Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Олны танил хүмүүсийн бага насны тухай хөгжилтэй 7 дурсамж


Өнөөдөр Эх үрсийн баярын өдөр тохиож байна. Багачууд хүүхдүүд баяраа тэмдэглэж, шинэхэн гоёлоо өмсөөд хотын гудмаар инээд хөөрөөр бялхан алхаж байгааг харах хичнээн сайхан. Хүүхэд баярлаж байгаа учраас энэ ертөнцөөс гэрэл гэгээ цацарч байна. Бид энэ удаагийн "UB.LIFE-ийн түүхүүд" булангаараа олны танил хүмүүсийн хүүхэд насны болон тэдний хүүхдүүдийнх нь тухай хөгжилтэй дурсамжаас хуваалцаж байна.

1. Бүжигчин - М.Бямбаа

 "Хорьж болохгүй 20 насны минь төрсөн өдрөөр бурхан надад маш нандин нэгэн бэлэг өгсөн юм. Тэр бэлэг бол миний охин байлаа. Алдах бүртээ түүнийгээ харж улам хичээх хүч зориг ухаарлыг мэдэрдэг юм. Анх хэлд ороход  нь баярлаж байснаа эх хүн би хэзээч  мартдаггүй. Өдөр ирэх тоолонд охин минь том болсоор... Хааяа охинруугаа удаан ширтэхдээ яг л толь руу харж байгаа мэт санагддаг. Хоёр настай байх үед нь охинтойгоо хөдөө явж байхад үнээ тугалаа хөхүүлж байхыг хараад охин маань ч бас уургаа хөхмөөр санагдсан юм байлгүй 'үмбүүүү ээжээ мөөмөө идьe'' гэж хэлж байсан нь үнэхээр аз жаргалтайгаар сэтгэлд хоногшсон. Мэдээж охинтойгоо өнгөрүүлсэн цаг хугацаа бүхэн үнэхээр сайхан. Одоо тэр минь ээжийнхээ найз мэт хамтдаа бүгдийг хийж улам ухаалаг охин болж ээжийнхээ өмнө цэцэглэсээр"  

2. Комедиан - Ч.Хантүмэн               

                                                                                                                                                                 

"Зургаан настай байхдаа Шарга морьтод эмээ өвөөгийнхөө лагерт зуныг өнгөрөөхдөө амралгүй лааз, шил цуглуулаад хураасан 26000 төгрөгөөрөө "бэмбэкс" гээд дугуй авч унаж байлаа. Чухам баяр хөөр болоод явж байтал манай лагерийн огт танихгүй хүүхэд ирээд боорцог өгөөд дугуйгаа ганц унуулчих гэж гуйгаад болдоггүй. Тэгээд боорцгонд хууртаад дахиж "бэмбэксээ" хараагүй юм даа  Зунжин хөдөлмөрлөж олсон дугуй маань нүдний минь өмнө байхгүй болчихлоор хүүхэд юм хойно уйлалгүй яахав. Хоёр хоног тасралтгүй уйлсны дараа ээж, аав маань шинэ дугуй авч өгсөн юм даа.Тэгээд шинэ дугуйгаа унаад бэмбэксээ зөндөө хайсан. Одоо хүртэл олчих юмсан гэж боддог шүү. Тэр хүүхдийн царайг би тод санадаг, нэг л өдөр "тоосгодоно" гэж боддог . Хүүхэд насны маань хамгийн хөгжилтэй бас муухай дурсамж маань юм уу даа"

 3. "Мэсмэрисм"-ийн үүсгэн байгуулагч Д.Ганцогт

"Би айлын бага хүүхэд дээрээ 2 ах, 2 эгчтэй. Ер нь ихэнх цагаа найз нөхөдтэйгөө өнгөрөөдөг болохоор эрт бие даасан. Дарханы 24-р лицэй сургуулийг төгссөн. Ангиасаа тооны хичээлдээ хамгийн сайн нь. Ангийнхаа хэд хэдэн удаагийн тэргүүний сурагч болж байсан   Ангид нэг хөгжилтэй жижигхэн биетэй сурагч байдаг даа, за тэр хүүхэд нь би байсан юм шүү дээ. Манай Дархан атаман ихтэй ангийн хөвгүүд маань байнга дээрэлхүүлнэ харин намайг хөөрхөн жижигхэн гээд дээрэлхдэггүй байсан. Бас "PC" тоглох их дуртай байсан болохоор хааяа ээждээ найзындаа хононо гэж хэлчихээд "PC" тоглоомын газар хонодог байлаа" 

 4. “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа

"Би багадаа охин дүүгээ уруу татаж их хэрэг тарьдаг хүүхэд байлаа.Тэр дотроос нэг хөгжилтэй дурсамж ерөөсөө мартагддаггүй юм. Нэг өдөр дүү бид хоёр эмээтэйгээ үлдлээ. Жижиг өрөөнд ортол цонхны тавцан дээр бас орон доогуур гоё бор өнгөтэй дөрвөлжин зүйлс өрөөтэй байхыг харсан чинь идмээр санагдаад л явчлаа. Тухайн үедээ барааны саван их гоё том тостой ааруул шиг харагддаг тиймэрхүү хийцтэй байсан юм шиг байгаан. Тэгээл шууд дүүгээ гал тогооруу маслоны хутганд гүйлгээд авчруулж бушуухан орон доогуур ороод нөгөө савангуудыг жижиглэж зүсээд идэж өглөөдөө. Азаар бүгдийг нь идэж дуусахаас өмнө эмээ орж ирээд бөөн юм болоод орилж чарлаад. Бид хоёр айсандаа болоод бүүр цаад буланруу шигдээд л байлаа. Тэгсэн эмээ маань таягийнхаа бариулаар хүн дэгээдэж татаж гаргаж ирээд бид хоёр таван салааны амт амсаж билээ".  

