Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Төрийн дууллаа Токиод сонсъё


Хүн төрөлхтний энхтайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон спортын хамгийн том баяр олимпийн наадам ирэх оны 7-р сарын 24-нд Японы Токио хотноо эхэлнэ. Манай улсын хувьд 2020 оны зуны олимпт жүдо, чөлөөт бөх, буудлага зэрэг амжилт гаргадаг төрлүүдээр өрсөлдөх юм. Дэлхийн 7.5 тэрбум хүний хэд нь сүр дуулиант олимпийн наадмыг дэргэдээс нь сэтгэл догдлон үзэж, эх орныхоо сүлд дууг бахархалтайгаар сонсож чадсан бол. Хүн бүрт ийм боломж тохиогоод байдаггүй ч эртнээс төлөвлөвөл болохгүй зүйл байхгүй юм. Мэдээж олимп үзэх мөнгөн дүнг нэг дор хүн бүр гаргаж чадахгүй. Тиймээс бага багаар төлөвлөгөөтэй хуримтлуулах нь хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд тань туслах болно.

Орчин үед томоохон уралдаан тэмцээн, шоу тоглолт, наадмуудыг тив дамнан хямд зардлаар үзэх боломжийг аяллын компаниуд олгодог болсон. Тухайлбал, Нью жуулчин турс компани нь Голомт банктай хамтран Үндэсний хуримтлал Токио 2020 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд монголчууддаа зуны XXXII дахь удаагийн спортын их наадмыг үзэж сонирхох, төрийн дууллаа Токио хотноо сонсох боломжийг олгож байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар нислэгийн тийз, зочид буудал, тоглолтын тасалбар захиалга нэгдсэн байдлаар хийгдэх бөгөөд ингэх нь таны санхүүд хэмнэлттэй юм. Аливаа тэмцээн уралдаан, тоглолт болох хугацаа дөхсөн үед нислэгийн тийз, зочид буудал, тасалбарын үнэ өсөж зарим тохиолдолд тасалбар олддоггүй. Иймд энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэх мэргэжлийн хүмүүст даатгах нь таны цаг зав, зардал мөнгийг хэмнэх юм. Харин та хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ гайхамшигтай, мартагдашгүй дурсамж үлдээхийг хүсвэл өнөөдрөөс эхлэн Үндэсний хуримтлал Токио 2020 хөтөлбөрт нэгдээрэй.

Олимпийн тоглолтыг үзэх хуримтлалаа www.hurimtlal.mn-ээр хаягаар нээлгээрэй.

холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Засгийн газрын гуйлгачин
2
4 өдрийн өмнө
Дэлхий рүү харсан цонх
3
2019.08.07
Монголын эмэгтэйчүүдийг ивээх Пунсалмаа сан нээгдлээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх
2
21 цагийн өмнө
Жүжигчин Роберт Паттинсоныг "Twilight"-аар л төсөөлдөг хүмүүсийн заавал үзэх 6 кино
3
22 цагийн өмнө
Сирийн иргэний дайнд нэрвэгдэгсдийг төлөөлөх Жоума хүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.