Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"The Hu" хамтлагийн фен клубийн нээлт өнөөдөр болно


"Хүннү рок" гэх шинэ урсгалаар бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн хувьд өөрсдийн гэсэн өнгө төрх, хувцаслалт, бүтээлээрээ дэлхий нийтийн танил болжээ. Тэгвэл өнөөдөр тус хамтлагийн фен клубийн нээлтийн үйл ажиллагаа “Сөүл плаза” төвийн гурван давхарт байрлах “Vinyl” лоунжид 19.00 цагт болох гэж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд “The Hu” хамтлагийнхан болон продюсер Б.Дашдондог хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулах аж. Энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийн сугалаа сугалах, фен клубийн танилцуулга зэрэг олон үйл ажиллагаа болно. 

Тасалбарын хувьд 40 мянган төгрөг бөгөөд хамтлагийн лого дүрс бүхий хөргөгчний наалт, түлхүүрийн оосор дагалдах аж. Мөн гишүүнээр элсэхийг хүсэгч фен клубийн гишүүнчлэлийн хуудас бөглөснөөр тус клубийн албан ёсны гишүүний үнэмлэх гардан авах юм байна. 

“The Hu” хамтлагийн “Чонон сүлд” дуу өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын "ITUNES"-д “US TOP” 100 дууны  30 дугаарт, шилдэг 40  рок  дууны  нэгдүгээр  байрт тус тус жагсаж  байв.  Хамгийн гайхалтай нь монгол хамтлагийн дуу, дэлхийн хэмжээний од Лэйди Гагагийн “Always remember us this way”, “Queen”  хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг  хит дуунуудын өмнө бичигдэж байсан юм. Мөн тухайн үед “Чонон сүлд” дуу нь Billboard-ын “Хүнд рок” дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн анхны монгол дуу болсон бол “Yu ve yu ve yu” бүтээл нь мөн "Billboard"-д эхний 10-т багтаж байлаа. Мөн тэд өнгөрсөн зургаа, долдугаар саруудад Европ тивээр аялан тоглолтоо хийж байлдан дагуулаад ирсэн билээ.

Тус хамтлагийн дараагийн аялан тоглох газар бол Америк тив бөгөөд ирэх сарын 11- нээс арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл дөрвөн сарын хугацаанд 53 хотоор аялан тоглох ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Өчигдөр
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.