Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

The New York Times | Жирэмсний үед уух нь: Таагүй үнэн


Illustration by Claire Milbrath


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болж буйг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно. 


Жен Гантер

Жирэмсэн эхчүүдийг согтууруулах ундаа уухыг хориглох нь хуучинсаг, заримдаа хүйсээр алагчилсан үзэл мэт санагдсаар ирсэн. Гэхдээ феминистийн үүднээс үзлээ ч энэ нь нэлээд гайхал төрүүлнэ.

Бие давхар эмэгтэйчүүдэд эцгийн эрхт ёсноос улбаатай маш олон "хийж болохгүй" гэх тодотголтой эрүүл мэндийн зөвлөмж өгдөг. Жишээ нь, түүхий загас идэж болохгүй, хагас боловсруулсан махан хүнс битгий ид, йога хийж болохгүй, согтууруулах ундаа бүү хэрэглэ гэх мэт. 

Эдгээр нь ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болохыг баталсан шинжлэх ухааны баримтууд олон арваараа байдаг ч хамгийн их маргаан дагуулдаг нь согтууруулах ундаатай холбоотой асуудал. 

Эцсийн эцэст франц бүсгүйчүүд жирэмсэн байхдаа ууж л байдаг шүү дээ, тийм биш гэж үү? 

1960-аад он, түүнээс ч өмнө төрсөн олон эмэгтэй жирэмсэн байхдаа архи дарс хэрэглэдэг л байсан. Гэтэл бид өнөөдөр зүв зүгээр л байгаа биз дээ? Ээж маань л гэхэд намайг тээж байхдаа арвайн соёолжтой жинжер эйль нэг хундагыг бараг тогтмол шахуу уудаг байсан. Бас тамхи татна. Гэлээ ч би 23 настайдаа Анагаахын сургуулиа төгссөн юмдаг. 

Өөрийн бие махбодийг хэрхэхийг эмэгтэй хүн өөрөө шийдэх эрхтэй байх ёстой гэж хатуу итгэдэг хүний хувьд ч миний үзэл бодол нэг л дүгнэлт рүү хөтөлж байна.

Өөрийн бие махбодийг хэрхэхийг эмэгтэй хүн өөрөө шийдэх эрхтэй байх ёстой гэж хатуу итгэдэг хүний хувьд ч миний үзэл бодол нэг л дүгнэлт рүү хөтөлж байна. Эрүүл мэндийн үүднээс үзвэл жирэмсэн байхдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь зүйтэй. Өчүүхэн багыг ч хэрэглэж болохгүй. Ингэж бодох болсон шалтгаан юу юм бэ гэж үү? Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр суралцахдаа олж авсан мэдлэг, туршлага. 

Зарим хүмүүс үүнийг эцгийн эрхт ёс, хүйсээр алагчлах хандлагатай холбон тайлбарладаг. Эмч нар бага зэргийн архины хэрэглээ аюулгүй гэдгийг мэднэ. Энэ хандлагаар бол жирэмсэн эмэгтэй хааяа нэг уух нь зүгээр юм гэнэ. Гэвч бид ингэж боддоггүй төдийгүй иймэрхүү ойлголт, мэдээлэлтэй байдаг эмэгтэйчүүдэд итгэдэггүй. 

Зарим хүмүүс бүр ганц хоёр хундага уух нь тийм ч сүйдтэй зүйл биш байтал эмч нар хуулийн хариуцлага хүлээхээс мэлзэж, жирэмсэн эмэгтэйчүүдийг согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөдөг гэж ярих нь ч бий. 

Гэвч энэ нь хүйсээр ялгаварлах (ямар ч байсан энэ тохиолдолд) эсвэл шүүхээс хариуцлага хүлээх тухай асуудал биш юм аа. Энэ бол баримт. Харин эдгээр баримтыг хэрхэн үнэлэх нь тухайн эмэгтэйн сонголт. 

Бодит байдал дээр урагт согтууруулах ундааны хам шинж илрэх нь хүмүүсийн бодож байгаагаас ч илүү түгээмэл байдаг бөгөөд эх согтууруулах ундааг төдий хэмжээгээр хэрэглэвэл аюулгүй гэх тооцоолол одоогоор байхгүй юм.

Бодит байдал дээр урагт согтууруулах ундааны хам шинж илрэх нь хүмүүсийн бодож байгаагаас ч илүү түгээмэл байдаг бөгөөд эх согтууруулах ундааг төдий хэмжээгээр хэрэглэвэл аюулгүй гэх тооцоолол одоогоор байхгүй. Учир нь анагаах ухааны үүднээс ч, ёс зүйн талаасаа ч бодит нөлөөллийг судлахын тулд жирэмсэн эхэд архи уулгах нь зүйд нийцэхгүй. 

Эмч нар өвчин намдааж, тайвшруулахын тулд жирэмсэн эхэд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвлөдөг, токолитикийн оронд (дутуу төрөлтийг зогсоохын тулд) бичиж өгдөг байсан үе бий. Надад багшилдаг байсан нэг эмч 1960-аад онд төрөх тасаг хараал урсгасан согтуу эмэгтэйчүүдээр дүүрэн байсан гэж ярьдаг юм. 

Харин 1973 оноос буюу согтууруулах ундааны хам шинж (FAS) -ийн талаарх судалгаа анагаах ухааны "Лансетт" сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн. Энд дурдсанаар FAS буюу согтууруулах ундааны хам шинж нь ургийн өсөлт, нүүрний хэлбэрт нөлөөлөхийн сацуу тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг баталжээ. Эдүгээ бид архи, согтууруулах ундаа нь тератегон буюу хүүхэд төрөлхийн гажиг, согогтой мэндлэхэд нөлөөлдөг гэдгийг мэдэх болсон.  

