Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"The Avengers: Endgame" киноны трейлерээс анзаарах ёстой 19 зүйл


Та бүхэн "Endgame" киноны трейлерийг үзээд уйлсан хүмүүс байна уу? Үзээгүй байгаа бол үзээрэй. Үзсэн байлаа ч эндээс дахиад үзээрэй.

1. Хамгийн эхлээд уг трейлер тэр чигтээ таныг өнгөрснөөр аялуулж эхлэх болно. Тэдний юу туулсан, яаж энэ хүрсэн гээд бүх зүйл маш богино хэсгээр ч гэсэн маш хүчтэйгээр тусах болно.

2. Бас тэд энэ хэсэгт гурван өнгийг гол болгосон байсан! Улаан, саарал, цагаан.

3. Танос ертөнцийн талыг арчиж хаясан тэр мөч зүрхийг хосруулах шиг болсон. Тэр үед ч бас улаан өнгө л нүдэнд харагдаж байв.

4. Бодит байдлыг удирдагч "Reality Stone" өөрөө улаан өнгөтэй. Магадгүй түүнийг илэрхийлж буй хэрэг байж ч мэдэх юм.

5. Дундуур нь Пэгги Картерын Стивд хэлж байсан үгс гардаг. Энэ хэсгийг "Captain America: The Winter Soldier" дээр хэлсэн байдаг. 

"Дэлхий ертөнц өөрчлөгдсөн. Бидний хэн нь ч одоо буцаж чадахгүй. ОДоо бидний хийж чадах зүйл бол хамгийн сайнаараа хичээх. Харин заримдаа хийж болох хамгийн сайн зүйл нь бүхнийг шинээр эхлэх байдаг."

6. Infinity War дээр "Hawkeye" гардаггүй ч энэ анги дээр тэр гарцаагүй байдгаа харуулна гэдэг нь тодорхой. Наташа түүнтэй уулзах гэж очиж байгааг бид харж болж байна.

7. Энд Ронины тухай мэддэг хүмүүс хэр их байна? Клинт өөрийн дүр төрхийг Ронин хэмээх нэрээр өөрчлөн гэмт хэрэгтэй тэмцдэг шүү дээ. Японд явж байгааг трейлер дээрээс харж болж байгаа юм.

8. Мөн тэрбээр хүүхдэдээ хэрхэн харвахыг зааж байгаа хэсэг гарна. Энэ нь мэдээж Танос ертөнцийн талыг арчиж хаяхаас өмнө байх.

9. ГЭХДЭЭ! Магадгүй энэ нь Кэйт Бишопийн дүр орж ирэхийн цондон юм болов уу? Клинтийн охин "Кэйт" болох уу?

10. Наташа, Стив хоёрын харилцан яриа болоод Клинтийн шинэ тасархай гоё үс засалт хэд хэдэн удаа гарсан байна. Гэтэл Стив гоё сахлаа авчихсан байх юм.  

11. Скотт Лэнг "Quantum Realm"-ээс гарч чадсан байгаа нь тодорхой байна. Гэхдээ тэр эргэн ирээд хайртай хүмүүс нь алга болсон байгааг олж мэдсэн бололтой. Түүний царайн дээрх хувирал болоод "Алга болсон" гэх зурагт хуудас зэргийг харахад тийм ч таатай санагдахгүй л байна.

12. Роуди, Рокет (Пуужин) хоёр энд болгож тавих гэж байгаа юм шиг л харагдаж байна.

13. Тони сансарт хаягдан үлдсэн тухай бүгд ярьж байгаа ч Небула бас тэнд гацсан байсан гэдгийг мартаж боломгүй. 

14. Гэхдээ дараагийн үзэгдэл дээр Тони Старк, Небула хоёул эсэн мэнд, бас бусадтайгаа нэгдсэн байгааг харж болно.

15. Дээрээс нь бүгд шинэ өмсгөлтэй! Цагаан бас улаан өнгө хосолсон нь гайхалтай харагдаж байна.

16. Өмсгөлөөс анхаарах ёстой нэг зүйл бий. Энэ хувцсыг хараад байх нь ээ, бүгд "Quantum Realm"-рүү аялал хийх гэж байгаа юм болов уу!?

17. Ахмад Америк өөрийнхөө үндсэн өмсгөлтэй тулаанд орж буй хэсэг. Тулаан ер нь юу болох гээд байна аа?

18. Трейлерийн төгсгөл хамгийн гайхалтай нь. Энд Тор, Ахмад Марвел хоёр уулзаж байна.

19. Бас Ахмад Марвел түүнд таалагдсан нь илт байна.

Бүгдээрээ дөрөвдүгээр сарын 26 хүртэл яаж тэснэ дээ! 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.03.18 202.70.34.27

comic deer bol captain marvel tony-g avardag

0 Хариулах


Зочин 2019.03.18 202.131.228.167

Наташагийн үс улаан байна хэзээ үеийнх вээ гээд анзаарах зүйлс олон байна

0 Хариулах


Зочин 2019.03.16 202.179.26.182

anzaarah yostoi oor zuilsuud baigaa shuude rocket baina ter starkiig holgiin tsonhoor harhad henii tsenher tuya tsatsarsan be geed l cap marvel bol ugn shar tuyatai l bmarin

0 Хариулах