Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

UB LIFE-ийн түүхүүд: Аав ээжүүд маань биднээс күүл байсныг батлах 15 зураг


Өнгөрөгч долоо хоногт бид та бүхэнд "UB.LIFE-ийн түүхүүд: Ээж аавууд маань биднээс "күүл" байсныг батлах 29 зураг" гэх нийтлэлийг хүргэснийг бүгд санаж байгаа байх. Тус нийтлэлийн Монгол хувилбарыг хүргэхээр бэлтгэж, бид өнгөрсөн долоо хоногт хүмүүсээс сонин сайхан зургуудыг цуглуулсан юм. Уг нийтлэлийг бүтэхэд тусалсан бүх хүмүүст маш их баярлалаа.   

1. 1990 онд аав маань бараг миний насан дээр ардчилсан хөдөлгөөнийг Говь-Алтай аймагт эхлүүлж буй зураг.

2. Ээжийн минь энэ үед өмсдөг байсан хувцас одоо ч байдаг. Энэ үеийнх нь хувцсыг өмсөөд л гардаг. Моод эргэдэг гэж үнэн байгаа юм шүү. Хувцсыг нь хадгалж байгаад охиндоо өмсгөнө өө.  (1996 он)

3. Зүүн гар талаасаа хоёрт явж байгаа залуу бол миний өвөө. Өвөө маань гавьяат уурхайчин. Тэрээр хамт олонтойгоо уурхайгаас гараад явж буй дүр зураг нь энэ юм. Налайхын уурхай ид мандаж байсан үе юм гэнэ лээ. (1980-аад он)

4. Манай ээж 1986 оны бүх ард түмний урлагийн үзлэгт ороод алтан медаль авч байсан. Тэр үед Нийгмийн аюулаас хамгаалах яамны тайзан дээр тоглож байсан гэнэ дээ. 

5. Ээж маань 1989 онд Германд сурч байх үедээ. Тухайн үедээ ээрмэлийн инженерээр сурч төгссөн. Гэхдээ одоо манай ээж санхүүч.

6. 90-ээд оны дундуур Байгал нуурын эрэг дээр орос найзуудтайгаа авахуулсан зураг.

7. Америк цэргийн куртик өмсчихсөн жаахан халамцуу энэ залуу эр бол миний аав. Тэр шоотой малгай бас л донжтой биз. Одоо 50 нэлээн гарсан ч аав маань америк цэргийн куртикээ өмссөөр л байгаа. (90-ээд он)

8. Миний аав Ц.Жамъян-Очир ОХУ-д суралцаж байх үедээ Дэлхийн аварга Тигран Петросянтай зэрэг тоглолтонд оролцож байгаа нь. Тэдний өрөг 28 нүүдлийн дараа тэнцээгээр өндөрлөж, улмаар аав маань 1985 онд (26 настайдаа) ЗСБНХУ-ын дэд мастер цол хүртэж байсан юм.

9. Ээж маань 1991 онд Германд оюутан байхдаа амралтаараа Францын нийслэл Парис хот руу явсан байдаг. Алдарт "Moulin Rouge"-ийн урд.

10. Манай ээж 18 настайдаа "Бүх ард түмний урлагийн үзлэг"-т уран уншлагаар өрсөлдөж байгаа нь. (1987/1988 онууд)

11. Ээж маань 18 настайдаа Фрунзед оёдолчноор сурч байх даа.

12. Охин шиг бамбарууш тэвэрчихсэн зогсож байгаа нь бол миний ах Сансараа. Харин намайг тэвэрч "Чихэр" гэж байгаа хүн бол миний аав Жаргалсайхан. Дугуйн болон цанын спортын мастер, Дарханы цагаан тоосгоны үйлдвэрийн цахилгаанчин явлаа. Үйлдвэрийн ээлжийн амралтаараа авахуулсан зураг. (1990 он, Дархан хотын үйлчилгээний төв)

13. 1974 онд болсон гоцлол дуучдын анхдугаар тэмцээний шагналтнуудын зургийг та харж байна. Зүүн гар талын эхэнд зогсож буй эмэгтэй бол миний эмээ, УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Банзаржав.

