Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тун удахгүй манайд нээлтээ хийх "Once Upon a Time In Hollywood" киноны тухай 10 баримт


Наймдугаар сарын 23-нд манай кино театруудаар нээлтээ хийх гэж буй нэгэн сонирхолтой киноны тухай баримтуудыг хүргэе.

1. Каннын 72 дах удаагийн кино наадмын үеэр "Once Upon a Time In Hollywood" кино нээлтээ хийсэн билээ. Гол дүрд Брэд Питт, Леонардо ДиКаприо, Марго Робби нар тоглосон бөгөөд найруулагч нь гайхамшигт Квентин Тарантино.


2. Киноны үйл явдал Рик Далтон гэх телевизийн шоуны хуучин од болон түүний орлон тоглогч Клифф Бут хоёр дээр төвлөрөх бөгөөд үүнээс гадна цуврал алуурчин Чарльз Мэнсоны түүхийг болон түүний үйлдэж байсан гэмт хэргүүдийг харуулах болно. Энэ бүх үйл явдал 1969 онд өрнөнө.

3. Тарантино энэ киноныхоо зохиол дээр 5 жил гаруй ажилласан байна.

4. Брэд Питт, Леонардо ДиКаприо хоёр кино зураг авалтын үеэр маш сайн хамтарч ажилласан бөгөөд дахиад ямар нэгэн бүтээлд хамтран тоглохоос татгалзахгүй гэжээ. Энэ бол тус хоёр жүжигчний хамтран тоглосон анхны кино байсан юм. 

5. "The Revenant" кинонд дүр бүтээснээсээ хойш Леонардо ганц ч кинонд тоглоогүй байсан юм. 2015 оноос хойших анхны дүр нь энэ болж таарч байна.

6. Каннын кино наадмын үеэр нээлтээ хийхэд нь үзэгчид бүтэн 7 минут алга нижигнүүлэн зогссон байдаг.

7. Марго Робби уг кинонд Шарон Тейт гэх бодит эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Алтан бөмбөрцөг наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин бүсгүй Шарон Тейт нь найруулагч Роман Поланскийн эхнэр байсан бөгөөд Чарльз Мэнсоны "Гэр бүл" бүлгэмд алуулах үедээ найман сартай жирэмсэн байсан юм. 

8. Марго Робби кинонд Шарон Тейтийн амьд ахуйдаа хэрэглэж байсан үнэт эдлэлүүдийг зүүсэн байна. Бас киноны турш бор өнгийн линз зүүсэн. 

9. Киног анх янзалж дуусахад нийтдээ 4 цаг 20 минут урттай болсон байжээ. 

10. Киног бүтээхэд нийт 100 сая доллар шаардагдсан гэсэн мэдээ бий.

11. Тарантино жүжигчин Ленардо ДиКаприо болон Брэд Питт хоёрыг Роберт Редфорд, Пол Ньюмэн хоёроос хойших хамгийн шилдэг хамтрал хэмээн нэрийджээ. 

12. Тус кинонд маш олон өөр өөр түүхийг нэгтгэсэн бөгөөд өмнө нь найруулж байсан "Pulp Fiction"-той нь хамгийн ойролцоо болсон бүтээл хэмээжээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
22 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
Өчигдөр
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hugh 2019.08.13 112.72.12.9

янзалж дуусахад чгшг. editing гэдгийг тэгэж орчуулаад бгаму? эвлүүлж, монтажлаж дуусахад гэж болдгүй юу? киноны нэршлүүдийн талаар жаахан мэдлэгтэй болоод киноны талаар мэдээ оруулж байгаач. сэглээд хаячих юм.

1 Хариулах


Зочин 2019.08.12 66.181.179.35

Ter 4 tsag 20 minutiig huwilbar ni blu ray bolj garah boluu

0 Хариулах