Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улаанбаатар хотод зорьж болох 6 номын сан


"LEAD Mongolia" хөтөлбөрийн "Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг баг" нийгэмд хамгийн ихээр тулгамдаад буй авлигын асуудлыг сонгон авч тэр дундаа ирээдүй болсон сурагч хүүхдүүдтэй ажиллах "Сайн сургууль" төслийг санаачлан хэрэгжүүлээд байна. Тэд улсын хэмжээний 10-р ангийн нийт 36 600 сурагчийн 1.3 хувьд нь сургалт явуулж, авилгын эсрэг ойлголт, мэдлэгийг нь дээшлүүлэхээр ажиллажээ. Жижиг санаанаас эхэлсэн тэдний төсөл ийм хэмжээний үр дүнд хүрсэн бөгөөд энэ тайлангаа “Гэрэг” сэтгүүлийн хуудсаар дамжуулан уншигч танаа өргөн барьсан. Түүнчлэн сэтгүүлийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн төвийн дунд сургуулиудад түгээх, сурагч хүүхдүүдийн авлигын эсрэг ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг "Монгол шуудан" ХК дэмжихээр болсонд төслийн багийнхан талархлаа илэрхийллээ. 

"Гэрэг" сэтгүүлийн "Ном" буланд багтсан мэдээллийг хүргэж байна. 


Номын сан гэдэг аль ч улсын хувьд хамгийн буцалсан цэг байдаг. Технологийн хөгжлийг дагаад цаг үрэх зүйлс мундахгүй ч номын үнэ цэн өссөөр. Сурагчдын зуны амралтад зориулж Улаанбаатар хотод зорьж болох номын сангуудыг мэдээллийн хамт танилцуулж байна.


Д.Нацагдоржийн нэрэмжит “Улаанбаатар хотын номын сан”

Их зохиолчийн нэрэмжит Нийслэлийн төв номын санг олохын тулд Циркийн хойно очоод зүүн тийш харахад л хангалттай. Номоо өөрсдөө сонгодог, хоёр ч том уншлагын танхимтай, номын өргөн сонголттой газар. Сурагчдын хувьд карт нээлгэхэд хөнгөлөлттэй.

Мэйл хаяг: www.pl.ub.gov.mn
Утас: 329950, 314385
Цагийн хуваарь: 09.00-18.00

Германы мэдээллийн номын сан

2018 онд хаагдаад түр хугацаанд завсарлаад байгаа Германы мэдээллийн номын санг санал болгоё. Герман хэл сурч байгаа, ирээдүйд германд суралцахаар төлөвлөж буй сурагчдад хэрэгтэй мэдээлэл, ном, уран зохиолын бүтээлүүд үзэхэд тустай. Соёлын төв өргөөний зүүн хойд талд “Гетё институти”-ийн байранд очиход л болно.

Мэйл хаяг: [email protected]
Утас:70118333
Цагийн хуваарь: Даваа-Ням 10.00-18.00

Монгол-Японы төвийн номын сан

Монгол Улсын их сургуулийн шинэ номын сангийн ард даруухан цагаан байшинг “Монгол-Японы төв” гэдэг. Энэ бол японыг сонирхож буй хэн бүхний очих газар. Япон хэл дээрх баялаг номын сантай. Тиймээс японы хэл соёлыг сонирхож буй хүүхдэд энэхүү номыг санг зөвлөе. Дээр нь соёлын талаар сургалт, хэлний сургалтууд ч бий.

Мэйл хаяг: www.japan-center.mn
Утас: 310879
Цагийн хуаарь: 10.30-18.00

Үндэсний төв номын сан

Сурагчдын хувьд Үндэсний номын сан сүрдмээр санагдаж мэднэ. Гэхдээ хэн ч үйлчлүүлж болно. Номын сангийн буудал гэхээр хүн бүр андахгүй, урдаа эрдэмтэн Б.Ренчин гуайн хөшөөтэй гээд заагаад өгнө. Том саруул, номын хүртээмж их, ууган номын санг зоривол сонин болов уу.

Мэйл хаяг: www.nationallibrary.mn
Утас: 323100
Цагийн хуваарь: 09.00-19.30

Хүүхдийн номын ордон

Сурагчдын очдог гол номын сан. Олоход хялбархан. Соёлын төв өргөөний зүүн аркаар ороод л асуугаарай. Хүүхдэд зориулсан уран зохиол, сурах бичиг, танин мэдэхүйн бүтээл хамгийн өргөн сонголттой бий. Дунд сургуулиа төгсөхөөс өмнө заавал зорих номын сангийн нэг.

Утас: 70118333
Цагийн хуваарь: Мягмар-Бямба 10.00-18.00

Америкийн мэдээллийн төвийн номын сан

“Нацагдоржийн номын сан”-гийн хаалгаар ороод хойш энэ газар бий. Америкт суралцахаар сонирхож буй, эсвэл англи хэлээ сайжруулах зорилготой бол англиар ярих, англи ном унших хамгийн тохиромжтой орчин нь энэ. Олон улсын шалгалтад бэлдэх сурах бичиг, аудио, видео материалууд ч бий.

Цахим хуудас : American space Ulaanbaatar 
Утас: 7011 5703
Цагийн хуаарь: 09.00-18.00

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.08.12 197.210.29.118

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


Зочин 2021.01.01 172.69.252.145

hha tged mungugui bolhoroo buruu zachih geed bur asuugad bga yumy

0 Хариулах