Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Удахгүй нээлтээ хийх үзэгчдийн тэсэн ядан хүлээж буй Диснейн 4 кино


Дисней компани үзэгчдийн сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг дахин бүтээж, зарим дүрүүдийн түүхийг тусад нь өгүүлсэн уран сайхны кинонуудыг хийсээр байна. Чухам аль аль кинонуудын шинэ хувилбар, хоёрдугаар ангиуд дэлгэцнээ гарах гэж байна вэ?   

1. Lady and the Tramp

1995 онд нээлтээ хийсэн "Ахайтан ба золбин" хүүхэлдэйн киног бидний олонхи нь хүүхэд насандаа үзэж өссөн билээ. Тэгвэл уг сэтгэл догдлуулсан гайхалтай уран бүтээлийг бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр үзэх цаг айсуй. 

Нээлтээ хийх өдөр: Арваннэгдүгээр сарын 12 

2. Frozen 2 

Эгч дүү Элса, Анна гүнжид тохиолдсон адал явдлын тухай өгүүлэх "Frozen" хүүхэлдэйн кино 2013 онд дэлгэцнээ гарч байсан. Тэгвэл Диснейн уран бүтээлчид уг бүтээлийн хоёр дахь ангийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. 

Нээлтээ хийх өдөр: Арваннэгдүгээр сарын 22

3. High School Musical: The Musical: The Series

Зак Эфрон, Ванесса Хадженс нарын тоглосон "Ахлах сургуулийн хөгжмийн хичээл" мюзикл уран сайхны кино 2006 онд нээлтээ хийснээс хойш өсвөр үеийнхний үзэх дуртай бүтээлүүдийн нэгд тооцогдох болсон. Тэгвэл Дисней компани тус бүтээлийг шинээр найруулж, 10 ангит телевизийн бүтээл болгожээ. 

Нээлтээ хийх өдөр: Арваннэгдүгээр сарын 12 

Хуучин дүрүүдээ санагалзаж буй үзэгчдэд дуулгахад, Дисней "Ахлах сургуулийн хөгжмийн хичээл 4" бүтээл дээр давхар ажиллаж буй. Киноны гол дүрүүдэд Зак Эфрон, Ванесса Хадженс нар тоглож байгаа бөгөөд сургуулиа төгсөж, бие биенээсээ холдсон Трой Болтон, Габриелла Монтез нарын хайр сэтгэл цаашид хэрхэхийг үзэх нь ээ. Одоогоор нээлтээ хийх тов хараахан гараагүй байна. 

4.  Cruella de Vil

Диснейн эсрэг талын дүрүүд хэзээд муугаараа үлддэггүй, тэдэнд ч бас өгүүлэх түүх буй гэдгийг баталсан кинонуудын нэг нь Maleficent. Тэгвэл Диснейн бүтээлүүд дэх хамгийн хорон эсрэг дүрүүдийн нэг болох "101" гөлөг киноны Круэлла Де Вилийн тухай өгүүлэх кино хийгдэж байна. Хэдхэн өдрийн өмнө киноны албан ёсны постерийг цацагджээ. Круэллагийн дүрийг жүжигчин Эмма Стоун бүтээж байгаа аж. 

Нээлтээ хийх өдөр: 2021 оны тавдугаар сарын 28 

Эх сурвалж: Mashable

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
20
0
1
1
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.01 103.229.120.232

Couldn’t wait high school musical 4

0 Хариулах


Зочин 2019.08.29 83.249.93.124

Ахайтан ба золбин гээшшш хаха

0 Хариулах