Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Цахилгаан шатны товчлуураар тоглосон эрх хүүг ингэж шийтгэжээ


Хятадад нэгэн бүсгүй цахилгаан шатанд хамт суусан эрх хүүгээс "өшөөгөө" авч буй бичлэгээ Weibo хаягтаа нийтэлсэн нь олон нийтийн дунд халуун хэлэлцүүлэг өрнөхөд хүргэжээ. 

Ач хүүтэйгээ хамт явсан эмээ хүүг цахилгаан шатны товчлуураар тоглохыг зөвшөөрсөн гэнэ. Бүсгүй түүнд хандан "Хүүхдэд товчлуурыг дураараа дарж, тоглохыг зөвшөөрөх нь сайн зүйл биш. Ийм байхад бусад хүмүүс яаж цахилгаан шатаар зорчих юм бэ" гэхэд "Хүүхэд үүнийг ойлгохгүй. Тэгээд ч энэ чиний асуудал биш. Тийм л юм бол чи шатаар яв" хэмээн ундууцсан гэнэ. 

Харин бүсгүй эмээтэй сөргөлдөхийн оронд цүнхнээсээ зайрмаг гаргаж ирээд идэж эхэлсэн байна. Тэрээр ямар амттай, хорхой хүргэм зайрмаг идэж байгаагаа хэлж, хүүд харуулж буй нь бичлэгт үлджээ. Үүнийг харсан хүү зайрмаг идмээр байна хэмээн уйлж эхлэхэд эмээ нь "Өвөл зайрмаг идэж болохгүй, үүнийг идвэл гэдэс чинь өвдөнө. Гэртээ очоод өөр гоё хоол хийж өгье" гэхчлэн ач хүүгээ аргадсаар байсан аж. Гэвч хүү зайрмаг нэхсээр цахилгаан шатнаас буужээ. 

Энэ бичлэгийг үзсэн олон нийт Хятадын нэг хүүхдийн бодлогыг шүүмжилж, ганц хүүхэдтэй гэр бүлүүд хүүхдийнхээ хүссэн бүхнийг ёсчлон биелүүлж, тэдний зан аашийг эвдэж байна гэсэн сэтгэгдэл олныг бичжээ. Хятадад нэг хүүхдийн бодлогыг өөрөөр "4-2-1 гэр бүл" нэрлэдэг бөгөөд энэ нь дөрвөн эмээ, өвөө, хоёр эцэг эх, нэг хүүхдийг төлөөлж буй аж. Хятадад ганц хүүхэдтэй гэр бүлийн эхнэр, нөхөр хоёул ажил эрхлэх нь түгээмэл бөгөөд хүүхдийг  голдуу хоёр талын эмээ, өвөө нь өсгөж өгдөг байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
19 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
5
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.