Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

The New York Times | Инээд наргиа болгох феминист биш

Трамп хэрхэн Андрэа Дворкинийг дахин хамаатай болгосон бэ.


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонинтой хамтран ажиллаж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Мишель Голдберг

Андреа Дворкинын дүр төрх феминизмийн хамгийн сөрөг үлгэр дуурайллыг үзүүлж, хүмүүсийн дургүйг хүргэсээр ирэв.

Түүнийг 2005 онд өөд болсноос хойш феминистүүд сая л түүнийг эргэн санаж, тахин шүтэж эхэлсэн нь хачирхалтай. Орчин үеийн феминистүүд Дворкинын 2017 онд хэвлүүлсэн “Би яагаад феминист биш вэ: Феминист тунхаг” номонд хайхрамжгүй хандсаныг соёл судлаач Жесса Криспин шүүмжилдэг. Тэрээр Ребекка Трэйстер Дворкинын “Бэлгийн харилцаа” номыг 2018 онд өөрт нь хамгийн их нөлөөлсөн номын нэг гээд “Сайн бөгөөд "галзуу" хэмээн товчхон дүгнэсэн байдаг. 

Харин одоо загварлаг бүсгүйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн "The Wing" зэрэг хамтын оффис, нийгмийн бүлгүүд түүнийг нүүр царайгаа болгох "гангарах" болов.  

Дворкины “Халуун ангал дахь сүүлчийн өдрүүд” шинэхэн антологийг Жоанна Фэйтмэн, Эми Шолдер нар 2019 оны хоёрдугаар сард эмхэтгэн хэвлүүллээ. (“Халуун ангал дахь сүүлчийн өдрүүд” ном Дворкины анхны бүтээл “Эмэгтэйчүүд үзэн ядаж байна” номын хувилбар нэр билээ). Фэйтмэн "The New York Review of Books" сэтгүүлд бичихдээ “Анти-порнын эвлэршгүй хандлагаас илүүтэй тэр доромжлол, бишрэлийн аль алийг амсаж, бас амсуулсан. Тэр бидний цаг үеийг бараг л зөгнөх мэт хэлчихсэн" хэмээжээ. (Фэйтмэн нь урлагийн шүүмжлэгч,  "Le Tigre" хамтлагийн гишүүн, Дворкины амьдралын тухай баримтат зохиол дээр ажиллаж буй).

Тэгэхээр Дворкины урт удаан хугацааны турш тунхагласан няцаалт ийнхүү гэнэт сэргэсэн нь юуных вэ? 

Магадгүй бид бүхий л радикал санаануудын шийдлийг хайдаг цаг үеийн хямралд орчихсон юм болов уу. Миний бодлоор үүнээс ч илүү агуулга бий. Дворкин өнөөгийн олон эмэгтэйчүүдийн нэгэн адил сүй тавьсан байлаа. Хэн нэгний туршлага, таамаглалаас илүү соёлын хэтийдсэн хандлага л бидний өнөөгийн төрхийг тодорхойлно. Тэрбээр 1995 онд бичсэн “Бэлгийн харилцаа” номынхоо өмнөтгөлд “Би эл эрчүүдийн бичсэн уран зохиолд дуртай. Гэвч түүнийг нь үнэн гэж итгэж амьдрахгүй, амьдраа ч үгүй” хэмээн эрэгтэй зохиолчдын талаар бичсэнээс дээрх санаа илхэн харагдана.

Дворкин өнөөгийн эмэгтэйчүүдийн нэгэн адил уурсаж байлаа. 2016 оноос өмнө ч эрчүүдийн хандлагад бухимдсандаа "эрчүүд маягийн хээгүйдэл", "аливааг эрэгтэй талд аядуу тайлбарлах" гэсэн утга бүхий үг хүртэл зохиож байснаас нь тод харж болно. Үүнтэй залгаад Доналд Трамп ялснаар ичгүүргүй доромжлол бүр их нэмэгдлээ. Энэ нь Дворкины айдаст төсөөллийн биелэл мэт тохиож, Америкийн хамгийн "фашист" ерөнхийлөгч сонгогдож, садар самуун киноноос мань эрийг харж болохоор болов. Миний бодлоор Трампийг эрх мэдэлтэй байгаа цагт феминизм дэх сексийн эрх чөлөөний талаарх хандлагад ахиц гарах нь юу л бол. 

