Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"The Hu" хамтлагийг уран бүтээлээ туурвихад хамгийн их урам өгсөн 10 дуу


“Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая үзэгчдийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлаг дэлхийн 60 гаруй улсад аялан тоглолт хийхээр эх орноосоо мордож, анхны тоглолтуудаа Европын хотуудад амжилттай хийж байна. 

МУГЖ, продюсер Б.Дашдондог олон жилийн турш судалгаа хийж, төлөвлөсний үндсэн дээр "The Hu" хамтлагийг 2016 онд үүсгэн байгуулсан билээ. Саяхан тус хамтлаг гурав дахь уран бүтээл болох "Shoog Shoog" дуугаа цацаж, фэнүүдийнхээ магнайг тэнийлгээд байна. Мөн тус хамтлаг 9 дуутай "Гэрэг" нэртэй анхны цомгоо ирэх есдүгээр сарын 13-нд худалдаанд гаргахаар болсон ба Аманзон сайтаас урьдчилан захиалах боломжтой байгаа аж. 

Одоогийн байдлаар "The Hu" хамтлагийн "Yuve Yuve Yu" дуу Youtube-т 17.7 сая, "Wolf Totem" дуу 12.1 сая сонсолттой байна. Түүнчлэн "Wolf Totem" дуу нь Billboard-ын “Хард рок” дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн анхны монгол дуу болж, "Yuve Yuve Yu" бүтээл нь мөн Billboard-ийн жагсаалтын эхний 10-т багтжээ. Үүгээр ч зогсохгүй iTunes-ээс хамгийн их татагдсан 100 дууны жагсаалтад 'Wolf Totem' дуу нь 36-рт бичигдэж, рок дууны төрөлд №1 болсон амжилтыг тус тус үзүүлээд байна. 

Морин хуур, товшуур, гитар, хөөмийг хослуулан дахин давтагдашгүй, өвөрмөц, хүчирхэг ая эгшгийг шүтэн бишрэгчдэдээ хүргэж буй "The Hu" хамтлагийг уран бүтээлээ туурвихад дараах дуунууд хамгийн их нөлөө үзүүлсэн гэнэ. Дотоодоос ямар уран бүтээлчдийг нэрлэснийг хардаа!    

1. Rammstein - Keine Lust

2. Алтан ураг - Хөх толботон

3. Metallica – Nothing Else Matters

4. Slipknot - Before I Forget

5. Marilyn Manson - Beautiful People

6. Tool - Schism

7. Хөсөгтөн - Чингис хааны магтаал

8. Алтайн магтаал

9. System of a Down – Aerials

10. Foo Fighters – My Hero

Эх сурвалж: Loudersound.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
4 өдрийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
4 өдрийн өмнө
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
0
17
2
0
1
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Reddv 2019.06.15 202.9.42.115

nuluulsun 10 duu geshh estoi neg shaalaa daa

0 Хариулах


Зочин 2019.06.13 202.55.188.39

хэн нь толгойлоод эдгээр дуунууд нөлөөлсөн гэж хэлчихвээ хөгжимийг нь санааг нь дашка ах шүлгийг нь бол хэд хэдэн тэнгэр шүтлэгтэн хүмүүсээс авсан байгаа тэгэхээр эдгээр хамтлагуудыг дашка ах санал болгосон байхнуу ирэхээр нь уулзаж асуунаа сонин сонголтууд байна хэхэ

0 Хариулах