Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Өлсгөлөн сүнснүүдийн арал" баримтат киног толилуулна


Монголын урлагийн зөвлөлөөс арванхоёрдугаар сарын онцлох уран бүтээлээр Австралийн кино найруулагч Габриэль Брэйдигийн "Өлсгөлөн Сүнснүүдийн Арал” Island of the Hungry Ghosts баримтат уран сайхны киног ганцхан удаа буюу 2019.12.06-нд 19:00 цагаас "Тэнгис" кино театрт толилуулах гэж байна. Энэ цаг үед тус кино нь олон улсын кино наадамд өрсөлдөхөөс гадна Австрали, ХБНГУ, АНУ зэрэг орны кино театрт үзэгчдийн хүртээл болж байгаа билээ.

Товч танилцуулга:

Энэтхэгийн Далайд байдаг нэгэн арал. Арлын хавчнууд сая саяараа ширэнгэн ойгоос далайн зүг нүүнэ. Тус ширэнгэн ойд өндөр хамгаалалт бүхий Австралийн засан хүмүүжүүлэх газарт орогнол хүссэн мянга мянган цагаачид тодорхойгүй хугацаагаар хоригдсон байна. Тэднийг наран дахь амьдралтай холбодог ганц хүн нь сэтгэл судлаач По Лин.

Шагнал

2019 он:

  • Озфликс Индепендент кино наадмын "Шилдэг баримтат кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг зураглаач", "Шилдэг эвлүүлэгч", "Шилдэг хөгжим",

2018 он:

  • Трибекка кино наадмын "Шилдэг баримтат кино",
  • Аделейд кино наадмын "Шилдэг баримтат кино",
  • Крестед Буттегийн ОУКН-ын "Шилдэг баримтат кино";
  • Эдинбургийн ОУКН-ын "Шилдэг баримтат кино",
  • Мумбай ОУКН-ын Шүүгчдийн нэрэмжит шагнал,
  • Ньён Дуран Хальс Наадмын Буен-Шаголлийн нэрэмжит шагнал,
  • Валлетта Кино Наадмын Шүүгчдийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн.

Найруулагчийн танилцуулга:

Австралийн кино найруулагч Габриэль Брэйди (1984) нь баримтат болон баримтат уран сайхны кино бүтээдэг. Габриэль Кубын Олон Улсын Кино Сургуулийг баримтат кино найруулагчаар төгссөн. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд тэрээр Куб, Монгол, Индонез, Австрали болон Европын хооронд нүүдэллэн амьдарч, ажиллаж байна. Түүний “Арал” баримтат кино Guardian баримтат цувралд сонгогдсон ба 2017 оны Шефильд Наадмаар нээлтээ хийсэн. “Өлсгөлөн Сүнснүүдийн Арал” бол тус найруулагчийн анхны кино юм. Энэхүү киноны найруулагч Габриэль Брэйди болон гол дүрийн жүжигчин сэтгэл засалч По Лин Ли нар анх 2007 онд Монголд Австралийн Залуу Элчин Сайд хөтөлбөрийн оролцогчоор хүрэлцэн ирж, ажиллаж байх хугацаандаа андууд болсон. Тухайн үед Габриэль Брэйди нь МҮОНТВ-д Англи хэл дээрх хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн найруулагчаар, По Лин Ли гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ТББ-д нийгмийн ажилтнаар ажиллаж байсан түүхтэй.  

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.                                       

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
10 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
10 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.