Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?

Ub.life-ийн редакцийн хамт олны дунд хэн юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэрэг тухай яриа өдөр бүр өрнөдөг юм.


Ub.life-ийн редакцийн хамт олны дунд хэн юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэрэг тухай яриа өдөр бүр өрнөдөг юм. Бид бие биенээсээ хэрэгтэй мэдээлэл авч, бас цагаа хэрхэн үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэх тухайд ямагт суралцаж байдаг билээ. Үүнийгээ уншигч Та нартайгаа ч бас хуваалцаж байхаар шийдлээ. 

 НОМ: М.Сугар-Эрдэнэ, Сэтгүүлч

 The Show Must Go On – Rick Sky

Зургийг: Suniko

"Дейли Миррор" сонины редактор, Фредди Меркьюригийн дотнын найз Рик Скай бичсэн ном юм. Маш олон жил дотно найз байсны хувьд тэрбээр номондоо урьд өмнө хэвлэлд гарч байгаагүй олон зүйлсийг оруулж өгснөөрөө онцлог. Фредди 1991 онд нас барсны дараа 1992 онд хэвлэгдэж, бестселлер болсон юм билээ. Меркьюригийн намтар олон байдаг ч энэ номын бичлэгийн арга барил хөнгөхөн, сонирхолтой. "Queen" хамтлаг идэвхтэй уран бүтээл туурвихаа больсон ч дэлхий дахин тус хамтлагийг сонирхох нь буураагүй хэвээр байгаа. "Bohemian Rhapsody" кино гарсны дараа тус хамтлаг, ялангуяа Фредди Меркьюри дахин төрсөн гэж хэлэхэд болно.


ХӨГЖИМ: Ж.Тэгшжаргал, Эрхлэгч 

Yaeji - One more 

"Apple music"-ийн плэйлистээс анхны сонсголоор дурласан. Нью-Йоркт уран бүтээлээ туурвидаг, залуу дуучинг к-поптой хутгаад үл тоож боломгүй санагдсан.


АМРАЛТ: О.Анхзаяа, Сэтгүүлч

Би шинэ жилийн амралтаараа "анх удаа" гэсэн тодотголтой хэд хэдэн зүйлийг хийж үзлээ. Эхнийх нь, би амьдралдаа анх удаа цэцэг тарьж, тэр маань маш хөөрхөн соёолсон. Уйлсан. Хоёрт, тийм том фэн биш хэдий ч анх удаа к-поп хамтлагийн гишүүний тухай өгүүллэг бичихээр болсон тухайгаа зарлаж, маш олон хүн дэмжсэн. Удахгүй wattpad хуудсан дээр маань нийтлэгдээд эхэлнэ. #BTS #Taehyung

(Анхзаяагийн Юүзүрү Ханюгийн фэн фикшн цуврал нь wattpad дээр маш өндөр хандалттай билээ.)


ДЭЛГЭЦ: Э.Намуун, Сэтгүүлч 

2019 оноо угтаж, оргилуун дарс буудуулан бялуугаа идсэний дараа ээжтэйгээ хамт "Монгол HD"-гээр “Ub comedy” үзсэн. Ээж минь бараг зурагт үздэггүй ч энэ удаа “Ub comedy”-г үзээд “Энэ ёстой хөөрхөн юм байна” гэж хэдэнтээ хэлээд, дуустал нь их л баясгалантайгаар үзсэн шүү. Эцэст нь би ээжид хамтдаа очиж үзэх санал тавьсан. Энэ жилийн нэг төлөвлөгөө ээжтэйгээ хамт “Ub comedy”-г үзэх боллоо :-)



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
15
0
0
0
0
0