Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Дурлал

Тэр өдрүүд ганцхан намайг илбэдээгүйг мэднэ.


Дурласан байлаа. Ганцаараа инээж явсаар нэг л мэдэхэд газрын мухарт ч хүрдэг байсан. Ажилд дарагдсан ч, нойргүй хоносон ч, алдаа гарсан ч, ирээдүй бүрхэг харагдсан ч, нулимстай дуу аялсан ч инээмсэглэл өөрөө намайг хаа явсан газар олж ирээд уруул нүүрнээ зурагдчихдаг байсан. Хахир өвлөөр хамгийн нөмгөн гүйлээ ч ханиад хүрдэггүй байсан. Үс зүсээ гоодоогүй байтлаа тэр чигээрээ гэрэлтэж, дурласан эмэгтэй болсноо зарлачихсан байсан. Эрхүүд оюутан байлаа... гэдэг шиг. Тэр өдрүүд ганцхан намайг илбэдээгүйг мэднэ.

Тэгэхэд тэр бас дурласан байлаа. Тэгээд тэнэг хүн шиг дандаа инээдэг болчихсон. Яагаад ингээд байгаагаа ойлгож байгаа хэрнээ тэр өөртөө итгэхгүй байсан гэсэн. Яагаад гэвэл ирээдүйд юу болохыг мэдэхгүй байсан байх. Одоо тэр бүхэн хувь тавилан болж хувирсан. Хүүхдүүд унтаж, хот амарсан хойно тэгэхэд юу болж өнгөрснийг тэр бид хоёр хуучилдаг болсон. Тэгэх бүртээ энэ тухай яриа яг л анх өрнөж байгаа юм шиг хэн хэн нь нүдээ аниад амтархан чагнах болсон. Дараа дахин ярихад урьд өмнө нь ийм гайхамшигтай хайр дурлалын нууцтай огт учирч үзээгүй хүн шиг ахиад л анхааралтай сонсох болно. Би ингэж хүндээр “өвчлөх” их дуртай.   

Тэр өдрүүд ганцхан намайг, түүнийг илбэдээгүйг мэднэ. Тийм “тэнэг” хүмүүс энэ хорвоогоор дүүрэн байдаг. Торгууль тавьчихаад байхад л хоёр гараараа тосон авч баярласан талархсанаа илэрхийлж мэднэ. Дурласан хүн ер нь жаахан гажиг болчихдог. Дүрэм журамтай дэлхийг тэд л өөрчилдөг. Хөхөө өвлөөр даарахгүй болчихдог. Хөгийн явдлыг ч өршөөгөөд орхичихдог. Хөндлөнгийн хүмүүст хүртэл хайртай болчихдог. Дуулж чадахгүй ч дуулах гэнэ, бүжиглэж үзээгүй ч бүжих гэнэ. Танихгүй залуу инээмсэглээд өнгөрвөл түүнийг хэн нэгэн бүсгүйд дурлачихсан явааг нь ойлгож чадна. Дотроо түүнд аз жаргал хүсэх болно. Дурласан хүмүүсийг харах дуртай, аз жаргалаас нь гэрэлтэж чаддаг дэлхий өөрөө жаахан гажиг ч юм уу.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нараа :) 2019.11.24 59.153.112.191

https://www.youtube.com/watch?v=8pqya6cXa68&feature=youtu.be&fbclid=IwAR1_JlZTdo38YPZWFmDeM5p8BC0s9R5id3vt6tf2YlPzIKJB6v7hlKV2NKA Энэ дууг сонсоод уншаарай.

0 Хариулах