Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 мянган хүн нэгдэж, цэвэрлэнэ


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүрээ морьтон” ХХК хамтран, Туул, Сэлбэ голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой нийт 30 гаруй байгууллагын 10 мянга гаруй хүн оролцох гэж байгаа тухай мэдээллээ.

Нээлтийн үйл ажиллагаа "Sky" их дэлгүүрийн урд талбайд (Сэлбэ гол дагуух цэвэрлэх бүлэг) болон Баянзүрхийн гүүрний зүүн талд (Туул гол дагуух цэвэрлэх бүлэг) зохион байгуулагдах  бөгөөд нийт дөрвөн хэсэгт хуваагдан цэвэрлэгээг хийнэ. Нэгдүгээр хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), хоёрдугаар хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), гуравдугаар хэсэг долоон буудлаас 100 айлын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), дөрөвдүгээр хэсэг Долоон буудлын эцсээс “Баянмонгол” хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156.6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэх аж.

Цаашид Туул, Сэлбэ голын эрэг дагуу 10 хүн тогтмол цэвэрлэгээ хийж байх санаачилгыг “Хүрээ морьтон” ХХК гаргаж, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээ энэ үеэр  мэдэгдсэн юм. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг Хан-Уул, Баянзүрх дүүргийн ТҮК-ууд тээж зөөвөрлөнө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.