Хайх зүйлээ бичнэ үү

"LEAD Mongolia" хөтөлбөрийн "Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг баг" нийгэмд хамгийн ихээр тулгамдаад буй авлигын асуудлыг сонгон авч тэр дундаа ирээдүй болсон сурагч хүүхдүүдтэй ажиллах "Сайн сургууль" төслийг санаачлан хэрэгжүүлээд байна. Тэд улсын хэмжээний 10-р ангийн нийт 36 600 сурагчийн 1.3 хувьд нь сургалт явуулж, авилгын эсрэг ойлголт, мэдлэгийг нь дээшлүүлэхээр ажиллажээ. Жижиг санаанаас эхэлсэн тэдний төсөл ийм хэмжээний үр дүнд хүрсэн бөгөөд энэ тайлангаа “Гэрэг” сэтгүүлийн хуудсаар дамжуулан уншигч танаа өргөн барьсан. Түүнчлэн сэтгүүлийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн төвийн дунд сургуулиудад түгээх, сурагч хүүхдүүдийн авлигын эсрэг ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг "Монгол шуудан" ХК дэмжихээр болсонд төслийн багийнхан талархлаа илэрхийллээ. 

"Гэрэг" сэтгүүлийн “8 асуулт” буландаа АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүг урьж, боловсролын салбарын авлигын тухай ярилцсанаа хүргэе.

Энэ жил АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс боловсролын салбарт илүү чиглэж ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр өргөн хүрээнд ажилладаг. Энэ онд боловсролын салбарын авлигад илүү чиглэж ажиллаж байна. Боловсролын салбарын авлига бол өргөн хүрээний асуудал. Жишээлбэл, салбар дахь хөрөнгө оруулалт, төсөв, багш, сурган хүмүүжүүлэгчдийн мөнгө хураадаг байдал, сурах бичгийн бизнес, сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой бэрхшээл, хандив гээд л маш өргөн хүрээний асуудал юм. Бидний ирээдүй болсон хүүхдүүд авлигатай орчинд өсөж, торниж болохгүй л дээ. Гэтэл боловсролын салбарын авлигыг хүмүүс багш, сургуулийн захирал хүүхдийг сургуульд оруулаад авч байгаа 500 мянга, сая төгрөгийг л авлига гэж ойлгоод байна. Бид нар хүүхдүүдээ ямар орчинд, ямар хүмүүжил олгож байгаагаа эхлээд олж харахгүй бол магадгүй өнөөдөр анзаарагдахгүй ч 10, 20 жилийн дараа хүүхдүүд маань ямар хэмжээнд хүрэх эрсдэлтэйг бодолцох хэрэгтэй.

Ер нь хүүхдүүд авлигын зан үйлд ямар хандлагатай, ойлголттой байна вэ?

Өнөөдөр авлигаар асуудлыг шийдэж болдог юм байна, мөнгөтэй байвал хүссэн сургуульдаа сурч чаддаг, мөнгөгүй бол хүссэн мэргэжлээ эзэмшиж, сурах боломжгүй юм байна гэдэг ойлголт хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь эхлээд сууж байна. Сингапур, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын сургуулиуд бага ангийнханд зөв хүн байх, ёс суртахуунтай байх талаар заадаг. Манай боловсролын системд ёс суртахуунтай холбоотой хичээлийн хөтөлбөрийг орхигдуулдаг. Өнөөдөр хэн нэгэн албан тушаалтан, авлига авсан хүнд хариуцлага тооцож, мууг нь үзэх гол биш. Тэртээ тэргүй энэ асуудлыг хууль, эрх зүйн зохицуулалтаар шийдчихнэ. Үүнээс илүү цаашид яах вэ, дараа дараагийн ийм хүмүүс бэлтгэхгүйн төлөө бид юу хийх ёстой вэ гэдэгт анхаарлаа хандуулахгүй бол ирээдүйд ёс суртахуунгүй, төлөвшилгүй, буруу хүмүүжилтэй хүмүүс гарч ирэх нөхцөл бүрдээд байна.

Энэ салбарт авлига үүсэж байгаа хамгийн томоохон шалтгаанаас дурдаач?

