эрсдлээс эмээж өөрчлөлт хийхээс татгалзах эсвэл нөхцөл байдлаа бодитоор дүгнэлгүй карьерын өөрчлөлт хийхийн оронд дараах алхамуудыг хэрэгжүүлж үзэхийг Harvard Business Review зөвлөжээ.

Ажлаа солихоос өмнө шинэ орлогоороо амьдраад үз

Хэрэв таны шинэ ажил одоогийнхоос бага цалинтай гэж төсөөлж байвал ирээдүйд авахаар тооцоолж буй цалингаа гаргаад тухайн орлогоороо 2-4 сар амьдраад үзэхийг зөвлөж байна. Үүний үр дүнд та ажлаа сольсоны дараа амьдрал тань ямар байх талаар бодит төсөөлөлтэй болно. Цаашлаад сүүлийн хагас жилийн төсөв болон орлого, зарлагаа задлаад үзээрэй. Тухайлбал, кредит картны төлбөр, банкны лизинг, өдөр тутмын зардал гээд таны орлого юунд зарцуулагдаж байгааг хяна. Хэрэв шинэ карьераас олон орлого одоогийн цалингийн 90 хувьтай тэнцэж байвал телевизийн төлбөрт өгөх мөнгөө хасч, гадуур хооллохоо багасгах, зарим нэг үрэлгэн худалдан авалтуудаа танах замаар төсвөө зохицуулж болох юм.
Гэтэл мэдэгдэхүйц хэмжээгээр таны орлого буурахаар бол яах вэ? Энэ тохиолдолд гол гол зарлагуудаа тооцоолох хэрэгтэй. Магадгүй та арай хямд орон сууц түрээслэх, хувийн машин унаж, таксидахын оронд нийтийн тээврээр зорчих сонголт хийж чадах уу? Иймэрхүү гэнэтийн өөрчлөлт хийж чадна гэдэгтээ эргэлзэж байвал хэмнэлттэй төсвөөр амьдарч байх хугацаандаа өөр хувилбар бодож ол. 

Хэрэв таны шинэ ажил одоогийнхоос бага цалинтай гэж төсөөлж байвал ирээдүйд авахаар тооцоолж буй цалингаа гаргаад тухайн орлогоороо 2-4 сар амьдраад үзэхийг зөвлөж байна. Үүний үр дүнд та ажлаа сольсоны дараа амьдрал тань ямар байх талаар бодит төсөөлөлтэй болно.

Байраа жижигрүүлж, сарын төлбөрөө бууруулахаар шийдсэн бол таны амьдарч байгаа хэсэгт өөр боломжийн хямд байр олдох боломжтой эсэх, одоогийн байрнаасаа гарахад хэр хүндрэлтэй вэ гэхчлэн тооцоолоорой. Энэ бүхний эцэст өмнө гаргасан төсөв рүүгээ эргэж хараад танасан төсвөөр амьдарвал та хэдэн төгрөг хуримтлуулж чадах, кредит картандаа өртэй байх эсэхээ бодоод үз. Ямархуу санагдаж байна? Урт хугацаанд ингэж амьдарч чадах уу?

Гэнэтийн нөхцөлд хэрэглэх санхүүгийн нөөц үүсгэ

Карьерийн өөрчлөлт хийх явцад тооцоогүй зүйл тохиолдвол яах вэ? Хямд орон сууц олдохгүй бол яах вэ? Тэгвэл гэнэтийн нөхцөлд ашиглах санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх эсвэл шинээр үүсгэх нь ажлаа сольсноос үүдэлтэй өөрчлөлт, стрессийг даван туулахад тус болно. Энэ тохиолдолд баримтлах алтан дүрэм бол дор хаяж 3-6 сарын амьдрах өртөг хадгаламжиндаа үүсгэ.

Тэгвэл гэнэтийн нөхцөлд хэрэглэх санхүүгийн хуримтлал хэрхэн үүсгэх вэ? Жилийн эцсийн бонус, татварын эргэн төлөлтөөс орж ирэх орлого (Монголд НӨАТ-ийн буцаалт, орон сууц болон сургалтын төлбөр төлсөн иргэд татварын буцаан олголт авдаг), танасан төсвөөс илүү гарах орлого эсвэл арай олон сар хэмнэлтийн төсвөөр амьдарч тэндээс илүү гарсан мөнгийг нөөц сандаа хуримтлуулж болох юм. Түүнчлэн хувцасны шүүгээгээ илүү минимал болгох, Netflix, Icloud гэх мэт сар тутмын гишүүнчлэлийн төлбөрөөс татгалзах, кофе шоп орохоо багасгах, хими цэвэрлэгээнд хувцсаа өгөхөө болиход л нэлээд их төсөв хэмнэгдэж, хуримтлалдаа мөнгө нэмэрлэх боломж бүрдэнэ. Гэсэн ч хүн л юм хойно тансаглахыг хүсэх нь гарцаагүй. Дуртай ажлаа хийхийн тулд яагаад бүсээ чангалах ёстой гэж гэсэн бодол орж ирнэ. Иймд сард нэг удаа өөрийгөө баярлуулж, амжилтаа тэмдэглэхээ мартаж болохгүй.

Гэр бүлийнхэн чинь эрсдлийг хэрхэн үнэлж байгааг тооцоол

Таны эрсдлийг харж буй өнцөг эхнэр эсвэл нөхрийн тань харж байгаагаас өөр байх нь гарцаагүй. Хэрэв таны болоод танай гэр бүлийн гишүүний санхүүгийн эрсдлийг хүлцэх чадвар сул бол та карьераа өөрчлөх шийдвэрээ эргэж харахаас өөр аргагүй болно. Harvard Business Review-ээс Виржиниа Тек болон Жоржиагийн их сургуулийн хамтран боловсруулсан асуулгыг бөглөж үзэхийг санал болгосон бөгөөд асуулгын үр дүн таныг санхүүгийн эрсдлийг хүлцэх чадвар өндөртэй гэж дүгнэвэл төсвөө танах нь танд тийм ч хэцүү зүйл биш юм.

Нөөц төлөвлөгөө боловсруул

Хэрэв та өөрчлөлтөд мэдрэг ханддаг бол өөрт ирэх ачаалал, стрессийг бууруулахын тул B төлөвлөгөөндөө ор (шаардлагатай бол C,D төлөвлөгөөтэй байсан ч болно). Ирээдүйг тааварлашгүй тул шаардлагатай нөхцөлд хуучин салбар руугаа буцаж ороход бэлэн байхад ч гэмгүй. Салбарын хамтран ажиллагсад, мэргэжлийн хүмүүстэй холбоотой байж, өөрийгөө байгаа гэдгийг сануулж, мэдээлэл тогтмол авч байх нь нөөц төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.