Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих ОНЦГОЙ 9 шалтгаан


Улсын их баяр наадам энэ өдөр албан ёсоор эхэлж, зон олон Төв цэнгэлдэхийн эргэн тойронд дүүрэн байх бөгөөд зочдоо уйдаамгүй олон үйлчилгээ тэнд байна. Таныг Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих 9 шалтгааныг онцолж байна.

1. Наадмын хамгийн сайхан зүйлүүдийн нэг нь хуушуур байдаг. Хэрэв та Төв цэнгэлдэх хүрээлэнд ирвэл эгнүүлэн босгосон олон асраас хуушуур худалдаж аваарай. Энэ жилийн наадмын хуушуур 1000-1500 төгрөгийн ханштай байна. Мөн боодог, шорлог ч байна билээ.

ЗурагТайлбар



2. Хэрэв та морь унахыг хүсэж байвал энд ирэхэд хангалттай. Морийг нэг удаа унахад 3000 төгрөгийн үнэтэй байна.

3. Айраг уудаггүй монгол хүн гэж бараг үгүй биз ээ. Тэгвэл айрагны өлгий нутгуудын нэг Архангай аймгаас ирсэн чимчгэнэсэн айраг энд литр нь 4000-5000 төгрөгөөр зарагдаж байна.

4. Энд мөн үндэсний хувцас өмсөж зургаа даруулж болно. Том хүний болон хүүхдийн хувцаснууд төрөл бүрээрээ байх бөгөөд зургийн хэмжээнээс шалтгаалж 8000-15000 төгрөгийн ханштай байна.

5. Ердөө 2000 төгрөг төлөөд зургаан метрийн зайнаас сагсан бөмбөг таван удаа шидэж тавууланг нь оруулбал 10000 төгрөг хожих боломж ч байсан шүү. Хэрвээ дөрвийг нь оруулбал 5000 төгрөг, гурвыг нь оруулбал 2000 төгрөг авах боломжтой. Үүнээс гадна шаар хагалж, цагариг шидэж, шагай орхиж азаа үзэж ч болно.

6. Наадам бол Монгол үндэстний томоохон өв соёл билээ. Тиймээс энд уран бичлэг хийх үйлчилгээ үзүүлж байна. Та өөрийн хүссэн зүйлээ 10000-25000 төгрөгийн үнээр бичүүлэх боломжтой.

7. Наадмын талбайд ном зарж байна гэвэл танд сонирхолтой санагдах байх. Асруудад бүх төрлийн ном худалдаалагдаж байна. Үнийн хувьд 5000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд 2000 төгрөгөөр сугалаанд оролцож ном хожих боломж ч бий.

8. Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол таны хүүхдийг хөгжилтэй, зугаатай байлгах морин тойруулга, гал тэрэг зэрэг тоглоомууд ч байна билээ.

9. Эдгээрээс гадна үндэсний болон брэндийн хувцасны худалдаа, хүүхдийн тоглоомын худалдаа явагдаж буйгаас гадна үлгэрийн болон хүүхэлдэйн баатруудтай хамт зургаа даруулж, зүлгэн дээр амрах боломжтой юм.

ЗурагТайлбар



                                                                                                                                            Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.13 77.38.148.28

наадмын нээлт, хаалт. бех, сур, мортны уралдаан узэх сайхан ш дээ

0 Хариулах