Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“TikTok” аппликейшнийг бүтээгчид ухаалаг утас үйлдвэрлэнэ


Дэлхий нийтийн сайн танил болоод буй “TikTok” аппликейшнийг үүсгэн байгуулагч БНХАУ-ын “Bytedance” технологийн компани үйл ажиллагаагаа тэлж, өөрийн нэрийн ухаалаг гар утас бүтээхээр зорьж байгаа аж. 

Тодруулбал тус компани энэ оны эхээр “Smartisan” хэмээх гар утас үйлдвэрлэгч компанийн патентийн эрхийг эзэмшиж эхэлсэн бөгөөд тус компанийн ажилчдыг хөлслөн ажиллуулж, өөрийн гэсэн ухаалаг гар утастай болох гэж байгаа талаараа мэдэгджээ. 

Мөн тухайн ухаалаг гар утасны хөгжүүлэлтийг долоон сарын турш явуулж байгаа аж. “Bytedance" технологийн салбарт сүүлийн үед ихээхэн хүчээ авч буй компаниудын нэг бөгөөд “Baidu”, “Tencent” зэрэг компаниудын хүчтэй өрсөлдөгч болоод буй юм. Тус компани анх “Douyin” хэмээх аппликэйшнийг бүтээсэн бөгөөд энэ нь Хятадад 300 сая хэрэглэгчтэй бөгөөд тус аппликэйшний олон улсын хувилбар нь “TikTok” юм. 

Өдгөө тэрбум гаруй хэрэглэгчтэй болсон "TikTok" аппликейшнаараа тус компани олон улсын зах зээлд тун богино хугацаанд алдаршсан гэж хэлж болно.

Эх сурвалж: CCTV

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.