Өнгөрсөн жил гэхэд Нэгдүгээр сургууль, “Шинэ эхлэл” сургуулийн захирал авлигын хэрэгт орооцолдоод, шүүхээр шийдвэрлэгдээд явж байна. Энд давхар сургуулийн чанар, хүртээмжийн асуудлыг ярих хэрэгтэй. Нэгдүгээр сургууль ч юмуу, 23, 24 дүгээр сургуулиуд сайн сургалттай учраас эцэг эхчүүд бүгд хүүхдээ тэнд сургахыг л хүснэ. Үүнээс харахад боловсролын систем өөрөө тэгш бус байна шүү дээ. Хүн болгон хүүхдээ сайн сургуульд сургахыг хүсэж байгаа учраас сургуулийн захиралд ч юм уу, албан тушаалтанд авлига өгөх нөхцөл бүрдэж байна.

Танай байгууллагаас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар ажил, төсөл хэрэгжүүлж байгаа вэ?

Авлигатай тэмцэх газраас боловсролын салбар луу анхаараад сургалтын агуулгадаа ёс суртахуун, хүмүүжил олгох хөтөлбөрийг оруулах хэрэгтэй гэхээр хүмүүсийн санаанд бууж өгөхгүй байх шиг. “Та нар энийг, тэрийг барьж хориоч” гэдэг ч юм уу, гэмт хэрэгтэнд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай ярьдаг. Энэ бол тусдаа асуудал. Бид нар ирээдүйд үүсч болзошгүй аюулыг урьдчилан сэргийлэхийн тулд боловсролын салбарт илүү анхаарал хандуулж байгаа. Бүхэл бүтэн нэг үе гараад ирвэл яах юм бэ. Сошиалаар 10 орчим насны хүүгийн “Төрийн ордонд ерөнхийлөгч, 76 гишүүн байгаа. Тэд нар идэж, уугаад л байж байдаг байлгүй” гэсэн бичлэг цацагдсан байсан. Тэгэхээр хүүхэд ийм ойлголттой өснө гэдэг аюул байхгүй юу. Тиймээс л бид өндөр, үсрэнгүй хөгжилтэй орнуудын туршлагаас авч үзэхээр дандаа залуу үе, хүүхдүүдээ зөв хүн болоход анхаардаг юм билээ.

Өнөөгийн хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаасаа дурдана уу. Хүүхдэд авлига бол байж боломгүй зүйл гэдгийг яаж ойлгуулж, ухааруулж байна вэ?

Өнгөрсөн оны сүүлчээр “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Яам, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж, олон төрлийн санал, санаачлага гаргасан. Үүнийг зөвлөмж болгоод Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам руу хүргүүлсэн. Нэг бэрхшээлтэй тал нь боловсролын салбар албан тушаалтан, удирдлагын хувьд тогтворгүй, сайд, дарга нар нь байнга солигддог. Үүнээс болж хамтарч ажиллан, тогтвортой бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Гэсэн хэдий ч бид нар хийх зүйлсээ хийгээд Сурагчдын холбоо, төрийн бус байгууллагуудтай хамтраад олон төрлийн ажил хийж байна. Жишээлбэл, бага ангийн хүүхдүүдийн нас, онцлогт тохируулаад шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэхээр “Туулайхүүгийн адал явдал” нэртэй зурагт ном гаргасан. Номынхоо зохиолын дагуу Сурагчдын холбоотой хамтраад сургуулиудаар тойрч, мөн өвөл зуны амралтын үеэр “Найрамдал” зусланд жүжиг болгон тавьж байна. Хүүхдүүдэд сайн, муу хоёр туулайны үйл явдлаар ойлголт өгөх зорилготой гаргасан юм. Одоо энэ номныхоо хоёр дахь зохиол дээр ажиллаж байгаа. Дунд, ахлах ангийнханд “Найзын яриа” нэртэй цуврал комикс гаргасан. Арван жилийн хүүхдүүдийн дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж, “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан байр эзлүүлж, шагнал урамшуулал олгосон. Мөн хүүхдүүдийн дунд “Авлига миний нүдээр” гар зургийн уралдааныг зохион байгуулж, хүүхдүүд авлигыг ямар өнцгөөс хардгийг олон нийтэд үзэсгэлэн болгож, танилцуулдаг.

