Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Царай таних технологийн тусламжтайгаар бусдын урдуур дайрдаг бүдүүлэг үйлдлийг халжээ


Хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч DataSparQ фирм Лондоны нэгэн баранд анх удаа царай таних технологийг суурилуулжээ. Уг систем нь уух юм авахаар дугаарлаж буй хүмүүсийг таньж, ирсэн дарааллаар нь үйлчлэхэд тусалдаг юм байна. 

Ингэснээр бусдын урдуур дайрдаг "бүдүүлэг" үйлдэл үгүй болж, үйлчлүүлэгчид ч богино хугацаанд захиалгаа авах нөхцөл бүрдэх гэнэ. Түүнчлэн үйлчлүүлэгч 25-аас доош настай харагдвал үйлчилгээ үзүүлэгчид мэдэгддэг аж. 

Ийм технологи нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах ч хүмүүс уух юм авахын төлөө царайгаа уншуулж, хувийн нууцаа алдахыг хүсэхгүй гэж үздэг хүмүүс ч бий. 

Тэгвэл нууцлал, аюулгүй байдлын тухайд DataSparQ фирмийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вайли "Үйлчлүүлэгчид мэдээллээ алдах вий гэж санаа зовох шаардлагагүй. Вэб камерт цугларсан мэдээлэл үйлчилгээ явуулж буй газарт хадгалагддаггүй, улирлын төгсгөлд бүгдийг нь устгадаг. Бид хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн ашиглаж буйгаа ил тод мэдээлдэг" гэжээ. 

Эх сурвалж: Euro News

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.