Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улаанбаатарт маргааш бороо орж, сэрүүснэ


Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Улаабаатарт маргааш бороо орно. Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Гэрэл зургийг • Dubar • Photography •

Энэ сарын 13-15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14,15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

холбоотой мэдээ
1
Уржигдар
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Уржигдар
Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзлаа
3
Уржигдар
Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавилаа
санал болгох
1
Уржигдар
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Уржигдар
Өнө мөнхөд бэлэн үү?
3
Уржигдар
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.