Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ТЭНЦВЭР болон ПОЗ


Хөдөлгөөний дасгалуудаар хичээллэхээс урьтаад тэнцвэр болон уян хатнаа сайжруулах тухай дурдаж байсан. Тэгвэл энэ төрлийн дасгалын тухай бичихээс өмнө суурь ойлголтыг багахан тайлбарлая. Энэ нийтлэлийн дараа цуврал болгон тэнцвэр, уян хатны дасгалын талаар тайлбарлах болно.

Поз гэдэг нь хувь хүн бүрийн био механик тохируулга бөгөөд хүрээлж байгаа орчинтой холбогдох биеийн чиг баримжаа юм. Өдөр тутмын үйл ажиллагаанд бие янз бүрийн хөдөлгөөнд оршиж байдаг. Ийм динамик байдлыг хангаж, тэнцвэртэй байлгахын тулд хүний биеийн булчин ажилладаг.

Тэнцвэр гэдэг нь хөдөлгөөнийг удирддаг зүйл. Тэнцвэр нь биеийн хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй үеийн байршлыг хадгалах нэгэн төрлийн чадвар ч гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бие тулгуураа өөрчлөлгүй позоо хадгалах орон зайн нөхцлийг тэнцвэр бүрдүүлдэг байна.

Тэнцвэрийн үндсэн техникийг биеийн таталцлын төв (COG) бий болгодог. Таталцлын төв гэдэг нь гурван тэнхлэгт (sagittal, frontal, transverse) тархсан биеийн жингийн уулзвар. Дийлэнхдээ энэ нь хүмүүсийн хоёрдугаар sacral vertebrae урд байршдаг боловч хүн бүрт харилцан адилгүй ба энэ төв нь үргэлж биеийн дотор агуулагддаггүй. Тодруулбал энэ нь биеийн сегмент хоорондын харьцаанаас хамаардаг учир хөдөлгөөний байршил хийгээд гадаад ачааллаас хамааран өөрчлөлтөд орж байдаг абстракт консепт. Тухайлбал биеийн жингийн илүүдэлтэй, эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдийн таталцлын төв хэвлийн хэсэгт массын төвлөрлөөс болж урагшаа болсон байх нь бий.

Зогсох үедээ хүний биеийн тулгуур суурь нь газар хийгээд хөлийн харьцаанаас хамаардаг ба тухайн хүний тэнцвэрт байдал хөлийн улын урт болон хөлнүүд хоорондын зайнаас хамаатай. Зөв тэнцвэрийн зогсолттой байхын тулд таталцлын төв тэнцвэрийн хязгаараас хэтрэхгүй байх шаардлагатай (хөл хооронд оршиж байдаг). Хөл хоорондын зайг холдуулахад хүн ойроосоо илүү тогтвортой зогсдог. Өөрөөр хэлбэл ойрхон тавилттай зогсолтод хүний таталцлын төв хөдлөхөд илүү бэрхшээлтэй учраас үүнээс хэтрэхээрээ хүн ойчдог аж. 

Иймээс тэнцвэрийн асуудалтай хүмүүс яагаад аль болох том алхаж явах, эсвэл зогсохдоо алцаах гээд байдагийн учир нь энэ.

Таталцлын цэгээ зөв чигт нь зүгшрүүлэхэд “жин шилждэг” дасгалууд хийж болно. Тухайлбал урагшаа, хойшоо lunge дасгалууд.

Хүн бүрийн давтагдашгүй биеийн хэлбэр, хэмжээ, төрлүүд дотроос төгс гэж болох позтой хүн маш цөөхөн байдаг ажээ. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйлээс булчин, уян хатан байдал, өөхний тархац гурвыг хамгийн чухал нь гэж үздэг. Бүрэн төлжсөн ястай, нас биенд хүрсэн хүнд 24 хөдөлгөөнт нугас, 3 тахир нугас байдаг. Тахир нугасын хүзүүний (cervical), сээр нурууны доод хэсэг (lumbar) хоёр нь урагшаа гүдийж хойш хотойдог учраас lordotic curvature гэж нэрлэжээ. Харин thoracic буюу нурууны голын хэсгийн анхан хөдөлгөөн нь хэвлийн позноос урагш хотойх, хойш гүдийх байрлалтай учраас kyphotic гэж нэрлэсэн байна.

Хөдөлгөөнгүй, эсвэл амьдралын ямар нэг дадал зуршлаас үүдэж хүний биеийн поз өөрчлөгдөж болдог ба үүний дийлэнх нь дээр дурдсан нурууны тахир нугас түүний эргэн тойрны булчин, аарцаг орчмын булчингууд чангарч эсвэл суларсан байдагтай холбоотой. Дасгал сургуулилт, сунгалтын тусламжтайгаар хүн өөрийн позоо сайжруулах бүрэн боломжтой. Trunk болон hip flexor-ыг урагшаа, trunk болон spinal extensor-г хойш нь хөдөлгөх аарцагны булчингуудын хамгийн чухал дасгалууд юм.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.05.01
Биеийн позод нөлөөлөх 6 зуршил
2
2020.04.28
Эрүүл мэндээ “манахад” туслах мэдүүштэй 3 зүйл
3
2020.04.21
Гүйлтийн тухай ярилцъя
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.