Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тайванийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Цай Инг Вений тухай мэдвэл зохих 5 зүйл


“Бямба гарагийн сонгуулийн үр дүн Тайванчууд юу хүсч буйг Хятадын эрх баригчдад тов тодорхой харууллаа. Тэд Бээжингээс хараат бус, либерал ардчиллын замаар хөгжихийг эргэлт буцалтгүй хүсч байгааг Цай Инг Вен ахин сонгогдсон явдал батлав” хэмээн дэлхийн хэвлэлүүд бичиж байна. 

Тайванчууд 2016 онд түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгч сонгож, түүний засаглалын 4 жилд нийгмийн оюун санааны өөрчлөлт, томоохон хөгжил дэвшлийн гэрч болсон билээ. Тэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн Ази тив дэх анхны улс болж, эрх чөлөөт Тайван орныг цогцлоох итгэл үнэмшлээ ил тод зарлаж, эх газрын Хятадын хяналт, шахалтын эсрэг хүчтэй байр суурь илэрхийлсэн 4 жилийг үдсэн юм. Гэхдээ хатагтай Цай Инг Вений удирдлагын эхний жилүүд тун амаргүй байсан агаад өмнөх ерөнхийлөгчийн үед өссөн эдийн засгийн үзүүлэлт болон дундаж давхаргын амьдрах чадвар түүний үед багахан буурч, орон сууцны үнэ нэмэгдсэн зэргийг хэвлэлүүд онцлон дурдаж. Мөн энэ үед Бээжин олон улсын тавцанд Тайванийг ганцаардуулах бодлого баримталж, өөрснөө ч Тайвантай харилцаагаа муутгаад байсан юм.

Эхний 4 жил ийн сайнтай саартай, алдаа оноотой байсан хэдий ч Тайванийн ард түмэн өөрсдийн тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн үзэж Цай Инг Венийг улираан сонголоо. Тэрээр сонгуулийн ялалтаа тэмдэглэн, олон нийтэд хандаж үг хэлэхдээ “Тайванийн ард түмэн өөрсдийнх нь эрх чөлөө, бүрэн бүтэн байдалд аюул занал учирахад хэрхэн нэгдэж, илүү чанга, илүү тод дуугарч чаддагаа харууллаа” хэмээв. Харин Хятадын тал ямар ч тохиолдолд Тайванийг өөрт нэгтгэх байр суурьтай гэдгээ дурдаад “Хатагтай Цай ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө зөв бодлого баримталж ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ. 

Ингээд Ерөнхийлөгч Цай Инг Вений тухай бидний мэдвэл зохих, сонирхолтой 5 баримтыг танилцуулая. 

1. Түүний аав нь Тайванийн арлын уугуулчуудын нэг болох Хакка хүн бол ээж нь Тайвань хүн юм. Энэхүү хольцтой гарал үүсэл нь Цай хатагтайн сонгогчдод таалагдах шалтгаануудын нэг гэж үздэг. 

2. Тэр Тайванийн Үндэсний Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсөж, 1980 онд Корнеллын Хуулийн Их Сургуульд магистр хамгаалж, 1984 онд Лондонгийн Эдийн засаг, Улс төрийн шинжлэх ухааны сургуульд докторын зэрэг хүртжээ. 

3. Түүний нэр Хятадаар “баатарлаг”, “уран зохиол”, “соёл” хэмээн гурван ханзаас бүтдэг. 

4. Тэрээр 2000 онд “Ардчилсан Дэвшилтэт Нам”-д элсэж, улс төрийн карьер хөөх хүртлээ их сургуулийн профессор байсан бөгөөд энэ хугацаандаа Тайванийн удирдагч асан Ли Тэн Хуй-н “Хоёр төрийн онол”-ыг боловсруулахад тусалсан гэгддэг.

5. Түүний аав хувийн бизнестэй, чинээлэг хүн байсан ба Цай Инг Вен 1960-аад онд бага сургуулийн сурагч байхдаа хувийн жолоочтой байсан аж. Энэ мэт баримтаас болж түүнийг баян айлын охин байсан тул дээдсийн амьдралаас шууд улс төрд орсон гэж баалах хэсэг байхад, элит гарал үүсэлтэй учир илүү их итгэл хүлээлгэж, улс орноо удирдуулах ёстой хэмээн үзэх хүмүүс байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.