Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Трансжендэр иргэдийг дарамталсан асуудалд ХЭҮК хариу өглөө


Өнгөрсөн долоо хоногт "Босоо хөх Монгол" ТББ-ынхан трансжендэр иргэдийн зургийг сошиалд нийтэлж, дарамталсантай холбоотой асуудлаар "ЛГБТ төв" төрийн бус байгууллагаас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр буюу өчигдөр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасныг хянаж үзээд уг гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт өнөөдөр шилжүүллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс тус гомдлыг Ялгаварлан гадуурхах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн гомдлыг шилжүүлсэн байна.

Тодруулбал, Ганзоригийн Ганхуяг нэртэй сошиал хаягаар дамжуулан “Босоо хөх Монголын БГД-ийн салбарын залуус маань ТВ4-тэй хамтарч, биеэ бусдад үнэлж байсан трансжендер хүнийг барьж ярилцлага авлаа. Эд нар гадуур биеэ үнэлчихээд, согтуу зарим нэг үйлчлүүлэгчдээ дээрэмддэг. Мөн бичлэг хийгээд гэр бүлд нь хэлнэ гэж шантаажилдаг юм бна. Мөн цаашлаад Монгол улсын ҮАБ-д муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир, бид цаашдаа муусайн нийгмийн хог шаарнуудыг хэлж байгаад янзлаад өгнөө. Илчилж ил гаргана. Хуулийн байгууллагуудад өгч хөндлөнгийн хяналт тавьж арга хэмжээ авхуулна.

Айлын хүүхдийг элдэв юмаар хуурч ивээн тэтгэж дасгаад чиг хандлагыг нь өөрчилж гомо болгоод гэрээсээ хөөгдөхөөр нь байрлуулж, хооллож, эмэгтэй хувцас өмсгөж нүүрийг нь будаад гажиг юм сонирхдог зарим баячуудад биеийг нь үнэлүүлдэг л гэж байна шүү. Арай арай” гэсэн пост оруулсан нь сошиалд эрчийг аваад байна.

Тус хэргийг Цагдаагийн Ерөнхий газар шалгаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ. Тэрбээр "Босоо хөх Монгол бүлгэм, трансжендер хүмүүстэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа бид мэдээлэл өгөх болно" гэж твиттер хуудастаа жиргэсэн юм.

Мөн энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр трансжендэр мисс Б.Солонго хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ. 

Тэрбээр ““Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн өөрийн цахим хуудастаа трансжендэр хүмүүсийг Монголд байж болохгүй мэтээр нийгмийг өдөөн турхирч байгаад чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлье.

Сошиалд тарсан бидний зургийн хувьд ямарваа нэгэн төрийн бус байгууллагын хүмүүст баригдаад ч юмуу, биеэ үнэлж яваад авахуулсан зураг биш. "Босоо хөх Монгол" ТББ нэг телевизтэй хамтарч шөнийн сурвалжилга бэлдэж байхад нь трансжендэр охин буудалд биеэ үнэлж байгаад баригдсан юм билээ. Түүний утасан дээрх зургийг нь “Босоо хөх монгол” ТББ-ынхан хууль бусаар аваад холбогдох мэдээллүүдийг цацсан. Үүнтэй холбоотойгоор “Босоо хөх Монгол” ТББ-ын даргатай холбогдоход “Хамгийн олны анхаарал татаж, сенсаци тарьж болох хүн нь чи байсан болохоор би зургийг нь тавьсан” гэсэн. Сошиалд нэг хүний оруулсан мэдээлэлд хэтэрхий автаад бэлгийн цөөнх хүмүүсийг бүгдийг нь хамруулж ярьж байгаад харамсаж байна. Иргэд маань мэдээллийг баттай эх сурвалжаас аваасай гэсэндээ хэвлэлийн хурал хийж байна.

Бид нар трансжендэр гэсэн нэг нэр томъёололтой боловч тус тусын зам мөрөөр амьдарч байгаа хүмүүс. Тэрхүү зураг дээр ч хүний нүдэнд гаж буруу харагдах, муу үлгэр дуурайлал үзүүлэх зүйл байхгүй. Нийгэмд үүнээс ч илүү тулгамдсан асуудал бий. Гэтэл трансжендэр хүмүүсээр төлөөлүүлж, нийгмийг бэлгийн цөөнхийн эсрэг турхирч байгаад харамсаж байна. Олон нийтийн газар надтай хүмүүс зураг авахуулж л байдаг. Тэр өдөр би гадуур хувцасаа ч тайлж амжаагүй байхад манай ТББ-ын найз “Трансжендэрүүд ирсэн байна шүү дээ. Хамт зурагаа авахуулаач” гэхэд нь уриалгахан очоод ямар ч үр дагавар гарахыг мэдэлгүйгээр зураг хөрөгөө авахуулсан нь үнэн. Гэхдээ энэ зургийн юу нь буруу байгаа вэ гэдгийг нэр бүхий төрийн бус байгууллагаас асуумаар байна. Үүнээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг тооцоолж үзэх ёстой байсан болов уу. Миний хувьд тухайн бүлгэмийг үндэсний эрх ашгийг хамгаалж, далайцтай үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж ойлгодог байлаа. Мөн энэ хүний бичсэн хамгийн эмзэглүүлмээр зүйл нь зургийг нийтлэхдээ "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц байна..." гэж бичсэн байна. Үндэсний аюулгүй байдалд юу сөргөөр нөлөөлж байгааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь тодорхойлдог болохоос аливаа нэг төрийн бус байгууллага тодорхойлохгүй байх. Яг юуг үндэслээд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж дүгнээд байгаа юм бэ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй олон зүйл байхад ТББ-ынхаа үйл хэргийг трансжендэр хүмүүсээр шоу хэлбэрээр үзүүлж байгаа байдалдтай би тэмцсээр байх болно” гэлээ.

 "Босоо хөх Монгол" ТББ-ынхны хийсэн үйлдэлтэй холбоотойгоор иргэд ч үзэл бодлоо цахим орчинд илэрхийлж байгаа юм. 

1.

2.

3.

4.

5.

6.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
9 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
2
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bat 2019.09.15 66.181.161.55

Amdral boginhon hun uurinhuuruu l amrah n chuhal hunii haraat amrah n utaggui

0 Хариулах


S d a 2019.09.13 202.9.42.39

Uhej bsan hunii yosnoos gaj buruu s d a nuud uhej dald oroosoi

0 Хариулах


Зочин 2019.09.11 59.153.114.85

Босоо хөх Монгол гэдэг нь ч хөөрчихсөн хэд. Энэ гомо нар нь ч хүүхэд залуусыг их уруу татаж байгаа нь үнэн. Сайд дарга нар нь ч гомодоод хоорондоо. Ядуу айлын хүүхдүүдийг их уруу татдаг гэнэ лээ. Өөрийгөө гайхамшигтай хүний эрхийн хамгаалагч гээд итгэчихсэн авга хүүхнүүд өөрийнх нь үр хүүхэд гомо болоод явахаар л мэдрэнэ дээ

0 Хариулах


Зочин 2019.09.11 103.26.194.53

Угаасаа энэ жалга довны үзэлтэнгүүд яг хэрэгтэй юмтайгаа тэмцэхгүй мөрлөө өөрсөдөөс нь ялгарахгүй янхануудаа л очиж дарамтлана шдээ. Хөөрхийс Монголын Наци үзэлтэнгүүд Чингисийн удам гээд л өөр яарих бүтээлгүй нөхдүүд.

0 Хариулах