Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Удаан хугацаанд нойргүй явахад биед ордог 10 өөрчлөлт


Та ойрд нойр багатай яваа юм биш биз? Шөнөжин дэлгэц ширтэж эсвэл ажлаа хийж, хангалттай нойр авч чадахгүй л байна уу? Анхаар! Таны биед энэ 10 өөрчлөлт илт мэдрэгдэж эхэлбэл амралт зайлшгүй хэрэгтэй болсон гэж ойлгоорой.

1. Гадаад төрхөнд өөрчлөлт орно.

Судлаачид 18 настай охиныг гурван хоног дараалан өдөрт зөвхөн дөрвөн цаг унтуулж, гадаад төрх нь өөрчлөгдөж байгаа эсэхийг ажиглажээ. Түүний нүдэн дор хар хүрээ үүсэж бас улайсан байдалтай болсон гэнэ. Мөн илүү хөгширсөн мэт, хэдэн насаар илүү мэт харагдаж байжээ.

2. Амархан өвчилнө.

Бага унтсанаас болж чихрийн шижин, цусны даралт, зүрхний өвчин тусах магадлал эрс нэмэгддэг. Бас дархлаа муудсанаас болж янз бүрийн өвчинд ороогдох нь элбэг. Ханиад хүрэх, толгой өвдөх, ходоод хямрах гэх мэтээр бие өвдөх нь нэмэгдэнэ.

3. Жин нэмнэ.

Долоогоос бага цаг унтвал таргалах магадлалтай. Учир нь энэ үед идэх дуршлыг зохицуулдаг лептин дааврын үйл ажиллагаа алдагддаг ажээ. Үүний улмаас өлсөх мэдрэмж төрүүлдэг грелин дааврын түвшин нэмэгддэг байна. Та эрч хүчээ нэмэх зорилгоор илүү их идэж эхэлдэг л биз дээ? 

4. Тархинд муугаар нөлөөлнө.

Нойрны хямрал нь сэтгэцийн өвчин үүсгэх томоохон эх үүсвэр. Сэтгэл санааны гутрал, хямралд орох, цаашлаад хоёр туйлт сэтгэцийн эмгэг үүсэх аюултай. 

5. Ой тогтоолт муудна.

Дутуу нойртой үед ой санамж, сэтгэн бодох, үйлдлээ хянах чадвар мууддаг. Ингэснээр та буруу шийдвэр гаргаж, нөхцөл байдлаа хүндрүүлэх магадлалтай. Аливаа зүйлийг нухацтай бодох нь багасах тул энэ үед хамгийн болчимгүй үйлдлүүдийг ч хийж магадгүй.

6. Нөхөн үржихүйд нөлөөлнө

Нойр дутуугаас болж нөхөн үржихүйн дааврын шүүрэл багасч үргүйдэхэд хүрдэг байна.

7. Ядаргаанд орно.

Олон цаг дутуу нойртой явснаас ядаргаанд орж, ажлын бүтээмж буурна. Үүнийг дагаад дархлаа сулрах аюултай. Энэ нь элдэв халдварт өвчин тусах үндэс болно. Бас нүүр ам дээгүүр юм гарч, мөд арилахгүй байх нь ч бий.

8. Сэргээш нэхэж эхэлнэ.

Нойр хангалтгүй үед тархи ядарсан байдаг. Энэ үед тархи сэргээш эрж эхэлнэ. Кофе, эрч хүч бэлэглэх ундаа, сэргээш, витамин зэрэг нь түр хугацаанд тайвшруулж, сэргэг мэдрэмж өгөх боловч эрүүл мэндэд муугаар нөлөөлж, донтуулах аюултай.

9. Хурдан хөгширнө.

Удаан хугацаанд нойр дутуу явах нь амархан хөгшрөх шалтгаан юм. Шөнө арьс хангалттай амарч чадаагүйгээс үрчлээ, нүхжилт үүсдэг учраас тэр. Мөн нар салхинд мэдрэмтгий болдог.

10. Даарах.

Хүний биеийн температур цельсийн 35.5-36.5 градус байдаг. Нойр дутуугаас болж бие организм дахь бодисын солилцоо алдагдахад хүрдэг байна. Улмаар биеийн ерөнхий температур багасч, даардаг байна. Таны гар хөл үргэлж хүйт дааж, наранд гарахын хүслэн болж байвал та мөн л сайн унтаж амрах хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
20 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
2
1
4
20
1
6
3

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Weld engineer 2022.06.21 202.126.89.18

Bi l gehed sardaa 4-5 uda ogt untahgui 24-32 tsag yvdag ene her muu nuluutei bol

0 Хариулах


Senpai 2019.06.11 64.119.20.34

Bugdeere ilerjiidg nasss

0 Хариулах


fuck 2019.06.06 59.153.87.163

yg ilerch bga shinjvdd bnshdee

0 Хариулах