Хэдхэн жилийн өмнө л гадуурхагдаж явсан Дворкины үзэл санаа ийнхүү зөн мэт биелэх нь тэр. “Бидний дайсан, хүчирхийлэгчид, тэднийг хамгаалагчид ямар ч шан хүртэхгүйгээр үл барам ёс суртахууны хэм хэмжээг тогтоох нөлөөллийг гартаа атган үлдэнэ. Тэд нийгмийн хамгийн чухал байр сууринд суусан номлогчид, хуульчид, шүүгчид, хууль тогтоогчид, улс төрчид, эмч, уран бүтээлч, корпорацийн дарга, сэтгэлзүйч, багш нар байна” хэмээн 1975 онд уншсан итгэлдээ дурдсан нь “Халуун ангал дахь сүүлчийн өдрүүд” номд нь багтжээ. Магадгүй энэ үг тэр үед хий айдас мэт сонстож байсан биз. 

Трампийн сонгуулийн дараа Бретт Каванауфын хурлын тогтоол, Рожер Эйлэс, Харвей Вэйнстэйн, Лес Мүүнвес, Ларри Нассар тэргүүтнүүд, Католик сүмийн олон санваартны бусармаг явдал ил болсон нь түүний үгийг баталж байх шиг ээ. 

Дворкин зөн совингоо өөрөөр ч илэрхийлсэн. Тэрбээр Моника Левински гэх залуухан эмэгтэйг тоглоом шоглоом мэт үзсэний төлөө Билл Клинтонд жигшил зэвүүцлээ хайр гамгүй үзүүлж байлаа. “Эмэгтэйчүүд үзэн ядаж байна” номондоо Америк дахь “дарангуйллын тор шигүү сүлжээстэй” гэсний утга нь “Хэн нэгэн нэг хөл дээрээ зогсож байлаа гэхэд өрөөсөн хөл нь бусдын гэдсэн дээр гишгэж байдаг" гэсэнтэй утга дүйнэ. 

Дворкины ном, нэр төрийнх нь сэргэж буй байдал зарим талаар жигтэй байгаа нь орчин үеийн шүтэн бишрэгчид нь түүний улс төрийн үүрэг хариуцлагыг огт ойшоодоггүйтэй холбоотой. Дворкин ажилгүй, тарчиг амьдарч байлаа. 1980 оноос эхлэн биеэ үнэлэлт, порно кинонд хориг тавиулахаар шашныхантай хамтран хууль батлуулж байв. Гэтэл өнөөгийн феминистүүд дунд ийм шийдэл, бэлгийн буруу ойлголтыг цээрлэх зориг байхгүй.

Мөн Дворкиныг шинээр харахын өөр нэг шалтгаан нь дур тачаал дүүрсэн өнөөгийн соёл сайхан ч, муухай ч санагдахаа больсонтой холбоотой. “Надаас гадна манай хүрээнийхэн хүчирхийлэл, хэлэлцэж тохироогүй харилцаа, ойлголцол гурав зааг ялгаатай гэсэн үлгэрт итгэдэг байсан” хэмээн Фэйсмэн өгүүлжээ. “Бид хил хязгаарууд хаана буйг ойлгож, зөвшөөрдөг бүхэн сайхан, тэр нь бидний эрх чөлөөний илэрхийлэл гэдэгт итгэх ч үнэндээ хүмүүсийн бодитоор мэдэрдэг бэлгийн таашаалаас ялгаатай”. 

