Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цагт 9 доллар төлж зовлонгоо хуваалцах хүн хөлслөх үйлчилгээ дэлгэрч байна


Таканобу Нишимото хэмээх 50 настай япон иргэний өвөрмөц бизнесийн талаар Business Insider мэдээлжээ. Үндсэн мэргэжил нь загварын зөвлөх боловч тэрээр 2012 оноос хойш "Ossan Rental" хэмээх онлайн үйлчилгээг гэрээсээ эрхлэн явуулж байна. Бизнесийн үндсэн зорилго нь хүмүүст амьдралд нь тохиолдсон асуудал, бэрхшээлийнхээ талаар ярьж сэтгэлээ онгойлгох боломж олгох явдал гэнэ. Таканобугийн үйлчлүүлэгчид түүнд цагт 1000 иен буюу 8.89 доллар төлөөд зовлонгоо ярих, гэрийн ажил хийлгэх, амьдрал ахуйн тал дээр зөвлөгөө авах боломжтой юм байна. 

Японд дунд эргэм насны эрчүүдийг халзарсан үс, унжсан гүзээ, амьдралын буруу дадал зуршилтай байдаг гэсэн тогтсон ойлголт давамгайлдаг ба энэ уламжлалт сөрөг хандлагыг өөрчлөх нь Таканобугийн үйлчилгээний өөр нэг зорилго гэж тэрээр ярьжээ. "Ossan" гэдэг нь японоор 'авга ах', 'дунд эргэм насны эрэгтэй' гэсэн утгыг илэрхийлдэг аж.

"Эхэндээ голдуу залуучууд зөвлөгөө хүсэж хандах болов уу гэж бодож байсан ч үнэндээ 20-50 насны эмэгтэйчүүд миний гол үйлчлүүлэгчид байдаг" гэж Таканобу ярьжээ. Харин үйлчлүүлэгчдийнх нь хэрэгцээ шаардлага харилцан адилгүй байдаг гэнэ. Зарим хүмүүс карьер болон хайр дурлалын тал дээр зөвлөгөө хүсдэг байхад нөгөө хэсэг нь зүгээр л баранд хань болж суух хүн хайдаг аж. Түүнчлэн тавилгынхаа байрыг солиход туслуулах, найз залуугийн дүрд тоглуулах, шөнө орой элдэв хүн дагахаас сэргийлэх зэргээр Таканобуд өөр өөр сонирхолтой үүргүүд оногддог байна. 

Таканобу үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ тэдний хувийн амьдралд хэт их орооцолдохгүй байхыг хичээдэг. Цаашлаад үйлчлүүлэгчийг биедээ хүрэх, бие махбодийн харилцаа үүсгэх зэргийг хориглодог бөгөөд ийм зүйл тохиолдвол тухайн хэрэглэгчийг онлайн үйлчилгээний вэб сайтаас хасах хүртэл арга хэмжээ авдаг гэсэн юм.  

Business Insider сайтын мэдээлснээр Таканобу сард 900 орчим захиалга хүлээн авдаг бөгөөд тэднээс 50-60 хүнийг сонгож үйлчилгээ үзүүлдэг гэжээ. Тэрээр  "Ossan Rental" бизнесээсээ сард 888.90 орчим долларын орлого олдог байна. Мөн Таканобутай адил үйлчилгээ үзүүлдэг гурван ч вэбсайт Японд шинээр нээгджээ. 

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
3
1
0
0
0
2
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.23 66.181.177.146

2017 онд гарсан үйлчилгээ. 2018 оны эхээр CNN хүртэл онцолж байсан. Монголд 2019 онд л хүмүүс дуулж банйа

1 Хариулах