Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Улаанбаатар" олон улсын кино наадмаас алгасч болохгүй 6 кино


2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) арван нэг дэх жилдээ үргэлжилж байна. Энэ жил олон сонирхолтой кино бүтээлүүд та бүхэнд хүрэхээр бэлэн болоод байгаагаас онцлох 6 киног танилцуулъя.

1. Шимэгч 

Бун Жун У 31 насандаа “Хуцдаг нохой хүн урдаггүй” (Barking Dogs Never Bite, 2000) нэрт бараан комеди төрлийн киногоор найруулагчийн анхны гараагаа эхэлж байсан бол ижил төрөл жанрын “Parasite” киногоор 19 жилийн дараа найруулагчийн замналын оргилдоо хүрч буй нь сонин тохиолдол. “The Parasite” кино нь каннын дээд шагнал Алтан дал мод авсан бүтээлүүдээс одоогоор олон улсын зах зээлд хамгийн их ашиг олоод буй бүтээлээр тодроод байна. Кино урлагийн үнэ цэнэ, үзэгчдийн таашаалд хүрэх эрэлттэй чанарын аль алийг нь эл “Шимэгч” өөртөө агуулсан бололтой.

2. Цав цагаан өдөр

Каннын ОУКН-ын Луис Родерер Сангийн Залуу Од Шагналт, Шүүмжлэгчдийн Долоо Хоногийн Тэргүүн Байрт нэр дэвшсэн уг бүтээл Исландын кино урлагийн орчин цагийн нэгэн шинэ төлөөлөл юм. 

Товч танилцуулга: Исландын нэгэн арал дээр амьдардаг хуучин цагдаагийн ажилтан Ингимундур эхнэрээ машины ослоос болж алдана. Хүнд хэцүү бүхэн ард хоцорч хараахан амжаагүй байтал тэр эхнэрээ өөр хүнтэй байсан байж магадгүй гэх бодолд автах бөгөөд тэр нь цааш үргэлжилсээр аюултай, учир нь олдохгүй үйл явдлууд өрнөх болно.

3. Рокетмэн

"Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн уг кино 2019 оны тавдугаар сард нээлтээ хийсэн юм. Rotten Tomatoes дээрээс 89%-ийн үнэлгээ авсан. Дэлхийн алдарт уран бүтээлч Элтон Жоны амьдралыг харуулах тус киноны гол дүрийг Тэрон Эгертон бүтээсэн юм. Дуу хөгжимд дуртай хүн бүр энэ киног сонирхон үзээрэй. 

4. Би гэртээ байсан, гэвч...

Найруулагч,зохиолч: Анжела Шанелек

Шагнал: 2019 Берлины ОУКН-ын уралдаант хэсэгт шилдэг киноны Алтан Баавгай шагналд нэр дэвшиж, Шилдэг Найруулагчийн Мөнгөн Баавгай шагнал хүртсэн.
Германы Базилын Кино Наадмаас Шилдэг Найруулагч шагнал, ФЕСТ ОУКН-ын Шүүгчдийн Шагнал

Товч таницуулга: Дунд сургуулийн сурагч хүү Филип найман настай охин дүү болон ээжийнхээ хамт амьдардаг. Филип чимээ сураггүй долоо хоног алга болж байгаад ирсэн. Түүнийг юу хайж хаагуур явсныг ээж болон багш нар тааж ч чадсангүй. Хүүгийнхээ амьдралд оролцох, нөлөөлөх хүрээ эрс хязгаарлагдсаныг ээж нь хүлээн авч чадахгүй л байх бөгөөд түүний ээж өөрийгөө буруутган, яах бол гэдэг айдсаас болж сэтгэл санааны хямралд орох боловч хүүхдүүд нь түүнээс нүүр бууруулахгүй. Аажмаар гэр бүлийн тогтолцоо өөрчлөгдөнө.

5. Систем сүйтгэгч

Найруулагч Нора Фингшайдын анхны найруулсан бүтээл болох "Систем сүйтгэгч" нь сэтгэл зүй, оюун санааны нарийн судалгааг өвөрмөц мэдрэг, бодитой үзүүлсэн сэтгэл хөдөлгөм кино юм. Уг кино нь 2019 оны Берлины ОУКН-ын Альфред Бауэрын Шагнал-мөнгөн баавгай хүртсэн, тус наадмын уралдаант хэсэгт "Алтан Баавгай" тэргүүн шагналд өрсөлдсөн. 92 дахь Академийн шагнал- Оскарт гадаадын шилдэг кино төрөлд Герман улсаас нэр дэвшиж байгаа. 2018 оны Ле Арк Кино Наадмын “Өрнөж буй Бүтээл” шагнал хүртсэн.

Үйл явдлын товч: Бенни охин балчир боловч хэцүү аюултай. Тэр хаана ч орсон ямагт хөөгддөг. 9 настай, хагас зэрлэг энэ охиныг хүүхдийн халамжийнхан “систем сүйтгэгч” гэж нэрлэх боловч охинд өөрчлөгдье гэсэн хүсэл огтхон ч байхгүй. Бяцхан Бенни ганцхан хүсэлтэй тэр бол гэртээ харьж ээжтэйгээ л байх. Түүний ээж Бианка хүртэл охиноосоо айна. Хүүхдийн халамжийн төвийн Хатагтай Бафани охиныг байнгын хаягтай болгохыг их хичээнэ. Тэрээр уурыг нь барьж сургах гэж тусгай багш Мишаг хөлслөн охиныг сургуульд нь байх хугацаанд хамт байлгахаар болно. Хонгилын үзүүрт найдварын оч үсэрнэ. Бусад хүмүүс тусалж чадаагүй зүйлийг Миша чадах болов уу?

6. Бидний ээжүүд

2019 Каннын ОУКН-ын Алтан Дуран шагналыг хүртэж, Хамбургийн Кино Наадмын Улс Төрийн Шилдэг Кинонд нэр дэвшсэн, Иерусалимын Кино Наадмын Олон Улсын Шилдэг кино болон Лима Латин Америкийн Кино Наадмын Шилдэг кинонд нэр дэвшсэн уг бүтээлийг та сонирхоорой.

Товч танилцуулга: 2018 он Гватемал. Иргэний дайныг өдөөсөн гэх цэргүүдийг шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байна. Хохирогчдын мэдүүлэг ар араасаа хийгдэнэ. Шинэхэн антропологич Эрнесто бол Криминалистикийн Төвийг төлөөлж, сураггүй бологсдыг тодруулах ажил гүйцэтгэгч. Нэгэн настай эмэгтэйн мэдүүлгийг сонссон тэрээр дайны үеэр партизан байж байгаад сураггүй болсон аавынхаа тухай мэдээлэл олох сэжүүрийг олно. Ээжийнхээ эсэргүүцлийг үл тоон үнэнийг олохын тулд бие сэтгэлээ зориулна.

Энэ мэт олон сонирхолтой кино бүтээлүүд аравдугаар сарын 14-20-ны хооронд гарах гэж байна. Та бүхэн кино ертөнцөөр амьсгалж, шинэ, шилдэг бүтээлүүдийг үзэж сонирхоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.