"UMarketer" хөтөлбөр эхэллээ
Ажлын туршлага, мэргэжлийн диплом шаардахгүйгээр маркетингийн төсөл, прожект хэрэгжүүлмээр байна уу? Юнител Группээс 16-23 насны эрч хүчтэй, бүтээлч залууст UMarketer хөтөлбөрийн хүрээнд ховор боломжийг олгож байна. Чи уг хөтөлбөрт оролцсоноор ажлын байрнаас өмнөх ажлын туршлагыг олж авах бөгөөд Юнител Группийн шилдэг маркетеруудаас суралцах боломжтой юм. Чиний голч оноо, суралцаж буй мэргэжил бидэнд огтхон ч чухал биш. Бүтээлч байдал, эрч хүч, санаачлага чинь чамайг илтгэх болно.
Чи ЭНЭ хаягаар орж анкет бөглөн манай төсөлд нэгдээрэй.
Шалгаруулалт нийт 3 үе шаттай:
Эхний шат:
Дээр дурдсан хаягаар орж бүртгүүлэн, UMarketer-н ертөнцөд хөл тавиарай. Эхний шатанд анкетын хариултыг харан шүүх болно. Эхний шатанд тэнцсэн эсэх нь бүртгүүлсэн мэйлээр очно.
Хоёр дахь шат:
Анкетын шатанд шалгарсан хүмүүс хоёр дахь шатанд тусгайлан бэлтгэсэн даалгаврыг биелүүлнэ. Хүн болгонд ижил хугацаа, ижил боломж олгох бөгөөд чөлөөт сэтгэлгээ, бүтээлч байдал, гүйцэтгэлийг харан шүүх болно.
Гурав дахь шат:
Хамгийн сүүлийн шат нь ярилцлагын шат буюу шалгарсан оролцогчид өөрийн биеэр ирж уулзан, "UMarketer" төслийн хүрээнд хийсэн контентуудаа танилцуулна. Сүүлийн шатнаас шалгарсан оролцогчид UMarketer уралдаанд оролцоно.
UMarketer уралдаан:
Сүүлийн шатанд шалгарсан оролцогчдоос 3 гишүүнтэй багуудыг бүрдүүлж "UMarketer" уралдаан албан ёсоор эхэлнэ. Шилдгүүдээс бүрдсэн багууд хоорондоо биднээс өгсөн даалгаврын дагуу өрсөлдөх юм. Багууд өөрсдийн бэлдсэн контентыг "U-Хөтөлбөр"-ын албан ёсны сошиал сувгууд дээр байршуулна. Бидний зүгээс уралдааны хугацаанд баг бүрт контент хийх төсөв баталж өгөх бөгөөд заавар, зөвлөмж өгөх юм. Амжилт хүсье залуу маркетер минь.
UMarketer-ын давуу талууд:
- Хөгжилд түүчээлэгч Групп Компани Юнителийн маркетеруудаас суралцах боломж
- Ажлаас өмнөх туршлага
- Төсөл хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг
- Нетворкинг
Эрч хүчтэй, догь, бүтээлч залуу чи UMarketer-т нэгдээрэй