Хэвлэл мэдээллээр гардаг бэлгийн хүчирхийлэгч, гоочлогч байж мэдэх сэжигнүүдийн цахим жагсаалтаараа алдаршсан зохиолч Мойра Донеган саяхан Дворкины “Халуун ангал дахь сүүлчийн өдрүүд”-ийн талаар сайшааж бичсэн нь бий. “Хэтийдсэн порно бичлэг, эротик байдал нь эмэгтэйчүүдийг доромжилсон хэрэг. Энэ утгаараа гетеросекс нь эмэгтэйчүүдийн хувьд бодит амьдралд боловсруулаагүй хэлцэл мэт харагдаж байна гэхэд буруудах зүйл алга” хэмээжээ. 

Ноднин жүжигчин Азиз Ансаритай уулзсан эмэгтэй бэлгийн доромжлолын талаар юу ойлгосноо хэвлэлд ярьсныг авч үзье л дээ. Хэдэн арван жилийн өмнө Дворкин энэ тухай буюу муу сексийг хүчин болгон ойлгож болох тухай суурь үзлийг дэвшүүлж байв. Тэрбээр 1975 онд тавьсан илтгэлдээ “Үндэслэлтэй хүчин” гэдгийг “Тухайн нөхцөл дэх хохирогчийн таагүй байдал. Харилцан сонголт, ойлголцолд хүрээгүй тохиолдол” гэж тайлбарласан. Зөвшилцлийг Дворкин найр тавихаас хавь илүү үзсэн нь эндээс харагдана.

Түүний ихэнх зохиол гунигтай төгссөн байдаг. Өөрийн мэдлэг туршлагыг үнэлэхийг шаардахдаа бусад эмэгтэйчүүдийн мэдүүлэг, тэр дундаа сексийн таашаалын тухай өгүүлэх түүний санаануудыг үгүйсгэх баримтуудыг үгүйсгэж байлаа. “Дуулиан шуугиан, эрчүүдийн хэрэгцээ, хайрлуулах хүсэл зэрэг нь  эрх чөлөөний тухай асуудалд огтхон ч хамаарахгүй бөгөөд бусармаг явдал, ялгаварлал руу хөтлөхөөс хэтрэхгүй” хэмээн бичжээ.

Фэйтмэн ч үүнтэй санал нийлж, Дворкиныг сексийн дайнд ялагдсан, яруу тунхагаас илүүтэй яв цав, тодорхой санаа хэлж байсан хэмээжээ. “Андреа Дворкин таны порно бичлэгийг аваад явчихна гэж айх хэрэггүй” гэсэн нь түүний хийсэн ажил, эрчүүдээс татгалзсан үзэл санааных нь үнэ цэнийг эрүүлээр харах боломжийг олгож байгаа хэрэг. 

 “Уучлал, хайр, эмэгтэй зохиолчид танигдана (магадгүй үлдэнэ) гэдэг энэ хүнд үед хоёр дахь асуудал” гэж “Бэлгийн харилцаа” номынхоо оршил хэсэгт бичжээ. “Үгүй. Би үгүй гэж хэлнэ”. “Үгүй” гэх энэ үг Дворкиныг магтан сайшаах шалтгаан юм. Түүний ажлуудыг сонирхож, хүндэтгэлтэй хандах нь эрчүүдийн үзэл бодолд ч эн тэнцүү хандах явдал. “Би бол радикал феминист. Инээд наргиа болгох феминист биш” гэж тэрбээр хэлжээ. Тэрээр эргэн ирлээ. 

Учир нь энэ цаг үе үнэхээр инээд наргиа болгох цаг биш.

c.2019 The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.19 103.87.255.26

eeee burhan mine ehnii hedhen ugvvlber deer l ymar ih orchuulga, nairuulgiin aldaa baigaa ni haragdaj bna shd....Iim ym yaaj niitleed suuj chaadag ym? Hyanan niitlegch gdg hvn ni eniig ni shalgahgvi yugaa ch hiij suudag ym

0 Хариулах


Зочин 2019.04.19 202.170.68.162

Ямар гунигтай орчуулга вэ?

0 Хариулах