14. Мөн 1962 онд Хельсинк хотод болсон Дэлхийн залуучууд, оюутны 8-р их наадамд эмээ маань Монгол улсаа төлөөлөн бусад залуустайгаа оролцож байв. (Голд алхаж яваа нүдний шил зүүсэн эмэгтэй)

15. Манай өвөө Францын Соёл урлагийн сайдтай уулзаж буй нь. Хамгийн хачирхалтай нь энэ зургуудыг үзэж суутал яг дээд талын зурганд ч мөн манай өвөө байгааг би анзаарсан юм. Х.Уртнасан агсны ардхан талд өвөө маань зогсож байна.

холбоотой мэдээ
1
2019.11.06
UB LIFE-ийн түүхүүд: Хүмүүсийн амьдралд "аймаар" дурсамж үлдээсэн 12 аймшгийн кино
2
2019.09.06
UB.LIFE-ийн түүхүүд: Мансууруулах бодистой тэмцэн холдож чадсан хүмүүсийн "өмнө ба дара...
3
2019.08.23
Хайртай хүмүүсийнхээ сүүлчийн мөчийг гэрэл зурагт буулгасан 20 түүх
санал болгох
1
Уржигдар
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдийн тухай ХӨГЖИЛТЭЙ 8 пост, meme
2
Уржигдар
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
3
Уржигдар
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
1
40
1
1
0
4
20

Сэтгэгдэл бичих (11)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.20 115.93.33.106

Goy cool l bahd zaluuda mundag2 yum hiisn humuus zunduu l bna nadaa lav goy bailaa

0 Хариулах


demjine 2019.06.16 202.21.107.118

8, 15r zurguud cool yumoo

0 Хариулах


Zochin shu 2019.06.14 66.181.179.162

Busdiin handaltiig tathiin tuld yu ch hamaagyi hiideg boljee. Hajuugaar ni uuriin pr aa ch hiichdeg iim muuhai niigem ireh gej. Za tgd er ni oilgomjgyi aguulgagagui yumdaa. Manaid ch iim zuragnuud zunduu bn. Not cool

7 Хариулах


muulha boliod urdha hiitsge 2019.06.13 124.158.92.4

muulad hudla shagad bga psda nar oorsdo tiim lag ym bol neg oligtoi ym zohiogood goy shaagad ywaarai ugaasa nothing new

0 Хариулах


Зочин 2019.06.13 124.158.92.4

ain't nothin' new

0 Хариулах


Зочин 2019.05.08 202.131.234.242

хамгийн сүүлийн зурагт хэний өвөө хэнтэй зогсож ард нь бас хэний өвөө гараад ирсэн нь ойлгомжгүй болжээ. ер нь л тайлбараа ойлгомжгүй бичсэн байна шүү. гэхдээ энэ их хүмүүстэй уулзсан гэдэг утгаараа хөдөлмөрлөжээ. ангийн андынхаа дараа дараагийн нийтлэлд нь амжилт хүсье.

0 Хариулах


darje 2019.05.07 59.153.87.51

manaihnii niitleg handlaga yordoo l ene gadnaas neg yum olj haraad ham hum huulna yamarch setgel baihgvi neg oligtoi yum garaas gargachii gesen ermelzel baihgvi yamarch cool yum alga.

1 Хариулах


өа 2019.05.07 66.181.165.53

арай өөр зүйл хүлээж байлаа. энд ямарч күүл зүйл байсангүй.

0 Хариулах


ilvv ih hugjiltei bolgoy 2019.05.07 103.10.22.76

mundag hvmvvs bnao. daraagiin udaa ilvv donjni zurag tailbar bwal zvgeer bha

0 Хариулах


Shal hereggui tsagiin garz 2019.05.07 139.59.170.210

Zugeer l neg deer uyiin zuragnuud. Not cool at all LOL

0 Хариулах


Orgil 2019.05.07 103.212.118.244

Minii aaviin neg cool zurag bdg yumaa daanch haigaad olohgui yum tsav tsagaan ket jeans jak tai har naiztaigaa hamt zogschixson

0 Хариулах


Зочин 2019.05.06 117.111.1.153

Zarim ni garchigtaigaa awtsaldahgui yumaa

0 Хариулах