Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Т.Тулга, С.Батцэцэг нар Токиогийн олимпийн эрх авлаа


“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдаж байна. 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдаж буй Олон улсын хэмжээний мастер Т.Тулга дагах барилдаанд Германы Александр Семисоровтой барилдаж, 8:0-ийн харьцаатай илт илүүрхлээ. 

Өнөөдөр орой тэрбээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга Энэтхэгийн Баджранг Пуниятай хүрэл медалийн төлөө хүндхэн барилдаан хийх гэж байна. 

Мөн Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг дэлхийн хос медальт Францын Кумба Ларроктой дагах барилдаанд таарч, цэвэр яллаа. Тэрбээр өнөөдөр Украины Алла Черкасоватай хүрэл медалийн төлөө барилдана.  

Ингэснээр тэд “Токио 2020” олимпийн наадмын эрхийг эх орондоо авчирлаа. 

Харин эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй гавьяат тамирчин Э.Бэхбаяр Европын наадмын аварга, Европын аваргын хүрэл медальт Азербайжаны Махир Амираслановтой дагах барилдаан хийж ялалт байгуулсан. 

Тэрбээр Ираны Реза Атритай барилдаж, түүнийг ялбал хүрэл медалийн төлөө U-23 дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медальт Энэтхэгийн Рави Кумартай барилдах байлаа. Гэвч тэр өрсөлдөгчдөө ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
2
17 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
19 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.