Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

TIME сэтгүүлийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтын бараг талыг эмэгтэйчүүд эзэлжээ


Эмэгтэйчүүд бодлого, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөл бий болгох зам нь амжилттай эрийн түшиг болох хэлбэр байсан үе өнгөрсөн хугацаанд бий. Үүнийг нэг ёсондоо эмэгтэйчүүд тэдэнд юу хэлэхийг хамгийн дотноор зөвлөх ч, түүнийхээ эзэн болох боломжгүй байсан үе хэмээн дүгнэдэг.

Харин энэ бүхэн аажмаар өөрчлөгдөж дэлхий, ертөнцөд шинэ уур амьсгал оруулж буй хүчирхэг, зоримог эмэгтэйчүүд энэ жилийн TIME 100 жагсаалтад багтжээ. Уран бүтээлчид, улстөрчид, бүтээгчид гэхчлэн нийт 48 эмэгтэй нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад орсон нь “TIME” сэтгүүлийн түүхэнд цоо шинэ өнгө нэмж байна. 

Энэ жагсаалтад 2004 онд 24 эмэгтэй, өнгөрсөн онд 45 эмэгтэй багтаж байсан бол энэ жил бараг тал хувь нь эмэгтэйчүүд болсон нь онцлох шалтгаан юм. 

Энэ бол “TIME” сэтгүүл төдийгүй цаг хугацаа хэрхэн өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Түүнчлэн орчин цагийн нийгмийн өөрчлөлтийн нэгэн тусгал нь уг жагсаалтаар дамжин илэрч байна гэж “TIME” сэтгүүлийн Ерөнхий редактор Эдуард Фэлсэнтал хэлжээ.

Жагсаалтад багтсан 48 эмэгтэйн дунд Тейлор Свифт, Сандра О, Самин Носрат, Кристин Блэси Форд, Ариана Грандэ, Лейди Гага, Гейл Кинг, Мишель Обама, Брий Ларсон, Нэнси Пэлоси, Крисси Тейгэн нэрлэгджээ.

TIME 100 жагсаалт нь 1999 оноос гарч эхэлсэн бөгөөд сэтгүүлийн зүгээс академик судлаачид, улс төрчид, сэтгүүлчдийн оролцоотойгоор нөлөө бүхий хүмүүс тодруулдаг. Түүнчлэн энэ жилийн жагсаалтад орох эрхмүүдийг өмнөх жилд шалгарсан хүмүүс анхлан санал болгодог байна.

Мөн TIME 100-д багтсан хүмүүсийн үйл хэргийн үр нөлөөнөөс илүүтэй, дэлхий ерөнцөд бий болгож буй өөрчлөлт, хандлагыг анзаарах учиртайг сэтгүүлийн зүгээс онцолдог.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.