Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улаанбаатарт шөнө ч автобусаар явах боломжтой боллоо


Зуны улирал эхэлж Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 15-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлээд байна. Тодруулбал, Зуслангийн чиглэл буюу “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус нэг цаг 30 тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус хоёр цаг тутамд мөн “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07.00-22.00 цаг хүртэл үйлчилж эхэллээ.

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02.00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөөнд шөнийн тээврийн үйлчилгээг хүргээд байна. Үүнд: “5 Шар–Ботаник” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобус 25 минут тутамд, “Нисэх–МУБИС–Ард кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 23 минут тутамд, “Зунжин–7 буудал–МУБИС” чиглэлд их багтаамжийн гурван автобус 27 минут тутамд үйлчилж байна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
2
33
0
1
1
2
7

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.