Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ? (Чухал 13 арга)


Сүүлийн үед цахим залилан газар авч, маш олон хүн энэ гэмт хэргийн золиос болж байна. Хамгийн гол нь энэ гэмт хэргийн золиос болохгүй байх боломж хүнд бүхэнд бий. Та доорх аргуудыг ашиглаж, цахим гэмт хэргээс өөрийгөө сэргийлээрэй. 

1. Дахин нягтлах хэрэгтэй.

Найз нөхөд, ах эгч, хамаатан садан гээд ойр дотны чинь хүмүүс гэнэт өөрөөс чинь их хэмжээний мөнгө асууж холбоо барих юм бол заавал тухайн хүнийхээ гар утас руу нь залгаж өөртэй нь заавал холбоо барьсны дараагаар мөнгө өгөх эсэхээ шийдээрэй. Магадгүй тухайн хүн өөрийн ФБ-ийн нууц үгээ бусдад алдаад, хэн нэгэн хүн луйвар хийж байх аюултай тул сайтар нягтлаарай.

2. Утсанд ирэх кодыг анхаараарай.

Facebook-ээр "Утас чинь хэд билээ, одоо утсанд чинь /эсвэл мэйлд/ 1 код очно тэрийг хэлээд өгөөч” гэж асуувал та цахим залиланд өртөх гэж байна гэсэн үг шүү. Таны утсанд ирсэн кодыг ашиглаад банкны данснаас нь гүйлгээ хийх хэргүүд сүүлийн үед нэлээд гарч байгаа тул та өөрийн банкны мэдээллээ алдахаас сэргийлээрэй.

3. Бусдаас болгоомжлох.

Хэн нэгэн хүн тань дээр ирээд, “Картаа хаячихжээ, данс руу чинь мөнгө шилжүүлчихье. ATM-ээс мөнгө аваад өгөөч” гэх асуувал аль болох хэлснийх нь дагуу хийхээс татгалзаарай. Учир нь тухайн хүн таны дансны дугаар болон нэрийг ашиглаад луйвар хийх эрсдэлтэй.

4. Гар утасны код, Facebook password, интернэт банкны нууц үг, картын мэдээллээ чандлан нууцлах.

Юуны тулд нууц билээ дээ, та өөрийн хувийн мэдээллээ хамгаалснаар цахим залиланд өртөх аюулаас өөрийгөө хамгаалж байна гэсэн үг шүү. Нууц үг, хамгаалалтын кодоо сольж, бас амархан таах боломжгүй код хийж байх хэрэгтэй.

5. Картын пин кодоо бусдад хэлэхгүй байх. 

Дэлгүүрт ороод худалдан авалт хийгээд төлбөр төлөх үед худалдагч “Таны картын пин код хэд вэ?” гэж асууж л байсан биз дээ? Энэ тохиолдолд та пин кодоо бусдад хэлэхгүйгээр өөрөө хийж байгаарай.

6. Ашиглаагүй үедээ интернетээ унтрааж байх.

Таны утас байнга интернеттэй холбоотой байдаг юм биш биз? Үргэлж онлайн байснаар ямар нэгэн байдлаар мэдээллээ алдах магадлалтай байдаг учраас ашиглаагүй үедээ, чухал биш үед дата, wi-fi-аа унтрааж байгаарай.

7. "Public Wi-Fi" ашиглахдаа бодолтой байх.

Олон нийтийн, үнэгүй интернет сүлжээгээр дамжуулж залилан хийх тохиолдол олон гарч байгаа учир аливаа нэг газрын интернетэд холбогдохдоо анхааралтай байна уу. Хэн нэгэн таныг тэр сүлжээгээр нэвтэрч, чухал аппликейшн ашиглан нууц үгээ хийж орохыг хүлээж байдаг юм шүү. 

8. Lock, Log off хийж байхаа мартахгүй байх.

Ямар ч үед, бүр гэр, ажлын компьютер байсан ч фэйсбүүк, твиттер, инстаграм болон мэйлээ "Log out" хийж байгаарай. Бас компьютер болон гар утас, таблетаа нууц үгээр хамгаалах хэрэгтэй.

9. Эргэлзээтэй зүйл гарч ирвэл дээр нь дарах хэрэггүй.

Чатаар гэнэтхэн линк ирэх, зураг гарч ирэх, азтан болсон тухай зарлал, үнэгүй бараа бүтээгдэхүүний мэдээлэл, зар гээд олон зүйлд вирус агуулагдаж байдаг. Тийм учраас таны дэлгэцэн дээр гарч ирсэн линк, сурталчилгаа дээр дарахгүй байх хэрэгтэй.

10. VPN ашиглаж байх

VPN (Виртуал Хувийн Сүлжээ) нь алсын зайн болон / эсвэл сүлжээний аюулгүй холболт тогтоох нэг шийдэл юм. Серверт нэвтрэн орохын тулд таны өгөгдөлд аюулгүй байдлын туннель үүсгэх замаар хамгаалж байдаг. Мөн байршил нуух зэрэг олон давуу талтай.

11. Програм хангамж (Software) шинэчилж байх

Таны төхөөрөмжийн програм хангамж байнга шинэчлэгдэж, тэр болгондоо хамгаалалтаа улам сайжруулж байдаг. Урд нь гарч байсан асуудлыг засварлаж, улам хамгаалалтаа бэхжүүлдэг тул тэр шинэчлэлийг хийхгүй орхисноор эрсдэлд өртөж болно гэсэн үг.

12. Янз бүрийн аппликэйшн, вебсайтаас болгоомжил 

Утсан дээрээ аппликэйшн татахдаа анхааралтай байгаарай. Ямар нэг апп хайхад яг түүнтэй ижил хуурамч олон аппликэйшн давхар гарч ирдэг бөгөөд таны утсан дээр сууж, та зөвшөөрөл өгөх товч "Accept" дарснаар мэдээллүүдийг тань авах боломжтой болдог. 

13. Онлайн шоппингоос болгоомжлох

Яагаад онлайн дэлгүүр гэж? Учир нь та худалдан авалт хийхийн тулд картын мэдээллээ оруулдаг шүү дээ. Чанартай, жинхэнэ дэлгүүр шиг харагддаг олон онлайн шоп бий. Таны дансны мэдээлэл, нууц үг, картын мэдээллийг хулгайлах эрсдэлтэй учир болгоомжтой байгаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
18 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.