Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Тэдэнгүйгээр 24 цаг болоход л амьдрал орвонгоороо өөрчлөгдөх 5 ажил


Хүмүүс өдөр тутмын завгүй амьдралдаа түүртээд улс, нийгэмдээ, өөрт байгаа зүйлсийнхээ үнэ цэнийг мэдрэхгүйгээр өнгөрдөг байх. Бид байхад нь биш байхгүй, үгүй болсон үед нь аливаа зүйлсийн ач холбогдол, үнэ цэнийг илүү ихээр мэдэрдэг шүү дээ. Түргэний жолооч, эмч, замын цагдаа гээд л өдөр бүр тэдэнтэй тааралддаг ч нэг өдөр л тэд нар ажиллахгүй бол юу болох бол? Тэднийг 24 цагийн хугацаанд ажиллахгүй, байхгүйгээр төсөөлөхөд ч хэцүү юм.

Түргэн

Амь нас нь үхэл амьдралын зааг дээр яваа хэн нэгнийг түргэнийхэн авч яваа. Дуут дохио хангинуулан хотын замын түгжрэлийг сүлжих тэдний ажил цагаар биш секунд, долиор хэмжигдэнэ. Учир нь өвчтөн амьдрах эсэх нь, тэдний ур чадвар, цаг алдалгүй “халууны газар” нь хүргэхээс шалтгаалдаг шүү дээ. Хэрвээ түргэний эмч, түргэний тэргийн жолооч байхгүй 24 цаг болоход юу болох бол? Даралт нь гэнэт унасан хөгшин, бөгшүүлэн ханиалгаж, өндөр хэмээр халуурах нярай, гэнэтийн осол аваарт өртсөн өвчтөнд хэн анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлж, шаардлагатай эм тариа залган эмнэлэгт хүргэх вэ. Хайртай дотнын хүмүүсээ өвдөж, шаналахыг хараад самгардахдаа юу ч хийж чадахгүй хүмүүс цөөнгүй. Түргэнгүйгээр нэг ч өдрийг төсөөлөхөд хэцүү байгаа биз. Тиймээс та түргэн тусламжийн машинд яаж ч бөглөрч, түгжирч байсан зай тавьж өгөөд явуулаарай. Нэг ч гэсэн хүний амь аврахад таны оролцоо, зам тавьж өгсөн сайхан сэтгэл дэм болж л таараа.

ШТС

Зам харгуй хэзээнээс л чухал байсаар ирсэн. Холыг ойртуулж, цагийг хэмнэж товчлоход засмал замын ач тус их. Гэхдээ зам туулахад машин, машинаа явуулахад шатахуун хэрэгтэй. Нэг эсвэл хагас өдөр л шатахуун түгээх станц ажиллахгүй, бензин түгээхгүй гэж төсөөлөхөөр нийгэм, эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа зогсож, сааталд хүрнэ гэхээр аймаар ч юм шиг. Тээвэрлэлт зогсож холын аймаг, сумдууд бараа хангамж, хүнсний хомсдолд орвол яах вэ. Ингээд бодохоор зам дагуу байрлах шатахуун түгээх станцуудын үнэ цэнэ асар их санагддаг юм.

Замын цагдаа

“Цагдаа ирээд “Амрыг эрье” гэснээр бидний амгалан тайван байдал төгсгөл болдог” хэмээн хүмүүс хошигнодог. Гэхдээ бидний амгалан тайван, энх тунх амьдрахад цагдаа нарын үйл хэрэг хамгаас чухал байдаг. Наад зах нь “Айхгүй ч аягүй” гэхчээр цагдаа харсан ямар ч жолооч хурдаа сааруулдаг бол айж, аврал эрсэн хүн цагдаа л дууддаг. Улаанбаатарт гэрлэн дохио ажиллахгүй болох үе олон. Томоохон дөрвөн замын уулзварын гэрэл ажиллахгүй болбол тэнд цагдаа л бүхнийг зохицуулна. Олон осол аваар болохоос сэргийлнэ. Чөмөг зарцам хүйтэнд, ангаж хатмаар халуунд замын цагдаа л ажлаа хийгээд зогсож байдаг. Утаа тортог, замын тоос шороонд эрүүл мэндээ үл хайхран ажиллаж байгаа замын цагдаа нартаа баярлахаас өөр яалтай билээ.  

Гал сөнөөгч

Болгоомжгүй хэн нэгний үйлдлээс болж гэр ахуйн, ойн түймэр дэгдэж, байгаль орчин сүйдэн ан амьтад, хүмүүс үрэгдэж байна. Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор гал түймэрт автах айл өрхүүд ч нэмэгддэг. Харин гал сөнөөгчид үгүй бол хэдэн айл галд автаж, хэчнээн хүний амь нас, эд хөрөнгө үнс болохыг таахын аргагүй. Он гарсаар эхний 10 сард улсын хэмжээнд обьектын гал түймрийн нийт 3611 удаагийн дуудлага бүртгэгдэж, үүнээс гал түймэр унтраах аврах анги ажилласан 1396, зөрчил 2059, мэдээлэл 161 бүртгэгдсэн байна. Аврагч-гал сөнөөгчид 1034 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 53.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан статистик гарчээ.

ТҮК-ийнхэн

Үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол ажилладаг нь ТҮК-ийнхэн. Хотын гудамж талбай, зам харгуйг тэд нар л цэмцийлгэж, саруулхан болгож байна шүү дээ. Гэрэл ойдог улбар шар хантааз өмсчихөөд л “дэрсэн” шүүр, ногоон саваа түрэн замын тоос шороог шүүрдэж, хашлага хайсны даг даарийг угааж, арчдаг нь тэд. Удахгүй өвөл болохоор замын цас, мөстэй “дайтаж” гарна. Ажил нь дуусах нь үгүй. Тэд нар ажилдаа гаралгүй өнжихөд ямар дүр зураг бий болохыг мэдэхгүй юм. Ямартай ч биднийг цэвэрхэн гудамж талбайд явуулж хэвшүүлсэн ТҮК-ийнхэндээ баярлаж, талархмаар. Та гудамж талбайд хогоо ил задгай битгий хаяарай.      

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
3 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
3
5 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
8
0
2
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.05 202.170.71.157

It engineer

0 Хариулах


Зочин 2019.11.05 202.21.120.14

sha

0 Хариулах


Зочин 2019.11.05 202.21.120.14

sha

0 Хариулах


davaatseren 2019.11.05 103.9.89.188

Mundag yumaa

0 Хариулах