“Боловсролын салбар дахь авлига түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр анхаарал татахаар харьцуулалт хийсэн гэсэн. Ямар харьцуулалт хийсэн бэ?

24 дүгээр сургууль хамран сурах тойргийн бүх хүүхдээ аваад, дээрээс нь нэмж хүүхэд элсүүлээд нэг ангид бараг 50 орчим хүүхэд сурч, стандарт хэмжээнээсээ хэд дахин илүү байсан. Гэтэл Улиастайд байрлах захын сургууль хамран сурах тойргийнх нь зарим хүүхэд элсээгүй, дахиад хүүхэд элсүүлж, сургах бүрэн боломж, багтаамжтай байх жишээний. Үүнээс үзэхэд боловсролын чанарын асуудал яригдана. Уг нь улсын хэмжээнд бүгд нэг стандарттай буюу сайн, муу гэдэг ойлголтгүй байх ёстой. Үүнээс гадна хүүхдийн гэр бүлээсээ гадуур хамгийн их цагийг өнгөрүүлдэг орчин бол цэцэрлэг, сургууль. Тиймээс багш нарын үлгэр дууриалал, ёс суртахуун чухал. Боловсролын салбар өөрөө сургуулийн өмнөх нас, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, багш гээд авч үзвэл Монголын 3 сая хүний нэг сая нь энэ салбарт хамаарч байгаа. Үлдсэн хүмүүс нь тэдний аав ээж, ах дүү, хамаатан садан гээд бодохоор энэ салбар бол нийгмийг тэр чигээр нь өөрчилж чадахуйц салбар юм.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн “LEAD” хөтөл­бөрийн залуустай хамтраад төсөл хэрэгжүүлж байгаа шүү дээ. Энэ тухай мэдээлэл өгөөч?

Бидний хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг нь “LEAD” хөтөлбөрийн залуучуудтай хамтраад сургалтын чанараар тэргүүлдэг ч энэ хэрээр элсэлтийн ил тод байдал хамгийн их хөндөгддөг сургуулиудад ажиллаж, элсэлтийн журам, үйл ажиллагаатай танилцан хууль дүрэмд нийцдэг, эсэхэд анхаарч байна. Энэ ажлынхаа хүрээнд “LEAD” хөтөлбөрийн залуус саяхан 23 дугаар сургуульд очиж, ажиллаад дүрэм журмыг нь хянаж үзсэн. Тэгэхээр нэг ч гэсэн газарт бидний ажлын үр дүн гарч байна гэсэн үг. Одоо энэ сургуулийн элсэлт илүү нээлттэй, хардлага сэрдлэг багатай болох байх.

Зөвхөн боловсролын салбарт гэлтгүй бүхий л салбарт авлигатай холбоотой асуудал гардаг. Үүний гол шалтгаан болон энэ асуудлыг ямар арга замаар шийдвэл зохилтой вэ?

Авлига бол ашиг хонжоо олох зорилгоор ажил, албан тушаалаа урвуулж ашиглан эд хөрөнгө олж байгаа үйл ажиллагаа юм. Авлига үүсэх, гарахад нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл бол асар их. Сүүлийн үед нийгэмд үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл асар их тархаж байна. Хэн нэгний мууг үзэх гэсэн, улстөр, ажил албаны хувьд өрсөлдөж буй хүнээ чадах гэсэндээ гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд хэт их түгээхээр хүмүүсийн бухимдлыг хэт хөөргөж, сайн сайхан, болж бүтэж байгаа зүйлсийг олж харахааргүй болгож байна. Хоёрдугаарт, авлигын асуудлын цаана хүний шунал, ёс суртахууны асуудал байна. Бурууг нь мэдсээр байж авлига авч, нөгөө талаас өгч байгаа хүндээ ч асуудал байгаа юм. Түүнээс гадна авлигатай тэмцэхийг хүнтэй холбож ойлгодог. Ухаандаа Доржийг Дулмаагаар сольчихвол асуудлыг шийдчихлээ гэж үзээд байна. Гэтэл Дорж, Дулмаа авлигын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөөд байгаа шалтгаанд нь анхаарах ёстой юм л даа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.08.08 197.210.57.8

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


matilda 2019.08.07 156.0.212.9

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: [email protected] wathsapp: 0022 995 414 913

0 Хариулах