Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"The Hu" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагнана


Энэ удаагийн "Чингис хаан" одонг "The Hu" хамтлагт олгохоор болсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан "Чингис хаан" одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон" гэлээ.

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг билээ. Энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 арваннэгдүгээр сарын 27-нд тохиож буй.  

"The Hu" хамтлаг Их Британийн шилдэг 100 жагсаалтад багтсан анхны монгол уран бүтээлч болсноос гадна Биллбоард жагсаалтыг тэргүүлсэн амжилт үзүүлээд байгаа билээ. Одоо тэд умард Америкт "The Gereg" тойрон тоглолтоо хийж яваа. Тус хамтлагийг өнгөрсөн наадмын үеэр Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй хэмээн үзэж Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасан.

Өмнө нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном, Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай, Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, МУГЖ Г.Ариунбаатар, МУГТ Н.Түвшинбаяр нарт "Чингис хаан" одонг гардуулсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
3 өдрийн өмнө
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.