Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“UBPassport 2020”-ийн нээлтийн үйл ажиллагаанаас онцлох 5 зүйл


Өнгөрсөн бямба гарагт буюу наймдугаар сарын 31-д “[Д]Улаанбаатар луу Нүүе!” аян бүх насныхныг хамарч, олон олон залууст [Д]Улаанбаатарыг мэдрүүлж ажилттай зохион байгуулагдлаа.

"Гудамжинд алхах залуусаас [Д]Улаанбаатар хаана байдаг вэ?" гэж асуувал бүгд нэгэн зэрэг эвент болсон газрыг нэрлэнэ гэдэгт бид лав итгэлтэй байна.

Ингээд тус арга хэмжээнээс ердөө 5 зүйлийг нь онцолбол:

1. Эвентийн байршил хамгийн том гэнэтийн бэлэг. Мөнгөн Завьяагийн нүхэн гарцыг ямар ухаалаг ашигласан гэж санана. Нүхэн гарц бол өөрөө дамжин өнгөрөх гарц. Тэгвэл иргэдийг [Д]Улаанбаатараар дамжин өнгөрөхөд нь дулаан мэдрэмж төрүүлэх нь энэхүү аяны хамгийн гол зорилго байсан юм.

2. 8 настай балчираас 80 настай өвгөд хүртэл [Д]Улаанбаатараар өнгөрөн гарсан. Ингээд бодохоор хотынхоо бүх иргэдэд биш юм аа гэхэд нүхэн гарцаар гарсан хүн болгонд дулаан мэдрэмжээ түгээж чадсан.

3. Арга хэмжээ юу юунаас илүү элбэг дэлбэг байсан. Тэр жижигхэн зайнд хийж болох маш олон зүйлийг багтаажээ. Зураг даруулах хэсгүүд нь үнэхээр сонирхолтой, кофены амталгаа, ковер дуучид, тавхан минутад хөрөг зурдаг зураач залуу хүртэл тус арга хэмжээг адал явдлаар чимж байлаа.

4. Хамгийн чимээгүй хэрнээ, хамгийн чимээтэй арга хэмжээ болж өнгөрсөн. Энэ бол зөвхөн “UBP Events”-ээс зохион байгуулдаг “Silent Party”-ын бий болгож чадах уур амьсгал.

5. Алгын чинээ паспортны ард ямар том баг ажилладаг болохыг танилцуулахад  зочид болон багийн гишүүд огшоод л явчихсан. Нээрээ паспорт удахгүй аппликэйшн болж гарах гэж байгаа тухай хальт дурдаад өнгөрсөн нь ирсэн зочдод маш том хүлээлт, асуулт болж үлдсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
5 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
7 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.