Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

The New York Times: Коронавирус хэр аюултай вэ?

SARS, MERs одоо коронавирус. Яагаад энэ мэт өвчлөл ойр, ойрхон гарах болов?


Коронавирусын халдвар авсан хүний тоо 900-д хүрч, 26 хүн амиа алдсан мэдээлэл бий. Хятадаас эхэлсэн уг вирусын тархалт Европ, АНУ, Австрали хүрээд байгаа нь дэлхий нийтэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгээд буй. Халдвар бүртгэгдсэн газар нутгийн хувьд Хятад даяар хамгийн түгээмэл байгаа бөгөөд Шанхайн “Диснейлэнд” төв, Цагаан хэрмийн хэсэг болон хэд хэдэн “МакДональдс” салбараа хаасан байна. 

Энэ бүх мэдээллээс үүдээд олон нийтэд бодитой аюул хэр их вэ гэх асуулт үүсээд буй. Тэгвэл The New York Times-ийн зүгээс судлаачидтай холбогдож цаг тутам нэмэгдэж буй халдварын тохиолдол нь олон нийтэд хэдий хэмжээний айдас төрүүлж байна, бодит нөхцөл байдал ямар байгаа вэ зэргийг тодруулжээ. 

Паникт орохуйц аюултай юу? 

Эрсдэлтэй нөхцөлд буй улсуудын хувьд зайлшгүй анхаарах ёстойг. Түүнчлэн Калифорнийн их сургуулийн судлаач, эрдэмтэн Трейси Голдстэйний хэлснээр олон нийтийн газар, хүмүүстэй уулзахдаа заавал гараа угаах шаардлагатайг санууллаа. Мөн өвчин тарсан үе нь ханиад, томууны үе таарсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг зөвлөжээ. 

Колумбын их сургуулийн судлаач Саймон Антони Хятад даяар авч байгаа арга хэмжээг анхааралтай ажиглаж байна гэлээ. Вухань мужаас гарах хөдөлгөөнийг хаасан бөгөөд хотын доторх тээврийг ч хязгаарлаж, дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүний хомсдолд орсныг иргэд нь олон нийтийн сүлжээнд нийтэлж байна. Нийтийн тээвэр зогсож хотын иргэдийн 90 хувь нь гэртээ байгааг CNN мэдээлжээ. 

Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь вирусын тархах хурд. Түүнчлэн цаг тутам энэ тухай мэдээлэл дэлхий даяар нийтлэгдэж байгаа нь олон нийтэд айдас, түгшүүр төрүүлж байна. Мөн амьсгалын замаар тардаг вирус нь хүнээс хүнд хурдтай дамжиж байгаа нь нэг талаар SARS-тай төстэй нөхцөл байдал үүсгэж байна гэв. 

SARS-тай юугаараа төстэй вэ? 

SARS ч мөн адил агаар, амьсгалын замаар тарж дэлхий нийтийг цочролд оруулж байв. Коронавирусын хувьд 3000 орчим төрөл, зүйл байдаг байна. Амьтад болон хүмүүст гэхчлэн олон тестийн дүнд харахад энэ нь ихэвчлэн сарьсан багваахайнаас илэрдгийг судлаачид өгүүлжээ. Улмаар 3000 төрөл, зүйлийн долоо нь хүнд нөлөөлж ханиадтай ижил, төстэй шинж тэмдэг илэрдэг байна. 2012 онд мөн дэлхий даяар тарж байсан MERS нь нэг төрлийн коронавирус аж. Гэхдээ одоо илрээд байгаа коронавирус нь амь насанд халтай нөхцөлийн хувьд MERs (34%), SARS (10%)-ийг бодвол харьцангуй бага буюу дөрвөн хувь юм байна. 

Вирус яагаад Вухань мужаас түгэв? Санамсаргүй хэрэг үү? 

Тийм гэж болно. Амьтны гаралтай махны худалдааны газраас үүдэлтэй гэж одоогоор тогтоогоод байна. 

SARS, MERs одоо коронавирус. Яагаад энэ мэт өвчлөл ойр, ойрхон гарах болов? 

Үүнд хоёр таамаглал байж болно. Нэг талаас аливаа өвчин, халдварыг илрүүлэх чадамж нэмэгдэж байна. Нөгөө талаас хүн төрөлхтөн илүү их аялдаг, нисдэг, амьтадтай “харилцдаг” болжээ гэж судлаач Голдстэйн хэлэв. Нэг ёсондоо дэлхий ертөнц илүү даяаршсаны илрэл гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
11
1
1
0