Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цагаан сарын төсөвтэй холбоотой 10 чухал баримт

Цагаан сарын баяраар 357.3 тэрбум төгрөгийг импортын бэлгэнд зарцуулдаг


Сар хүрэхгүй хугацааны дараа монголчуудын уламжлалт томоохон баяруудын нэг Цагаан сар тохиох гэж байна. Үндэсний статистикийн хороо болон MMCG судалгааны байгууллагаас тус тус Цагаан сарын баярт хандах хандлага болон зардлыг нарийвчлан тооцож гаргажээ. Эдгээрээс зарим онцлох тоон баримтыг дурдвал:

  1. Цагаан сарын баярын 10 өрх тутмын нэг нь тэмдэглэдэггүй. 
  2. Тэмдэглэдэг өрхийг бүс нутгаар нь авч үзвэл Улаанбаатарын айл өрхийн 80 хувь нь, хөдөө орон нутгийн айл өрхийн 94 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэдэг. Нарийвчлан үзвэл, 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрхүүдийн 95 хувь нь, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрхүүдийн 25 хувь нь л тэмдэглэж байна.
  3. Нийт өрхийн 62 хувь нь зээл авч баяраа тэмдэглэж байна. 
  4. Бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд энэ нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж байна гэсэн үг юм.
  5. Үндэсний үйлдвэрийн барааг сонгохгүй байгаа гол шалтгаан нь үнэ гэж судалгаанд оролцогчдын 74 хувь нь хариулжээ.
  6. Түүнчлэн Цагаан сарын баяраар авсан бэлэгний 64 орчим хувь нь хэрэгцээгүй байдаг гэж хариулсан байна.
  7. Цагаан сарын баяраар иргэдэд санхүүгийн хувьд хамгийн дарамт болдог зүйл нь зочдод өгөх бэлэг гэж судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь хариулжээ.
  8. Цагаан сарын баяраар улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийг цагаан сарын идээ болон гарын бэлгэнд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, нэг өрх 1.476.100 мянган төгрөгийг зарцуулж байна гэсэн үг аж. 
  9. Нэг өрхийн идээ шүүсний хэрэглээ дунджаар 419.0 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байна.
  10. Нэг өрхийн цагаан идээний хэрэглээ дунджаар 277.1 мянган төгрөг байна.

Сонирхуулахад, сошиал сүлжээнд Цагаан сараар бэлэг авахгүй байхыг уриалсан энэхүү пост ихээхэн дэмжлэг авч байгаа аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0