Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улс төрийн оролцоо Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байна гэв

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил төвлөрч, улс төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь хараат бус хэвлэл мэдээлэл шинээр үүсэн бий болох нөхцөлийг хязгаарлаж байна.


Жил бүр дэлхийн 180 орны сэтгүүл зүйн нөхцөл байдлыг үнэлдэг "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагаас 2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцууллаа. Тэд энэ жилийг "Айдсын тойрог" гэж тодорхойлсон байна. 

Ялангуяа, сэтгүүлчдийг үзэн ядах байдал хүчирхийллийн хэлбэрт шилжиж, энэ нь тэднийг айдаст автуулж байна. Сэтгүүлчдийн хувьд бүрэн хамгаалагдсан, аюулгүйд тооцогддог орнуудын тоо цөөрсөөр байгаагийн зэрэгцээ авторитари дэглэмүүд хэвлэл, мэдээллээс улам чанга зуурч байна гэжээ.

Сэтгүүлчдийн аюулгүй ажиллах орчинд хөнөөл авчрахуйц айдаст автуулах хүчтэй уур амьсгал үүсээд байна. Олон орны улс төрийн удирдагч сэтгүүлчдэд дайсагнасан байдлаа илэрхийлж байгаа нь хүчирхийллийн шинж бүхий аюултай үйлдлүүдийг дэвэргэж байгаа. Энэ нь сэтгүүлчдийн хувьд урьд хожид байгаагүй айдас, аюулыг авчирч эхэллээ.

 RSF-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Хэрэв улс төрийн хэлэлцүүлэг нь далд эсвэл иргэний дайны-хэв маяг бүхий орчин руу нээлттэйгээр чиглэж, ингэхдээ сэтгүүлчдийг бүх зүйлийн буруутнаар цоллож буй тохиолдолд тэр ардчилал маш том аюулд оржээ гэсэн үг. Энэхүү айдас, сүрдүүлгийн тойргийг зогсоох нь түүхийн он цагийн хугацаанд олж авсан эрх чөлөөг үнэлдэг сайн санаат хүмүүсийн хувьд нэн тэргүүний асуудал билээ” хэмээсэн байна. 

2019 оны Индексийг Норвеги улс гурав дахь жилдээ тэргүүлсэн бол Нидерландын (нэг байр ухарч 4-рт) байр суурийг Финланд (4 байр ахисан) эзэлснээр дэд байрт бичигдэж байна. Нидерландын хувьд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн талаар сурвалжилсан хоёр сэтгүүлч цагдаагийн байнгын хамгаалалтад амьдрахад хүрээд байгаа юм. Түүнчлэн кибер-дарамт нэмэгдэж буйн улмаас Швед (3-рт) ч нэг байр ухарлаа. Африк төвийн тухайд, өнгөрсөн жилээс мэдэгдэхүйц ахиц гаргаснаар Этиоп (40 байр ахиж 110-рт), Гамби (30 байр ахиж 92-рт) тус тус эрэмбээ дээшлүүллээ. 

МОНГОЛ

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 180 орноос 70 дугаар байрт эрмбэлэгдсэн нь өнгөрсөн оноос нэг байраар урагшилсан үзүүлэлт аж. 

Азийн бусад орны хувьд Өмнөд Солонгос 41, Япон 67, хойд хөрш ОХУ 149, БНХАУ 177 дугаарт жагсчээ.

Манай улсын хувьд сэтгүүл зүйд тулгарч байгаа асуудлыг нэр төр гутаасан зарга ба өөрийн цензурын хүрээнд авч үзжээ.

Монгол дахь нэр төрд халдсан гэх шалтгаанаар үүсгэсэн хэргүүдийн талаас илүү нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг байгаа нь тэднийг өөрийн цензур уруу түлхэж байна гэсэн юм. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдхан гүтгэлгийн хэрэгт ногдуулах ялыг хүндрүүлж буйг эсэргүүцсэн Монголын телевизийн сувгууд 2017 оны 4-р сарын 26-нд өөрсдийн эфирээ түр харлуулсан билээ. Засгийн газрын дуу хоолой болж байсан төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд үйлчлэх шилжилтийг хийсний үр дүнд Монголын хэвлэл мэдээллийн орчин ерөнхий байдлаараа сүүлийн жилүүдэд сайжирсан. 

Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил төвлөрч, улс төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь хараат бус хэвлэл мэдээлэл шинээр үүсэн бий болох нөхцөлийг хязгаарлаж байна.

Олон нийтийн эсвэл хувийн эзэмшлийн аль аль нь улстөрчдийн дарамтад орж буйн зэрэгцээ засгийн газрын ил тод бус байдал болон хэвлэл мэдээллийн дулимаг эрх зүйн орчин нь Засгийн Газрыг шүүмжлэлд мэдрэг байлгахад өөгшүүлж, сэтгүүлчдийн хоточ нохойн үүргийг хязгаарласаар байна.

Эх сурвалж: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс - 2019 тайлан, Хил Хязгааргүй Сурвалжлагчид

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.