Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Төвлөрч ажиллахын тулд төлбөр төлөхөд бэлэн үү?


Бие биенээ огтоос танихгүй боловч нэгэн ижил зорилготой бүлэг хүмүүс Нью-Йорк хотод байрлах оффист долоо хоногт хэд хэдэн удаа цугладаг. Тэдний гол зорилго бол ажлыг хойш тавихаа зогсоож, гүн төвлөрч ажиллах юм. 

Caveday бол хүмүүст сатаарах зүйлгүй ажиллах орчинг бүрдүүлж, үйлчлүүлэгчдээ хариуцлагатай байлгахын тулд зөвлөх үйлчилгээг давхар үзүүлдэг гарааны бизнес. Өөрөөр хэлбэл, Caveday оффист ирсэн хүмүүс тодорхой хугацааны турш өөр юунд ч сатааралгүй төвлөрч ажиллах ёстой бөгөөд ингэж ажиллахад нь мэргэжлийн хүмүүс тусалж, зөвлөгөө үзүүлдэг байна. Энэ оффисоор үйлчлүүлдэг хүмүүсийн дийлэнх нь фрийлансер буюу чөлөөт уран бүтээлчид байдаг гэжээ. 

Тус гарааны бизнесийг миллениал үеийн залуучууд үүсгэн байгуулсан бөгөөд нэгэн зэрэг олон ажил амжуулах шаардлагатай орчин үеийн ажиллах хэв маяг, тасралтгүй анхаарал сарниулж байдаг сошиал платформ нь хэрхэн анхаарал төвлөрлийг сааруулж, бүтээмжийг бууруулдгийг мэддэг тул ийм үйлчилгээг санаачлан эхлүүлжээ. "Яг үнэндээ, технологи таны анхаарлыг татахын тулд хоорондоо дайтаж байна. Үүнтэй хэрхэн тэмцэх талаар бид хүмүүст зааж өгөх хэрэгтэй" гэж Caveday гарааны бизнесийг үүсгэн байгуулагчдын нэг Жереми Редлэйф ярьжээ. 

Caveday дараах энгийн зарчмаар ажилладаг. Үүнд: 

  1. Оффист ирсэн хүн бүр үүдэнд гар утсаа хураалгаад орох ёстой. 
  2. Нэг удаагийн уулзалт ойролцоогоор гурван цаг хагас үргэлжлэх бөгөөд дундуур нь йогийн дасгал хийх, бүжиглэх гэх мэт богино хэмжээний завсарлага авдаг. 
  3. Нэг удаагийн уулзалтад хамрагдахад 25 долларын төлбөр төлдөг. 

Эх сурвалж: BBC 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.