Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Туул голын усны түвшин 130 см, Дэлгэрмөрөн голынх 117 см нэмэгдэж, үерлэжээ


Энэ сарын 15-17-нд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орсон. Үүнээс болж манай орны зарим гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн болон үерийн түвшинг даван хүчтэй үерлэжээ. Голуудын усны түвшин эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ЦУОШГ-ын Ус судлалын секторын инженер С.Саранцацралтаас зарим зүйлийг тодрууллаа.

- Бороо их орсны улмаас гол мөрний усны түвшин хэр нэмэгдсэн бэ?

- Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Шишхэд, Хангайн нуруунаас эх авдаг Чулуут болон Завхан гол, Дөрвөлжин сум орчимд усны түвшин 15-45 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна.

Усны хэмжээ хамгийн их нэмэгдсэн ямар гол байна вэ?

- Хамгийн их нэмэгдсэн голууд гэвэл энэ сарын 15-нд Хангайн нурууны өврийн Буянт гол Отгон орчимд 90 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голын усны түвшин 98 см, энэ сарын 16-нд Туул гол Лүн сум орчимд 130 см, 17-ны өдөр Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин 117 см тус тус нэмэгдэж үерийн түвшинг давж, хүчтэй үерэлсэн.

Ойрын өдрүүдийн цаг агаарын байдал ямар байх вэ. Үерлэж болзошгүй гол мөрөн, сав газрууд байгаа юу?

- Одоогийн байдлаар өнөөдөр буюу 6 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 25 см давна гэсэн урьдчилсан мэдээ гарсан байгаа.

Үертэй холбоотойгоор ард иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлэх зүйл байна уу?

- Дээр дурдсан голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Бэлтгэсэн: Д.Хажидмаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.