Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Татвараас зайлсхийсэн чинээлэг хүмүүс оюутнуудад тансаг харшаа итгэмээргүй хямд түрээсэлж байна


22 настай Исаиа Вудху "Ванкуверын тансаг харшийг сарын 825 доллараар түрээсэлж байна гэсэн Фэйсбүүкийн түрээсийн жагсаалтыг хараад төөрөгдөлд орж орхисон. Есөн унтлагын өрөөтэй ийм тансаг байрыг 14 оюутан хамтарч түрээслэнэ гэдэг өөрийн гэсэн "ордон"-той болж байгаагаас ялгаагүй. Үнэндээ би энд аль болох л удаан амьдармаар байна" гэж ярив. Вудхугийн ярьснаар түүний түрээсэлж буй байрны эзэн нь Афганистаны поп уран бүтээлч гэнэ. 


Канадад саяхан орон сууцаа сул хадгалж буй хүмүүсээс өндөр татвар авах хууль батлагдсан байна. Үүний улмаас татвараас зугтсан чинээлэг хүмүүс үл хөдлөх хөрөнгөө маш хямд үнээр түрээсэлж эхлээд байгаа аж. 

Хэдэн жилийн өмнө Канадын Ванкувер хотод үл хөдлөх хөрөнгийн зах зээл цэцэглэн хөгжиж, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж, үл хөдлөх хөрөнгө худалдан авч байв. 2016 онд л гэхэд Ванкуверт орон сууцны үнэ 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өсчээ. Гэвч Засгийн газраас зах зээлийг тэнцвэржүүлэхийн тулд татварын шинэ бодлого баримтлах, ипотекийн зохицуулалтыг чангатгах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Ванкуверт үл хөдлөх хөрөнгийн үнэ сүүлийн жилүүдэд байгаагүйгээр унаж, зах зээлийн үнэлгээ нь анх удаа 8.5 хувиар буурчээ. 

Хэдийгээр Ванкувер технологийн үсрэлтэт хөгжил, аялал жуулчлалын салбарын таатай байдал, орон нутагт ажилгүйдэл хамгийн бага гэхчлэн олон давуу талтай ч үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ийнхүү таагүй нөхцөл үүсээд байгаа юм. 


Шинэ баталсан хуулиар Ванкуверт орон сууцаа ашиглаагүй тохиолдолд төлөх татвар жирийн үл хөдлөх хөрөнгийн татвараас даруй гурав дахин өндөр байгаа юм. Энэ бодлого хэрэгжиж эхэлснээс хойш хотод хоосон орон сууцны тоо бараг тэг хувьтай болсон байна. 

"4 сая канад доллартай тэнцэх үнэ бүхий харшийг сарын 4500 канад доллараар түрээсэлж байна" гэж Ванкуверын үл хөдлөх хөрөнгийн брокер Стив Сарэцки ярьжээ. Зарим хүмүүс эдгээр сууцын цэцэрлэгжүүлэлт, засвар үйлчилгээг хийж өгөөд оронд нь тэнд амьдрах санал хүртэл тавьж байгаа гэнэ.

Лиза Сан Photographer: Jennifer Gauthier/Bloomberg

Гэвч шинэ бодлого гадныханд төдийлөн таалагдахгүй байгаа юм. "Канад-хятад гаралтай гэр бүлийн эзэмшилд байдаг 8343 квадрат талбайтай харшийг өнгөрсөн жил 8.5 сая канад доллараар хялбархан худалдаж чадахаар байсан. Харин одоо ийм үнэ хүрнэ гэдэгт эргэлзэж байна. Үүнээс гадна гражид буй бараг 3 жил унаагүй Lamborghini, Rolls-Royce машинуудыг ч худалдах хэрэгтэй байна" гэж 28 настай үл хөдлөх хөрөнгийн брокер Лиза Сан ярив. Тус харшийн зах зээлийн үнэлгээ 10.9 сая канад доллар боловч зах зээлд үүссэн савалгаанаас болж одоо 6.2 сая канад доллар болж үнэлгээ нь огцом буураад байгаа аж. Хэрэв харшийг худалдах эсвэл түрээслэхгүй бол Ванкувер, Бээжингийн хооронд ирж очин байдаг байрны эзэн жилийн татварт 140 мянган канад доллар төлөхөөр болоод байгаа гэжээ. 


Хэдийгээр энэ бодлого үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг хүмүүст таалагдахгүй байгаа ч жирийн хүмүүсийн хувьд таатай нөхцөл болж хувирчээ. 

Санхүүгийн зөвлөхөөр ажилладаг 28 настай Брэндон Чапманы хувьд хувийн орон сууц худалдаж авна гэдэг итгэмээргүй мөрөөдөл мэт санагдаж байв. Тэрээр 2016 онд нэг унтлагын өрөөтэй орон сууц авахаар сонирхож байсан ч тухайн үед үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт тулсан байж. Брэндон ч тухайн үед худалдан авалт хийгээгүйдээ баярлаж байгаа гэнэ. Одоо тэрээр Ванкувер зүүн хэсэгт 1.1 сая канад долларын үнэлгээтэй байрыг сайн найзтайгаа хамтран худалдаж авах нөхцөл бүрдээд байна гэжээ. 

Эх сурвалж: Bloomberg

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Уржигдар
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
3
1
0
0
1
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.