Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улсын нэг ч сургууль, цэцэрлэггүй хороонд 920 хүүхдийн суудалтай сургууль барьж эхэллээ

23 мянган хүн амтай Баянзүрх дүүргийн 26-р хороо сургуультай болох нь


23 мянга гаруй хүн амтай, сургуулийн насны 4000 гаруй хүүхэдтэй Баянзүрх дүүргийн 26-р хороо нэг ч улсын сургууль, цэцэрлэггүй өдийг хүрсэн. Энэ жил тус хороонд 920 хүүхдийн сургууль барих шийдвэр гарч, 6.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан ч барих газар нь олдохгүй байсан юм. 

Тэгвэл сургууль барих газрын асуудал шийдэгдэж, өнөөдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд 920 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 133-р сургууль, 208 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. 

ЗурагТайлбар




Тус үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй хүмүүс оролцлоо. 

Сургуулийн цогцолбор барилгад зориулж Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд 3 га олгожээ

Шав тавих ёслолын үеэр Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Өнөөдөр 26-р хорооны иргэдийн хувьд түүхэн өдөр тохиож байна. 133-р сургуулийг барих төсөв батлагдаж, гүйцэтгэгч компани шалгарсан боловч газрын асуудал шийдэгдэхгүй явсны улмаас барилгын ажил хоёр гурван жил дараалж хойшилсон. Сургуулийг төвд барих боломжтой байсан ч ирээдүйгээ харж Ерөнхий боловсролын сургууль, бага сургууль, цэцэрлэгийг цогцоор нь барьж, шаардлагатай бүх орчин нөхцлийг бүрдүүлэх боломжтойг нь бодолцож энд 3 га газрыг авсан. Хамгийн гол нь гүйцэтгэгч компанид энэ ондоо багтаж сургуулийн барилгыг ашиглалтад оруулах, чанар, стандартад онцгой анхаарал хандуулж ажиллах өндөр хариуцлага ирж байна" гэлээ. 

Сургуулийн зураг төсөл

Дашрамд дурдахад, 2019 онд багтааж гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжинд оруулах, сургуульд хамрагдалт, цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэх зорилгын хүрээнд энэ жил 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилгын өргөтгөл, найман спорт заал барьж байгуулах зэрэг нийт 381 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.