 5. Жүжигчин - Г.Золзаяа


"Охин бид хоёрыг гадуур явж байхад танихгүй хүмүүс ээж, охин гэхээсээ илүү эгч, дүү хоёр гэж андуурцгаадаг. Охиноо төрөөд удаагүй байхад вакциныг нь хийлгэх гээд эмнэлэг орсон чинь эмч надруу харснаа "Ээж нь хамт яваа биз дээ" гэж авдымдаа. "Би ээж нь юм байгаан" гэсэн чинь "Аа тийм үү" гээд л өнгөрсөн. Хамгийн сүүлд бид хоёр аялаад явж байсан чинь хамт аялж явсан хүмүүс бид хоёрыг эгч, дүүс л гэж бодсон юм гэнэ лээ. Манай охины ангийнх нь хүүхдүүд бас танай ээж чиний эгч шиг л харагддаг гэж байнга хэлдэг гэсэн. Энэ явдлууд надад их хөгжилтэй санагддаг шүү".  

 6. Э.Билэгжаргал


"Бага ангид байхад улсын шалгалтаар хүүхдүүд багш нарт хоол авч ирдэг уламжлалтай байсан.Тэр үед хэн, ямар хоол авч ирэх вэ гээл санал асуулга явагдаж байхад би тээр хойноос "Багшаа би чихэр, жимс, ундаа, хоол бүгдийг нь авч ирье" гээд хэлээд хаясан хүүхэд юм хойно юугаа ч мэдэхэв. Гэртээ хариад ээждээ хэлтэл ээж "Нэг хүүхэд нэг л юм авч ирнэ гэж багш чинь түрүүн хэлсэн" гэв. Тэгээд маргааш нь ээж "Билэгээ миний хүү ямар хоол аваачих вэ?" гэхэд нь би "Өө ээж гуанзнаас бууз авчихъя" гээд ээжээс мөнгө аваад 6 ширхэг бууз аваад өөрөө нэгийг нь замдаа идээл гялгар ууттай буузаа багшийн ширээн дээр тавиад суудалдаа суусан. Бусад хүүхдүүд бөөн хоолны халуун сав, чихэр, жимс өрөөстэй сууцгааж байсан. Багш орж ирээд л миний буузыг харснаа "Пээ энэ заваан юмыг хэн авч ирсэн юм бэ. Гялгар ууттай ч байх шиг" гээд шидчихсэн. Би эмзэг хүүхэд биш байсан болохоор буузаа аваад ангийнхаа нэг хүүхэдтэй хувааж идээд цатгалан шалгалтаа өгч байсан юм даа".  

 7. Movie guide Алимаа

"Би энэ дурсамжаа сайн санадаггүй юм, ээж л хэлээд суудаг. Ээжийг гэр цэвэрлэж байхад юм хийлгэхгүй цаанаасаа бал аваад өг, дэвтэр аваад өг гэж зараад байсан чинь ээж "Чи ямар ядаргаатай юм бэ миний охион, ээж нь завгүй байна" гэхэд нь би харж зогсож байснаа би тэгээд танд том болчихоод заваасаа зөндөө өгнө шдээ гэж байсан. Тэр үед ээжийн хайр нь хүрээд "За чи том болоод надаа заваасаа зөндөө өгнө шүү" гээд асуусан болгоныг маань аваад өгч билээ. Яг үнэндээ одоо том болчихоод ажил ажил гээд заримдаа гэртээ ч харьж чадахгүй тандаа зав гаргаж чадахгүй байгаад уучлаарай ээжээ. Таныгаа тэгэж байгаад нэг том баярлуулнадаа л гэж санаад явна даа. Үргэлж миний дэргэд түшиж, дэмжиж байдаг тандаа ХАЙРТАЙ шүү ээжээ. Баярлалаа". 

  Хүүхэд бүхэн инээж байг! 

Бэлтгэсэн: Е.Алтанжимс, Г.Энхтуул

холбоотой мэдээ
1
2019.11.06
UB LIFE-ийн түүхүүд: Хүмүүсийн амьдралд "аймаар" дурсамж үлдээсэн 12 аймшгийн кино
2
2019.09.06
UB.LIFE-ийн түүхүүд: Мансууруулах бодистой тэмцэн холдож чадсан хүмүүсийн "өмнө ба дара...
3
2019.08.23
Хайртай хүмүүсийнхээ сүүлчийн мөчийг гэрэл зурагт буулгасан 20 түүх
санал болгох
1
10 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: Эрчүүдийг баярлуулах (тийм ч хэцүү биш ) 10 энгийн зүйл
2
11 цагийн өмнө
Энэ арваннэгдүгээр сард үзэх шинэ, өвөрмөц 11 кино
3
15 цагийн өмнө
"Шимэгч" кино олон улсын зах зээлээс хамгийн их ашиг олсон гадаад кино боллоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
23
0
2
0
1
3

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.04 66.181.161.93

Ymar goe yum bee dahiad oor hvmvvsiig oruulaarai

0 Хариулах


xaxa 2019.06.02 43.242.243.238

zoloogiin setgegdel ineedtei bish blaa uuriiguu duwiilgux gd bgamu?

0 Хариулах