Энэ ололтын ачаар эрх баригчид ч анхаарал хандуулж, 1988 онд Конгресс Архи согтууруулах ундааны шошгоны хуулийг баталсан билээ. Үүнд хүмүүсийн сайн мэдэх "Нярайд төрөлхийн согог, гажиг үүсгэх эрсдэлтэй тул жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий" гэх шошгийг АНУ-д түгээгдэж буй бүх төрлийн согтууруулах ундаанд наах болсон. (Согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулсан шошго бас нэмэгдсэн). Харамсалтай нь энэ нь зарим талаар жирэмсэн эмэгтэйг нийтийн газар цагдах боломжийг олон хүнд олгосон юм. 

Харин сүүлийн арваад жил эмэгтэйчүүд дуу хоолойгоо илэрхийлж, эмч нарын патриарх захиасын тухай гомдоллох болсон. Жирэмсний үед уулгахгүй байх нь ердөө бидний биеийг хянах нэг ядмаг арга гэж үү? 

Үгүй. Би хувьдаа энэ төөрөгдлийг ойлгож байна. 

Шинжлэх ухааны үүднээс согтууруулах ундаа болон жирэмслэлтийн холбоо хамаарал эргэлзээтэй байдаг. Анагаахын судалгаанд жирэмсэн эхэд согтууруулах ундаа өгч туршилт хийхийг Ёс зүйн хороо зөвшөөрдөггүй. 

Тэгвэл жирэмсэн байхдаа уудаг франц эмэгтэйчүүдийг хэрхэх билээ? Яг үнэндээ тэд ч бас уудаггүй. Европт бие давхар эхчүүд, төрөөд хоёр сар хүрээгүй эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийхэд 11.5 хувь нь жирэмсэн байхдаа нэг л удаа согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Харин судалгаанд оролцогчдын 72 хувь нь жирэмсний хугацаанд нийт 5 унци (141 гр)-аас хэтрэхгүй дарс хэрэглэсэн гэжээ. 

Европт бие давхар эхчүүд, төрөөд хоёр сар хүрээгүй эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийхэд 11.5 хувь нь жирэмсэн байхдаа нэг л удаа согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэж хариулжээ.

Шинэ судалгааны үр дүнгээс харахад АНУ-д ургийн согтууруулах ундааны хам шинжид өртөх байдал бидний төсөөлж буйгаас өндөр байна. 2018 онд "JAMA" эрүүл мэндийн сэтгүүлд энэ талаар хийгдсэн судалгааны үр дүн нийтлэгджээ. Согтууруулах ундааны хам шинжээс үүдэлтэй биеийн ялгаатай хөгжлийг тодорхойлох сургалтад хамрагдсан судлаачид АНУ даяар дөрвөн бүсэд судалгаа хийж үзэхэд 3000 орчим хүүхэд ийм хам шинжтэй байгаа нь илэрчээ. 

Энэ бол сэтгэл түгшээсэн тоо баримт. Энэ үзүүлэлтийг голч болговол нийт хүүхдийн 1.1-5 хувь нь буюу 20 хүүхэд тутмын нэг нь согтууруулах ундааны хам шинжтэй байх магадлалтай гэсэн үг. Америкийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч бэлтгэх коллежоос мэдээлснээр согтууруулах ундааны хам шинж нь аутизмаас илүү тархалттай байна гэжээ. Багаар бодоход нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 10 хувь нь бие давхар байхдаа согтууруулах ундаа хэрэглэж байна.

Жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэхийн хор хөнөөлийг хамгийн энгийнээр шинэ төрсөн хүүхдэдээ суудлын бүс зүүлгэхгүйгээр арын суудалд тавьж зорчихтой адил. Та осолд орж ч мэднэ, үгүй ч байж болно. Үүнтэй адил биед хорт бодис нэвтэрснээр ирээдүйн ур удам тань согтууруулах ундааны хам шинжтэй болоход томоохон түлхэц болдог.  

Энэ үзүүлэлтийг голч болговол нийт хүүхдийн 1.1-5 хувь нь буюу 20 хүүхэд тутмын нэг нь согтууруулах ундааны хам шинжтэй байх магадлалтай гэсэн үг юм.

Хэдийгээр хүүхдээ эмнэлгээс гаргаад гэр лүүгээ харьж явахдаа осолд орох магадлал бага, ихэнх эцэг эхчүүдэд хүүхдийн суудлыг машинд суурилуулах түвэгтэй гэж гомдоллодог байж болно. Гэхдээ эрсдэл хэчнээн бага байлаа ч эмч минь "За яахав. Ганц энэ удаа бүсээ бүслэхгүй явчих" гэвэл би хувьдаа түүний саналд эргэлзэнэ. 

Эцэст нь хэлэхэд, жирэмсний үед уухгүй байх тухай зөвлөмж бол хүйсээр алагчилж буй хэрэг биш. Би эцгийн эрх ёс, хүйсээр ялгаварласан тохиолдол нэг бүрийг эсэргүүцэн тэмцэнэ. Гэвч хүмүүсийг үнэн бодит мэдээллээр хангавал тэд үйлдлээ ухамсарлаж, ухаалаг шийдвэр гаргах нь гарцаагүй. Энэ бол хүйсээр ялгаварлахаас тэс өөр зүйл. Энэ бол эрх мэдэл. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.