Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЦАГЛАБАР: Коронавирусийн дэгдэлттэй холбоотой гол 7 үйл явдал


Хятадын Ухань хотоос гаралтай коронавирусийн тархалт нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд, АНУ-д вирусийн анхны халдвар бүртгэгдсэн талаар Вашингтон мужийн эрүүлийг хамгаалах албанаас мэдээллээ. Халдвар авсан 30 орчим насны эрэгтэй өнгөрсөн ням гарагт Ухань хотоос ирсэн байжээ. Одоогоор өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлаад байгаа аж.

BBC-ээс мэдээлснээр, коронавирусийн халдвар авсан хүний тоо 440-д хүрч, 9 хүн нас бараад байна гэжээ. Түүнчлэн БНХАУ-ын Эрүүл мэндийн албаныхан халдвар авсан байж болзошгүй 900 орчим хүнийг тусгаарлаж, үзлэг оношлогоо явуулж байна. Хүнээс хүнд халдварлах боломжтой коронавирусийн дэгдэлт Хятадын уламжлалт Цагаан сарын баяртай давхцаж байгаа нь тус улсын эрх баригчдын санааг зовоож байна. 

 Бид коронавирусийн дэгдэлттэй холбоотой гол үйл явдлуудыг тоймыг хүргэж байна. 

12-р сарын дундуур 

Хятадын Ухань хотод олон тооны хүн, амьтан үл мэдэгдэх вирусээр өвчилсөн нь тогтоогдлоо. Уг вирус Ухань хотын далайн гаралтай хүнсний захаас анх тарсан гэж албаныхан мэдээлжээ. Түүнчлэн үл мэдэгдэх вирус SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирус төстэй байгааг судлаачид баталжээ. 

1-р сарын 9 

ДЭМБ БНХАУ-д бүртгэгдсэн уушгины хатгалгааг шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн болохыг зарлалаа.

1-р сарын 11

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 41-д хүрч, нэг хүн нас барсан талаар БНХАУ-ын эрүүл мэндийн албанаас мэдэгдэв.

1-р сарын 13

Коронавирусийн дэгдэлт БНХАУ-аас гарч, Тайландад анхны тохиолдол бүртгэгдэв.

1-р сарын 20

Коронавирус хүнээс хүнд халддагийг тогтоож, албан ёсоор олон нийтэд зарлав.

1-р сарын 21

Коронавирусийн халдвар анх удаа АНУ-д бүртгэгдлээ. 

ӨНӨӨДӨР 

Нас барагсдын тоо 9, халдвар авсан хүний тоо 440-д хүрчээ. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар АНУ, БНХАУ, Тайвань, Тайланд, Өмнөд Солонгос, Японд бүртгэгдээд байна. 

Холбоотой мэдээлэл: Азийн дөрвөн улсад илрээд буй коронавирусийн тухай мэдвэл зохих 6 ЗҮЙЛ

Эх сурвалж: CNN, South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.