Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өлсгөлөнгөөс болж үхсэн халимын гэдэснээс 40 кг хуванцар хог гарчээ


Филиппин улсад шингэний дутагдал, өлсгөлөнгөөс болж үхсэн залуу халимд задлан шинжилгээ хийж үзэхэд гэдэснээс нь их хэмжээний хуванцар хог, хаягдал олдсон байна. 

"Мабини мужийн Компостелагийн эрэг орчмоос олдсон уг халим нь нас бие хараахан гүйцээгүй, эр халим байсан бөгөөд хоол тэжээлийн болон шингэний дутагдалд орсныг илтгэх шинж тэмдгүүд ажиглагдсан. Мөн үхэхээсээ өмнө цус алдсан байсан" гэж далай судлаач, байгаль орчны мэргэжилтэн Даррел Блаттли CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Мөн тэрээр "Халимын гэдэснээс ийм их хэмжээний хог гарна гэж бодоогүй. Цагаан будааны уут, хүнсний уут зэрэг нийт 40 орчим кг хуванцар хог, хаягдал гарсан. Бид өмнө нь далайн амьтны гэдэснээс ийм их хог гарахыг хараагүй" гэжээ. Задлан шинжилгээ хийсэн эрдэмтэд уг халим их хэмжээний хог хаягдал залгиснаас үүдэн хоол идэх боломжгүй болж улмаар өлсөж үхсэн гэх дүгнэлтэд хүрсэн байна. 

Даррел Блаттлигийн үзэж буйгаар сүүлийн 10 жилд далай, тэнгисийн бохирдолд хамгийн их хувь нэмэр оруулж буй улсын нэг нь Филиппин гэнэ. Тэдний баг эрэг дагуйн орчмоос 61 халим, дельфин үхсэн байхыг олсон ба 57 нь хууль бус загасчлал, хуванцар хог хаягдлаас болж үхсэн болохыг тогтоожээ. "Эдгээр амьтдын дөрөв нь үр, зулзгаа тээж байсан. Нөхцөл байдлыг цаашид зүгээр орхиж болохгүй" гэж Даррел нэмж ярьжээ. 

Дашрамд дурдахад, халим, дельфин зэрэг хөхтөн амьтад далайн уснаас уудаггүй бөгөөд идэж буй хоол, хүнсээрээ дамжуулж шингэний хэрэгцээгээ хангадаг юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
19 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
5
4
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zzig 2019.03.19 66.181.161.103

Humuus udku iim bolondoo chaawas

0 Хариулах